1
Наполеон Бонапартын ач хүүгийн байгуулсан товчоо
1908 онд Чарльз Жозеф Бонапарт (Charles Joseph Bonaparte) мөрдөх товчоог анхлан үүсгэн байгуулсан бөгөөд 1935 онд холбооны мөрдөх товчоо буюу "FBI" хэмээн нэрийг нь өөрчилжээ. Тэрээр АНУ-н усан цэргийн ахмад байсан бөгөөд дараа нь АНУ-н ерөнхий шүүгч болсон юм.
2
Амьтдад хэрцгий хандахад тэд дургүй
Холбооны мөрдөх товчооныхон амьтдыг тамлагчдад маш дургүй. Учир нь цуврал алуурчид хүн алахаасаа өмнө эхлээд амьтад дээр туршилт хийж эхэлдэг гэнэ. Жишээ нь гэхэд л цуврал алуурчин Жон Вэйн Гэйси (John Wayne Gacy) алуурчин болохоосоо өмнө амьтдыг тамладаг байснаа хүлээн зөвшөөрч байжээ.
3
“Өнөө орой хаалгаа битгий түгжээрэй” — Хүндэтгэсэн, Хулгайч
1971 онд дайны эсрэг үзэлтнүүд холбооны мөрдөх товчооны Делавэр дахь оффисын хаалган дээр “Өнөөдөр энэ хаалгыг битгий түгжээрэй” гэсэн зурвас үлдээсэн байжээ. Ингээд тэд 40 жилийн турш барьж чадаагүй хэрэгтнүүдээ 2014 онд ийнхүү барьж чадсан байна. Учир нь хэрэгтнүүд хэргээ хүлээхээр шийдсэн байсан ба энэ талаарх мэдээлэл Жэй Эдгар Хүүвэр /J Edgar Hoover/-ийн "FBI–н нууцын тайлал" номонд бичигдсэн байдаг.
4
Олны танил хүмүүст хэрэг тулгасан нь
Амьдарч буй үедээ коммунист үзэлтэн хэмээгдэн баривчлагдаж байсан олны танил алдартнууд: Фрэнк Синатра, Мэрилин Монро, Люсил Болл гэх мэт...
- Мартин Лютер Кинг — Түүнийг алдарт “Надад мөрөөдөл бий” илтгэлээ тавьсны дараа АНУ дахь хамгийн аюултай хүнээр үзэж, коммунист үзэлтэн хэмээн баривчилж байжээ.
- Чарли Чаплин — Коммунист хэмээн сэжиглэж, АНУ-аас хүчээр хөөн гаргасан байна.
- Хэлэн Кэллэр— нийгмийн зүтгэлтэн, радикал үзэлтэн байсных нь төлөө баривчилж байжээ.
- Самуэл Л.Жэксон — нийгмийн зүтгэлтэн, Хар Ирвэс үдэшлэгт очсоных нь төлөө баривчилж байв.
5
"Myspace"–н Томыг баривчилсан нь
"Myspace" вэбсайтыг үүсгэн байгуулагч 14-хөн настай Том Андэрсоныг Манхэттен банкны цахим системийг хакердсан хэргээр Холбооны мөрдөх товчооныхон гэнэт баривчилжээ. Гэсэн ч тэрээр насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар хоригдоогүй юм.
6
Эйнштейн бол “Хэт Радикал үзэлтэн”
Эдгар Хүүвэр Албэрт Эйнштейнийг “Хэт радикал үзэлтэн” хэмээгээд хавтаст хэрэг үүсгэж байсан талаар хожим дэлгэсэн байдаг. Тус хавтаст хэрэгт түүний үйлдэл, үг бүрийг тэмдэглэсэн байдаг бөгөөд 1955 онд түүнийг нас барах үед хавтаст хэрэг нь 1427 хуудас урт болсон байжээ.
7
2012 оныг хүртэл цаасан архивын аргыг хэрэглэсээр ирсэн
Холбооны мөрдөх товчоо 2012 оныг хүртэл хавтаст хэрэг үүсгэхдээ цаасан архивын аргыг хэрэглэж байв. Учир нь товчоонд нийтэд нь виртуал бүртгэлийн арга нэвтрүүлэх ажил нь татвар төлөгчдийн мөнгөнөөс 100 сая доллар зарцуулах шаардлагатай нүүр тулсан байна. Ингээд 2012 он гэхэд тэд “Sentinel” нэртэй кодчиллын системийг ашиглалтад оруулсан юм.
