Бидний дунд амьдардаг сэтгэцийн өвчтэй 9 төрлийн хүн

Сэтгэцийн гажиг гэдэг бол харьцангуй ойлголт бөгөөд сэтгэл зүйн хувьд тогтворгүй байхаас эхлээд биеэ хянаж чадахгүй байх хүртэлх олон төрлөөр илэрнэ. Шууд хараад анзаарагдахгүй байх ч бүрэн боломжтой. Энэ нь нэг үгээр хэлбэл бидний эргэн тойронд сэтгэцийн хүнд болоод хөнгөн гажигтай хүмүүс олон байдаг гэсэн үг.

Бидний дунд амьдардаг сэтгэцийн өвчтэй 9 төрлийн хүн

1 Тэд сэтгэл татаж чадна

Жинхэнэ сэтгэцийн гажигтай хүмүүс ч бусдын анхаарлын төвд байж, өөрийгөө бишрүүлэн хүндэтгүүлж чадна. Гэвч энэ үйлдэл нь тэдний хувьд эрүүл бус өөр зорилготой байж ч болно. 

Тэд сэтгэл татаж чадна

2 Тэд гэнэт уурладаг

Бүх хүнд л хүнд өдөр тохиолддог. Гэхдээ эрүүл хүмүүс энэ үеийг бухимдалгүйгээр тэвчин өнгөрүүлэх чадвартай байдаг бөгөөд хяналтгүй уурласан ч асуудал намжсаны дараа уучлалт гуйх ухамсартай байдаг. Харин сэтгэцийн эмгэгтэй хүмүүс уур, бухимдлаа захирах чадваргүй байдаг бөгөөд энэ нь тэдний огцом уурлах, уурласан үедээ бусдад гар хүрэх зэргээр илэрнэ.

Тэд гэнэт уурладаг

3 Тэр байнга гуниглана

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ихэвчлэн гунигтай байдаг нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт тэд адреналины дутагдалтай байдаг бөгөөд энэ нь тэднийг энгийн нийгмийн харилцаанд ороход нь хүндрэл учруулдаг. Хоёрдугаарт сэтгэцийн эмгэгтэй хүмүүс аливаа зүйлийг төлөвлөдөггүй бөгөөд, хариуцлага хүлээх чадваргүй байдаг. Үүнээсээ болоод тэд чадвартай байсан ч бусдад үнэлүүлж чаддаггүй төдийгүй үр дүнд нь өөртөө итгэлгүй, уур, уцаартай, гунигтай болсон байдаг. 

Тэр байнга гуниглана

4 Тэдний сэтгэл хөдлөл хүн бүхэнтэй адилгүй

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс зөвхөн өөрийн гэсэн зан суртахууны хэм хэмжээтэй байдаг. Энэ нь тэд сэтгэл хөдлөлөө бусадтай адил илэрхийлж чадахгүй гэсэн үг бөгөөд бусдын гаргаж буй хариу үйлдлийг ч хүлээж авах чадваргүй гэсэн үг. Үүнээс болоод тэд аюултай юм уу гүнигтай нөхцөл байдал үүсэхэд бодлогогүй үйлдэл хийх, буруу шийдвэр гаргах, бусдаас өөрийгөө тусгаарлах зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. 

Тэдний сэтгэл хөдлөл хүн бүхэнтэй адилгүй

5 Тэд жүжиглэхдээ гаргуун

Ийм хүмүүс үргэлж бусдыг яаж авирлана яг түүнд нь тохируулж харьцдаг. Учир нь тэд харилцагчаа өөрийнхөөрөө залж чиглүүлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл тэд хайрлах, өрөвдөх, сөргөлдөх зэрэг мэдрэмжүүдээ бүрэн илэрхийлж чадахгүй бөгөөд өөрийн жинхэнэ зан авирыг ямагт нууцалж байдаг. 

Тэд жүжиглэхдээ гаргуун

6 Тэд нэг их гэмшдэггүй

Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс ямар нэг буруу үйлдэлдээ гэмших сэтгэлтэй байдаг. Харин сэтгэцийн эмгэгтэй хүмүүс хэзээ ч өөрийнхөө бурууг хүлээдэггүй бөгөөд харин ч өөрийнх нь зөв мэтээр бүдүүлэг авир гаргаж эхэлдэг. Мэдээж ийм хүмүүстэй маргалдах нь сайн зүйлд хүргэхгүй.

