1
Вьетнам
Энэхүү азийн оронд төрсөн өдрөө хувиараа тэмдэглэх хориотой байдаг бөгөөд Вьетнамчууд төрсөн өдрөө ч мэддэггүй гэнэ. Төрсөн өдрийг Вьетнамын иргэд нэг өдөр буюу Тет хэмээх шинэ жилийн баярын үеэрээ тэмдэглэдэг байна. Ингээд Вьетнамчууд энэ өдөр өөрийн насан дээрээ нэг нас нэмж тооцдог аж.
2
Герман
30 насандаа гэрлээгүй байгаа Герман эрчүүд төрсөн өдрөөрөө хотынхоо хамгийн том гудамжны хогийг цэвэрлэдэг байна. Төрсөн өдрийн эзнийг хогоо шүүрдэж байх зуур, найз нөхөд нь дахин хог нэмж, огтхон ч цэвэр болгох боломжийг олгодоггүй гэнэ. Ингээд залууг гудамжинд явж буй нэг эмэгтэй үнссэн тохиолдолд хог цэвэрлэх үйл ажиллагаа дуусдаг байна.
3
Ирланд
Ирландын жаахан хүүхдүүдийг төрсөн өдрөөр нь толгойгоор нь доош харуулж бариад, насныхаа тоогоор аяархан цохидог гэнэ. Энэ нь аз жаргалыг бэлэгддэг аж.
4
Мексик
Мексикийн төрсөн өдөр гайхалтай хөгжилтэй өнгөрдөг бөгөөд цаасаар хийсэн хүүхэлдэйн киноны баатар болон ямар нэгэн амьтны дүрсэн дотор олон төрлийн чихэр, амттан хийдэг байна. Ингээд төрсөн өдрийн эзэн боосон нүдтэйгээр зочдын зааварчилгаагаар энэхүү тоглоомон дээр очиж, тусгай цохиураар хагалаж, амттанг өөртөө авдаг гэнэ. .
5
Канад
Канадчууд хүүхдийнхээ төрсөн өдрөөр хамрыг нь тосоор тосолдог байна. Ихэнхидээ хүүхдээ унтаж байх үед энэ аргаар баяр хүргэдэг аж. Энэ нь тос нь хальтрамтгай бодис учир тосны ачаар бүх муу зүйл хүүхдийг нь тойрч, халтирч өнгөрнө гэсэн санааг бэлэгддэг.
6
Австрали
Австралийн хүүхдийн төрсөн өдөр дээр уламжлалт амттан болох эльфийн талх заавал байх хэрэгтэй. Хэдийгээр хачирхалтай нэртэй ч зүсэм талхан дээр цөцгийн тос түрхэж, дээр нь өнгөт чихэр цацдаг аж.
7
Ямайка
Ямайкагийн төрсөн өдрийн эзнийг толгойноос нь хөл хүртэл гурилаар цацдаг байна. Чийгшил ихтэй газар бол энэ нь тийм ч таатай уламжлал биш байгаа биз. Харин дараа нь төрсөн өдрийн эзэнд мөнгө эсвэл амттан бэлэглэдэг аж.
8
Дани
Данийн оршин суугчид төрсөн өдрөөрөө өөрийнхөө эх оронч байдлыг бусдад харуулахыг эрмэлздэг. Данийн туг нь баяр ёслолын үеэр заавал байх ёстой зүйлийн нэг бөгөөд төрсөн өдрийн эзний гэрийн цонхон дээр Данийн тугийг өлгөж, харин баярын ширээн дээр жижиг хувилбарыг нь тавьдаг аж.
9
Бразил
Бразилд төрсөн өдрийн эзэнд мэнд хүргэхдээ чихнээс нь насныхан тоогоор татдаг байна. Бяцхан хүүхдийн чихийг татах нь хурдан, эрүүл саруул өсөхийг бэлгэддэг аж. Харин хоёрдахь уламжлал нь төрсөн өдрийнхөө бялууны эхний зүсмийг өөрөө биш харин хамгийн ойр дотны хүндээ өгдөг гэнэ.
10
Хятад
Хятадууд төрсөн өдрийн эзэнд урт наслахыг ерөөдөг. Ингээд төрсөн өдрийн бялууны оронд урт гоймон өгдөг бөгөөд хэдий чинээ урт гоймон иднэ төдий чинээ урт наслах болно гэдгийг бэлгэддэг аж.
11
Испани
Испаничууд Бразилчуудын адилаар төрсөн өдрийн эзнээр тоглох дуртай байдаг бөгөөд баяр хүргэж духан дундуур нь нясалдаг гэнэ. Төрсөн өдөрт нь мэнд хүргэж нэг няслаад, дараа нь амжилт хүсэж дахин нясалдаг аж.
12
Аргентин
Аргентинд 15 настай охидын төрсөн өдөрт илүү анхаарал хандуулдаг. Үүнийг кинсеаньера хэмээн нэрлэдэг бөгөөд өсвөр наснаас насанд хүрч буйг илэрхийлдэг байна. Охины аав нь төрсөн өдрийн үдэшлэг болж буй газар руу охиноо хөтлөн ордог бөгөөд төрсөн өдрийн үдэшлэгт ирсэн 15 залуу охинтой ээлжлэн бүжиглэдэг гэнэ.