8
Эрх мэдлээ урвуулан ашигласан нь
МакДоналдс компаний хамгаалалтын албаны дарга цагдаагийн офицер Жэроми Жэкобсон (Jerome Jacobson) нь тус компаний үйлдвэрлэдэг "Монополь" тоглоомын жижиг хэсгүүдийг хулгайлан хууль бусаар худалдаалж 20 сая доллар олсон байжээ. Энэ хэрэг шууд холбооны мөрдөх товчоонд хүргэгдэн шалгагдсан ч Жэкобсоныг хэрэгт холбогдуулан шалгах хангалттай нотлох баримт олоогүй юм.
9
Хууль бус наймаачдын яриаг чагнаж байв
1920-иод он буюу АНУ дахь согтууруулах ундааны их хорионы үед холбооны мөрдөх товчооныхон хууль бус наймаачдыг барихын тулд анх удаа утасны яриа чагнах аргыг хэрэглэсэн байна.
10
50 жилийн хугацаанд гуравхан эмэгтэй цагдаа
1922 онд холбооны мөрдөх товчооны анхны эмэгтэй ажилтнаар Аляска Дэвидсон (Alaska Davidson) гэгч эмэгтэй томилогдон ажилласан байна. 1920-иод онд ахин хоёр эмэгтэй ажилтан тус товчоонд ажилласан хэдий ч Эдгар Хүүвэрийн шахалтаар ажлаасаа гарсан бөгөөд Хүүвэрийн захиргаанаас гарахаас нааш буюу 1972 оныг хүртэл тус товчоонд нэг ч эмэгтэй цагдаа ажиллаагүй юм.
11
Эдгар Хүүвэрийн нууц баримтууд
1972 онд Эдгар Хүүвэр (J. Edgar Hoover) холбооны мөрдөх товчоог 48 жил удирдсаныхаа дараа нас барсан юм. Үүний дараа АНУ-н конгрессоос тус товчооны даргыг 10 жилийн хугацаатай дахин томилж байхаар зааж өгчээ. Харин Эдгар Хүүвэрийг энэ олон жил "FBI"-ийг удирдсан нууцыг түүний коммунизмын эсрэг үзэлтэн байсантай холбон тайлбарладаг байна. Мөн түүнд өөрийнх нь удирдах албан тушаалд саад болохуйц конгрессын гишүүд тэр ч бүү хэл ерөнхийлөгчийн талаарх нууц баримтууд ч байсан гэдэг.
12
Товчооны лаборатори жижигхэн өрөөнөөс үүдэлтэй
Холбооны мөрдөх товчооны лаборатори одоо бол дэлхийн хамгийн том шинжилгээний лаборатори болсон. Гэхдээ анх микроскоп, утасны яриа чагнагч, гар бичмэл танигч төхөөрөмжтэй жижигхэн өрөө байжээ.
13
Компьютерынхоо камерыг тагла
Тус товчооны дарга асан Жэймс Комэй (James Comey) хүмүүст өөрийн нууцлалыг хамгаалахын тулд компьютерынхоо вэбкамерыг хааж байх хэрэгтэйг сануулсан байдаг.
14
“Яаж ийм удаан баригдахгүй байж чадсан юм бэ?”
Холбооны мөрдөх товчооны мөрдөгч Роберт Хансен (Robert Hanssen) 2001 онд баривчлагдах хүртлээ бүхэл бүтэн 22 жилийн турш Зөвлөлт Орос улсад нууц мэдээлэл зардаг байсан нь тогтоогджээ.
15
"Walt Disney" бол тус товчооны мэдээлэгч
Уолт Диснэй (Walt Disney) 1950-иад оны үед коммунист байж магадгүй хэмээн сэжиглэгдэж буй хүмүүсийн мэдээллийг холбооны мөрдөх товчоонд өгдөг байжээ. Оронд нь тэрээр Мики Маус хүүхэлдэйн киноныхоо зураг авалтыг тус товчооны захиргааны байранд хийсэн байна.
16
Бонус: Холливуд ба бодит амьдрал
Холливудийн олон кинон дээр холбооны мөрдөх товчооны ажилчдыг аюултай, сонирхолтой, таамаглашгүй амьдралтай мэтээр гаргадаг. Гэвч бодит амьдрал дээр энэхүү хариуцлагатай алба кинон дээрх шиг хүсэмжит ажил биш ажээ. Мөрдөгчид гэмт хэргийг илрүүлэхийн тулд цаг наргүй ажиллахаас гадна цаг тутамд аюултай нүүр тулж байдаг байна. Тиймдээ ч ажилтнуудынхаа хувийн амьдралд цаг гаргахын тулд тус товчоо цагийн ажилтнууд ажиллуулдаг болсон байна.