Яг одоо шүүгээнээсээ гаргаж хаях хувцаснууд!

Загвар бол маш хурдацтай өөрчлөгдөж байдаг зүйлсийн нэг бөгөөд хэрвээ загварын ертөнц төр улс байсан бол дэлхийн 7 дахь том орон байх байсан болов уу. Жил бүр шинэ загвар гарч, дэлгүүрийн лангуу хэв маягаа өөрчилсөөр л...Ингээд хуучин загвараас таны хувцасны шүүгээнд үлдсэн байх магадлалтай хувцаснуудыг хүргэж байна. Харин та эдгээр хувцаснуудыг дахин өмсөх хэрэггүй л болов уу. 

Яг одоо шүүгээнээсээ гаргаж хаях хувцаснууд!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ээжийн даашинз

Ийм загвартай даашинзны хувьд өнгө нь хуучинсаг бөгөөд биеийг галбиргүй харагдуулдаг. Харин энэ төрлийн даашинзны гол зорилго нь бусдын анхаарлыг татахгүй байхад оршино. Хэдийгээр энэ нь тийм муу зүйл биш ч таныг загварлаг бус харагдуулах болно. Оронд нь өнгөний өвөрмөц шийдэл бүхий орчин үеийн даашинз өмсвөл зүгээр.

Ээжийн даашинз

2 Хэт дэрвэгэр банзал

Энэ төрлийн банзлыг сургуулийн төгсөлтийн үдэшлэг, өсвөр насныхны поп тоглолтонд өмсөж болно. Харин өдөр тутмын хувцаслалтанд бол огтхон ч тохиромжтой биш. Учир нь ийм төрлийн банзал хүнийг илүү тарган харагдуулдаг. Оронд нь илүү урт бөгөөд доошоогоо өргөссөн банзал өмсөх хэрэгтэй. 

Хэт дэрвэгэр банзал

3 Цээжин доороо даруулгатай даашинз

Цээжин доороо буюу өндөр бэлхүүстэй даашинз нь гэдсийг илүү том харагдуулдаг бөгөөд зарим тохиолдолд бүр байхгүй харвинг ч байгаа мэт харагдуулж чадна. Тиймээс илүүдэл өөхийг далдлах хамгийн шилдэг арга бол зузаан даавуугаар оёсон хагас бариу даашинз юм. Харин нарийн бэлхүүсийг бүстэй даашинз тодотгож өгнө.

Цээжин доороо даруулгатай даашинз

4 Хээтэй трико

Хээтэй трико өмсөхийн оронд өнгийг нь сольж үзсэн нь дээр. Хээтэй болон торон трико нь панк рок эсвэл глэм рок загвараар хувцасласан үед л илүү зохимжтой харагддаг. Харин ажил хэрэгч хувцаслалт болон энгийн хувцаслалтын үед энэ нь төдийлөн тохирохгүй.

Хээтэй трико

5 Зузаан ултай пүүз

Энэ төрлийн гутлыг өмссөн тохиолдолд хөл том бас эв хавгүй харагддаг. Харин энгийн пүүз нь илүү загварлаг харагдах бөгөөд та хүссэн хувцастайгаа өмсөх боломжтой.

Зузаан ултай пүүз

6 Сул ханцуй

Сул ханцуйтай цамц нь бүх төрлийн биеийг галбиргүй харагдуулдаг бөгөөд илүү өргөн мөртэй болгож гар, цээжийг бүхэлд нь далдалснаар таныг дөрвөлжин мэт харагдуулна. Тиймээс сул ханцуйтай цамц сонгохын оронд энэ жилийн трэнд болоод байгаа оверсайз буюу томдсон загвартай хувцас сонгосон нь дээр.

Сул ханцуй

7 Алтан зул цэцгийн хэлбэртэй банзал

Хэдийгээр энэ төрлийн банзал нь өргөн ташааг далдлахад тустай ч туранхай хүмүүсийг ч гэдэстэй болгож харагдуулдаг. Ялангуяа том хөхтэй бүсгүйчүүд энэ төрлийн хувцаслалтаас татгалзах хэрэгтэй бөгөөд үүний оронд харандаан банзлыг сонгож болно.

Алтан зул цэцгийн хэлбэртэй банзал

8 Дал майк

Ард түмэн бидний хэлж заншсанаар дал майк нь нарийн мөрийг хүртэл өргөн болгож харагдуулдаг бөгөөд суганы ойролцоох илүү махыг илүү тод харуулдаг. Энэ төрлийн хувцсыг биеийн тамирын зааланд л өмсөх боломжтой бөгөөд харин өдөр тутамдаа энгийн нарийн мөртэй майк сонгосон нь дээр.

Дал майк

9 Олон бүчтэй гутал

Олон бүчтэй гутал нь хөлийг хэт их барьснаар аяган доторх харандаа шиг л харагдуулдаг. Үүнээс гадна өвдөг хүртэл урттай сандаал нь зуны улиралд тохирсон загвар биш юм. Үүний оронд нарийн бүчтэй, шилбэ хүртэл урттай сандаалыг сонгосон нь зүйтэй.

Олон бүчтэй гутал

10 Нимгэн материалаар хийсэн бариу хувцас

Нимгэн материалаар хийсэн бариу хувцас нь төгс галбиртай байсан ч ямар нэг сул талтай мэт харагдуулдаг. Гэдсэн дээрх нугалаа, ташааны яс, дотуур хувцас гэх мэт. Тиймээс хэрвээ та бариу хувцас сонгохоор шийдсэн бол илүү зузаан материалтайг сонгоорой.

Нимгэн материалаар хийсэн бариу хувцас

11 Бариу, судалтай өмд

Энэ төрлийн загвар нь зөвхөн туранхай эмэгтэйчүүдэд л зохидог бөгөөд ийм төрлийн өмднүүд хүнийг илүү өргөн ташаа эсвэл том шилбэтэй харагдуулдаг. Хэрвээ судалтай хувцас сонгохоор шийдсэн бол сул загвартайг сонгоорой. Бариу өмд нэг төрлийн даруухан өнгөтэй байвал зүгээр.

Бариу, судалтай өмд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()