Тэд нэг их гэмшдэггүй

7 Тэд өөрийгөө ямагт гайхуулах дуртай

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс өөртөө хэтэрхий итгэлтэй байх тохиолдол бий. Тиймээс тэд аливаа маргаанд ямагт өөрийнх зөв, бусдын буруу гэж боддог. Ийм хүмүүс цаг үргэлж бусдаас өө хайж, зааж зөвлөх гэж оролдож байдаг.

Тэд өөрийгөө ямагт гайхуулах дуртай

8 Тэд хүмүүсийг урхидаж эргэн тойрондоо байлгах дуртай

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүс өөрийгөө бурхан мэт бодож хүмүүсийг удирдаж байхыг хүсдэг. Ямартай ч тэд энэ зорилгоо ихэнх тохиолдолд биелүүлж чаддаг. Тэд бусдын алхам бүрийг нь хянаж сул талыг нь ашиглан, сайн хүний баг өмсөн сэтгэл зүйд нь нөлөөлөх замаар өөртөө татдаг. Энэ үед та тэдэнгүйгээр ямар нэг шийдвэр гаргаж болохгүй мэт бодол төрж тэдний өмнө буруутай мэтээр өөрийгөө мэдэрч эхэлнэ. Харин энэ бол та түүний урхинд оржээ гэсэн үг.

Тэд хүмүүсийг урхидаж эргэн тойрондоо байлгах дуртай

9 Бүхий л зүйл дээр түүнээс бусад нь буруутан

Сэтгэцийн эмгэгтэй ийм хүмүүсийн хувьд тэд өөрсдөө хэзээ ч буруутан биш мэт аашилдаг. Өмнө нь хэлсэнчлэн ийм хүмүүст гэмших сэтгэл байдаггүй учир ямар нэг зүйлд өөртөө буруу өгч чаддаггүй. Тийм болохоор тэд бурууг үргэлж бусдаас л хайх болно. 

Бүхий л зүйл дээр түүнээс бусад нь буруутан

Ийм хүмүүсээс өөрийгөө яаж хамгаалах вэ?

Хүнд, хөнгөн ялгаагүй ийм төрлийн хүмүүсээс шууд холдоно гэдэг бараг л боломжгүй. Дээрх шинжүүд ажлын хамтрагч юм уу, даргад тань илэрвэл шууд хамт ажиллахаа больж болохгүй шүү дээ. Тэгэхээр яаж өөрийгөө хамгаалах вэ?

Өөрийнхөө мэдрэмжид итгэ. Хүн таныг дарамтлах юм уу, түүнтэй нөхөрлөхөд нэг л итгэлгүй байгаад байвал асуудал танд биш нөгөө хүнд тань байна гэсэн үг. Хэн нэгнийг зөвхөн өрөвдсөнийхөө төлөө туслах гэсний хэрэггүй. Энэ бол таныг урхидах гэсэн сонгодог арга.

Аливаад сохроор бүү итгэ, харин үргэлж өөрийгөө бод. Энэ тухай байнга ярьдаг ч зарим хүн өөрийнхөө үйлдлийг хянаж чаддаггүй.

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй бүү маргалд. Та зүгээр л цаг хугацаа, хүч, уураа барна. Зайлшгүй шаардлагатай бол зүгээр л энгийн, төвийг сахисан яриа өрнүүлээд өнгөрч бай.

Ийм хүмүүсээс өөрийгөө яаж хамгаалах вэ?

Ийм шинжүүд өөрт тань ажиглагдвал яах вэ?

Дээр өгүүлсэн шинж тэмдгүүд танд илэрвэл, жинхэнэ сюрприз л гэсэн үг. Та өөрийн энэ байдлаа ашиглаад суут нэгэн ч болж болно гэсэн үг. Учир нь аливаа зүйлийг энгийнээр харахаа болих үед л хүнд огт төсөөлөөгүй шинэ санаа төрж эхэлдэг юм. Винсент Ван Гог, Людвиг ван Бетховен, Исаак Ньютон, Эдгар Аллан По, Авраам Линкольн нар ч мөн сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс байгаагүй. Тэгэхээр энэ шинжүүд магадгүй таны аугаа зүйл бүтээхийн эхлэл ч байж болох юм.

Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр та бусдыг гомдоож, гэмтээж болзошгүй хүн гэдгээ ойлгож өөрийгөө хянаж байх хэрэгтэй.

Ийм шинжүүд өөрт тань ажиглагдвал яах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()