Таны уушги өвдсөнийг хэрхэн мэдэх вэ?

Уушгинд мэдрэлийн төгсгөл байдаггүй учраас дүлий эрхтэн буюу ямар нэгэн өвдөлт мэдрэгддэггүй эрхтэн юм. Тиймээс уушги өөрийн өвчилсөн гэдгээ хамааралгүй мэт огт өөр шинж тэмдгүүдээр мэдэгдэхийг хичээдэг. Тиймээс шалтгаангүй таргалалт эсвэл нойргүйдэл зэргийнхээ учрыг олж чадахгүй байгаа бол та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Таны уушги өвдсөнийг хэрхэн мэдэх вэ?

1 Жин нэмэгдэх

Шалтгаангүйгээр жин нэмэгдэх үед ядрах, амьсгал давхцах, амьсгалахад хүндрэлтэй болох зэргээр амьсгалын замын өвчний шинжүүд илэрдэг. Энэ нь уушгинд ус нэмэгдэн хавагнаж байгаагийн шинж байж болно. Хэрэв танд эдгээр шинжүүд ажиглагдаж эхэлсэн бол яаралтай эмчид хандаарай. 

Жин нэмэгдэх

2 Жингээ алдах

Ямар ч шалтгаангүйгээр жин хасах нь маш олон шалтгаантай ч ямартай ч аль тохиолдолд та эмчид хандах хэрэгтэй. Учир нь шалтгаангүй жин хасагдах нь уушгины архаг үрэвслийн шинж байж ч магадгүй бөгөөд ингэсэн үед үрэвсэл уушгины хэмжээг нэмэгдүүлж ходоодтой тулгах болно. Ингээд аажмаар хоолны дуршил буурч хоол идэх хүсэлгүй болж эхэлдэг. 

Жингээ алдах

3 Хөл хавагнах

Хөл хавагнах нь янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй бөгөөд удаан хугацаагаар хавантай яваад байж огт болохгүй. Учир нь хөл байнга хавагнах нь уушгитай холбоотой байх боломжтой. Хүчилтөрөгчийн дутагдал нь цусны эргэлт болон тунгалгийн системд нөлөөлж шингэний эргэлтийг удаашруулдаг бөгөөд энэ нь элэг, бөөрөнд хэрэгтэй хэмжээний цус хүргэж чадахгүйд хүргэдэг. Үүнээс болоод эдгээр эрхтнүүд хорт бодис шүүх, ялгаруулах зэргээ хийж чадахгүй болсноор биед хаван үүсдэг. 

Хөл хавагнах

4 Шалтгаангүйгээр удаан хугацаагаар амьсгаа давхцах

Биедээ ачаалал аваагүй байхад амьсгаадаад байвал та яаралтай эмчид хандах хэрэгтэй. Шалтгаангүйгээр амьсгаадах нь зүрхний юм уу, уушгины өвчний түгээмэл шинж юм.

Шалтгаангүйгээр удаан хугацаагаар амьсгаа давхцах

5 Уруул, хумсны өнгө өөрчлөгдөх

Уруул, хумс хөхрөх бол жинхэнэ аюулын дохио л гэсэн үг. Энэ бол цусан дахь хүчилтөрөгч дутагдаж байгаагийн шинж бөгөөд энэ ажиллагааг хангагч уушгинд доголдол үүссэнийг илтгэж байдаг. 

Уруул, хумсны өнгө өөрчлөгдөх

6 Байнга ядрах

Ажлаа зөв зохион байгуулж чадахгүй бол уушги тун амархан ядардаг. Цусан дахь хүчилтөрөгч дутагдсанаас бие организмын бүхий л тогтолцоо хэвийн ажиллагаагаа алдаж хүн шалтгаангүй ядарч эхэлдэг. 

Байнга  ядрах

7 Мөрөөр өвдөх

Уушгины зарим үрэвсэл мөрний дээд мэдрэлд нөлөөлөн өвдөлт өгч эхэлдэг. Та өмнө нь мөрөндөө эсвэл мөрнийхөө булчинд ямар нэг гэмтэл авч байгаагүй атал мөр тань өвдөөд байвал эмчид яаралтай хандаарай.

Мөрөөр өвдөх

8 Архаг ханиад

Удаан хугацаагаар ханиалгах нь амьсгалын замд ямар нэг гэмтэл гарсны дохио юм. Ялангуяа найман долоо хоногоос урт хугацаагаар үргэлжилбэл өвчин архагшдаг тул аль болох эрт эмчид хандах хэрэгтэй. Хэрэв эхнээсээ л цэртэй ханиалгаж эхэлбэл цаг алдалгүй эмчид хандаарай. 

Архаг ханиад

9 Нойргүйдэл

Хэрэв та унтаж чадахгүй, хэвтэж байхдаа ч амьсгаадаад байвал уушгинд ямар нэгэн согог байна гэсэн үг. Ийм тохиолдолд бие тавгүйрхэж, нойрны дутагдалд ордог учир мөн л цаг алдалгүй эмнэлэгт хандах хэрэгтэй. 

Нойргүйдэл

10 Өглөөгүүр толгой өвдөх

Толгой байнга өвдөх нь мөн л уушгины ажиллагаа хэвийн бус байгаагийн шинж юм. Учир нь уушгины архаг үрэвслийн үед хүчилтөрөгчөөр амьсгалж, нүүрс хүчлийн хий ялгаруулах явц удааширч цусан дахь хүчилтөрөгчийн дутагдал, нүүрс хүчлийн илүүдэл үүсэн толгой өвдөх, толгой эргэх шинжүүд илэрдэг.

Өглөөгүүр толгой өвдөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()