Амьдралыг сүйрүүлдэг бидний дадал болсон зуршлууд

Аз жаргал бол хүн бүхэнд адилгүй ойлголт юм. Харин сэтгэл судлаачид болон мэдрэлийн эмч нарын хувьд энэ бол эсрэгээрээ тогтсон нэг ойлголт гэж хэлж болно. Тэд бидний амьдралыг юу аз жаргалтай болгодог эсрэгээрээ ямар зүйл гунигтай болгодог талаар сайн мэднэ. Үнэн хэрэгтээ бидний өдөр тутамдаа анзааралгүй хийдэг дадал болсон зүйлс заримдаа биднийг алгуурхан сүйрүүлж байдаг гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Ингээд амьдралаа аварч үлдэхийн тулд дараах зүйлсэд анхаарал хандуулаад үзээрэй.

Амьдралыг сүйрүүлдэг бидний дадал болсон зуршлууд

1 Үргэлж суудаг

Компьютер болон интернэт хөгжсөнөөр бидний амьдрал ерөнхийдөө суугаа байдалд шилжсэн гэж хэлж болно. Учир нь бүхэл өдөржин ажил дээрээ суусныхаа дараа ч машиндаа юм уу эсвэл нийтийн тээвэрт дахиад л суугаа байдалтай байдаг. Харамсалтай нь гэртээ очсон ч дахиад л сууж, зурагт үзэж, цахим хаягаа шалгаж суусаар байдаг нь нууц биш. Ийнхүү хөдөлгөөн хийгээгүйн улмаас эндорфин болон бусад аз жаргалын даавруудын хэмжээ буурч бид уурлаж, бухимдан аз жаргалыг мэдрэхээ больдог байна. Тиймээс өдөрт 30 минут алхах, долоо хоногт 2 удаа дасгал сургуулилт хийх нь таныг илүү сэргэг болоход тустай бөгөөд та аз жаргалыг илүү ихээр мэдрэх болно.

Үргэлж суудаг

2 Хэн нэгэнд дасахаас айдаг

Эрдэмтдийн судалгаанаас харахад хэн нэгэнтэй бат бөх харилцаатай эсвэл нэг нэгэндээ дассан хүмүүс илүү урт насалж, өвчин тусах нь хүртэл бага байдаг гэнэ.

Мөнгө, нийгэмд эзлэх байр суурь гэх мэт зүйлс бидний амьдралыг аз жаргалтай болгодоггүй бөгөөд гагцхүү хайргүйгээр хүн төрөлхтний амьдрал утгагүй юм. Хэрвээ та хангалттай мөнгөтэй, олон сонирхолтой зүйлээр хичээллэдэг хэрнээ аз жаргалыг мэдрэхгүй байгаа бол танд бат бөх, хайр сэтгэлийн харилцаа дутагдаж байгаа эсэхт анхаарал хандуулаад үзээрэй.

Хэн нэгэнд дасахаас айдаг

3 Бүтэн өдрийг тасалгаанд өнгөрүүлдэг

“Гэр-ажил-гэр” гэж амьдрах нь аз жаргал биш гэдгийг хүн бүр л мэднэ. Тиймээс бид заримдаа кино үзэж, клубт орж, ресторанд хоол иддэг ч энэ нь бас л зөв амралт биш гэнэ. Харин агаарт гарах, ялангуяа шинэ содон газраар аялах нь таныг жинхэнэ утгаар нь аз жаргалтай болгодог аж. Үүнээс гадна бусадтай харилцах харилцааны чадварыг хөгжүүлнэ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэ бол эмчилгээ юм. Гэхдээ энэ эмчилгээг хийхэд заавал гадаад явах шаардлагагүй бөгөөд зөвхөн очиж үзээгүй газартаа очиход л хангалттай.

Бүтэн өдрийг тасалгаанд өнгөрүүлдэг

4 Яг одоо болж байгаа зүйлд анхаарал хандуулдаггүй

Дургүйд хүчгүй гэдэг шиг бид сонирхоогүй л бол тэр зүйлээсээ аз жаргал мэдэрдэггүй. Түүнчлэн бид ямар зүйл хийж байгаа болон тухайн зүйлээ хэрхэн хийж байгаагаасаа хамаарч өөр өөр мэдрэмжийг мэдэрдэг. Жишээлбэл: Хоёр бүсгүй байна гэж төсөөлье. Нэг нь цэвэрлэгээ хийхдээ бухимдаж байна. Учир нь тэр яг одоо болзоонд явахыг хүссэн ч хэн ч түүнийг урьсангүй. Харин нөгөө бүсгүй аяга угааж байгаа хэдий ч гэрээ цэвэрлэх завтай болсондоо баярлаж байна. 

Эхний тохиолдолд, бүсгүй сэтгэл санааны хувьд дарамттай байна гэсэн үг. Харин хоёр дахь бүсгүй сэтгэл санааны хувьд өөдрөг, тайван байж яг одоо хийж буй зүйлдээ өөриймсөг хандан түүнээсээ аз жаргал мэдэрч байна. 

Яг одоо болж байгаа зүйлд анхаарал хандуулдаггүй

5 Хэрэглэгч хэдий ч бүтээгч биш

Амьдралыг сонирхолтой болгохын тулд бид авахаас гадна өгөх хэрэгтэй. Энэ нь бидэнд сэтгэл ханамж өгч, өөрийгөө хэрэгтэй нэгэн гэдгийг мэдрэхэд туслах болно. Өөрийн санаачлагаар хийж буй зүйлс жижиг гэлтгүй бидэнд баяр хөөр авчирч байдаг. Тиймээс хэн нэгэнд бэлэг худалдаж авах, захиа бичих, хана будах гэх мэт өөрийн хүсэл мөрөөдлөөр хийж буй зүйл аз жаргалыг бэлэглэж, амьдралыг утга учиргүй болохоос сэргийлнэ.

Хэрэглэгч хэдий ч бүтээгч биш

6 Өөрийгөө бусдаас тусгаарладаг

Орчин үед багаар ажиллаж сурах нь нэн чухал чадваруудын нэг болсон билээ.

Аз жаргалыг бүрэн мэдрэхийн тулд зөвхөн найз нөхөд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх хангалтгүй бөгөөд шинэ газарт, өөр бусад хүмүүсийн дунд орох хэрэгтэй. Судалгаанаас харахад энэ нь төрөл бүрийн өвчин эмгэг тусахаас сэргийлж, стрессийн түвшинг бууруулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна. Хамгийн гол нь танд тухтай байх ёстойг мартаж болохгүй. 

Өөрийгөө бусдаас тусгаарладаг

7 Бүтээлчээр сэтгэх

Ямар нэг зүйлийг сонирхож, бүтээлчээр сэтгэх нь  мөнгө олох, алдар нэр олоход бус харин эрүүл мэндэд тань тустай гэнэ шүү. Учир нь бүтээлч сэтгэлгээ нь стресс бууруулж, сэтгэл санааг өөдрөг болгон сэтгэлийн гүн хямралаас гарахад тустай.

Харин энэ нь заавал ямар нэг зүйлийг шинээр зохиох асуудал биш юм. Жишээлбэл: Цэцэг тарих, ханын өнгө сонгох, цэвэрлэгээ хийх үедээ бүтээлчээр хандах явдал юм.

Бүтээлчээр сэтгэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()