1
Орчин, ялангуяа агаар
Та ажил, сургууль руугаа машинтай эсвэл явган явдгаас үл хамаарч агаарын бохирдол арьсанд таны бодсоноос ч их хэмжээгээр нөлөөлж байдаг. Нарны хэт ягаан туяа, тамхины утаа, машины яндангийн утаа гээд арьсанд хортой зүйлс гадаах агаарт дүүрэн бий. Эдгээр хүчин зүйлс нь арьсны амьсгалах үйлд саад учруулж, улмаар хөгшрөх, үрчлээ үүсэх явцыг түргэсгэдэг байна.
Иймд та арьсанд тэжээл өгч, нөхөн төлжүүлэх үйлчилгээ бүхий гиалуроны хүчил болон антиоксидантуудаар баялаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэж арьсаа хамгаалаарай.
2
Дэрний уут
Арьсны эсүүд хүнийг унтаж байх үед илүү идэвхэждэг гэдгийг та мэдэх үү? Өөрөөр хэлбэл шинэ эс үүсэх, хуучин эс үхжих үйл явц шөнийн цагт илүү хурдацтай явагддаг гэнэ. Тэгэхээр тэр олон үхсэн эсүүд таны ор хөнжил, ялангуяа дэрний уутанд шингэх нь ойлгомжтой. Иймд та арьсаа бактериас хамгаалахын тулд дэрний уутаа дор хаяж долоо хоног бүр сольж байгаарай. Гэхдээ долоо хоног болгон дэрний уутаа угаах төвөгтэй учир нэг биш хэд хэдэн дэрний ууттай байхыг бид танд зөвлөж байна.
3
Чихэр ихтэй хүнсний бүтээгдэхүүн
Сахрыг хэтрүүлж хэрэглэх нь аюултай гэдгийг бид бүгд мэднэ. Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнд байх глюкоз, фруктоз биед ихээр шингэснээр арьсан дахь уургийн молекулуудтай урвалд орж үр дүнд нь арьс суларч, үрчлээ үүсэж, өнгөө алдах аюулын эхлэл тавигддаг байна.
4
Компьютерын гар
Компьютерынхоо гарыг та байнга цэвэрлээд байж чаддаг уу? Мөн та гараараа нүүрэндээ хүрэхгүйгээр хэр удаан байж чадах вэ?
Саяхны нэгэн судалгаагаар компьютерын гар нь суултуурнаас 20,000 дахин их бохирдолтой байдаг бөгөөд арьсны төрөл бүрийн үрэвслийг үүсгэдэг "coccus" гэдэг бактерийг мөн агуулдаг болох нь тогтоогдсон байна. Иймд та компьютерынхоо гар, товчлууруудыг байнга цэвэрлэж, ариутгаж байгаарай.
5
Гар утасны дэлгэц
Гар утас, компьютер, зурагтын дэлгэцээс ялгарч байдаг "blue light" буюу цэнхэр туяа хүнийг ядрааж, биеийн байгалийн хэмнэлийг алдуулдаг байна. Үүнээс болж нойр хулжсанаар арьсыг ч мөн ядрааж, нөхөн төлжилтийг нь удаашруулдаг. Мөн дэлгэц удаан хугацаагаар ширтэх нь нүдний орчимд үрчлээ үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг гэнэ.