Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо

Техник технологи хөгжиж, бүх зүйл цахимжихын хэрээр хүмүүс аливаа үйлчилгээг өөрийн байгаа газраасаа интернэтээр, тэр тусмаа гар утсаараа авахыг илүүд үзэх болсон. Банкууд ч гэсэн энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээгээ сайжруулж илүү хялбар, илүү ухаалаг, илүү найдвартай болгосоор байна. Тухайлбал, ХААН Банк онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авах боломжийг харилцагчдадаа олгож эхэлсэн. Интернэт банк, Khan Bank аппликэйшн шинэчлэгдсэн нь онлайнаар зээл авах алхмыг илүү ойлгомжтой, хялбар болгож өгсөн аж. Түүгээр ч зогсохгүй энэ сараас эхлэн онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад банкны салбарт очиж зээл авснаас хүү багатай болгоод байгаа юм.

Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо

Иргэд өмнө нь хадгаламж барьцаалсан зээл авахын тулд заавал салбар тооцооны төвд хадгаламжийн дэвтрээ иргэний үнэмлэхтэйгээ хамт авч очдог байсан. Мөн заавал ажлын цагаар банк орох хэрэг гардаг шүү дээ. Тэгвэл ХААН Банкны харилцагчид шинэчлэгдсэн интернэт банк, Khan Bank аппликэйшний тусламжтайгаар хэзээ ч, хаанаас ч, хормын дотор хадгаламжийн дансныхаа 90 хувь хүртэл үнийн дүнд хамгийн бага хүүтэй зээлийг онлайнаар авах боломж бүрдэж буй.

Тухайн харилцагч хэдэн ч удаа зээл авах боломжтойн дээр интернэт банк, Khan Bank аппликэйшн ашиглан хүссэн үедээ зээлээ хааж болох аж. Харилцагчдын цаг завыг хэмнэсэн, авахад хялбар хадгаламж барьцаалсан онлайн зээлийн үйлчилгээ танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.