ДНК бол хамгийн гайхамшигт зүйл гэдгийг батлах баримтууд

ДНК буюу ген нь манай гарагийн бүхий л амьтан ургамал хоорондын холбоо хамаарлын механизм юм. Тухайлбал хүний ДНК нь гадилын ДНК-тай 50 хувь төстэй байдаг бөгөөд хүмүүсийн ДНК хоорондын зөрүү ердөө 0,1 хувиар ялгарч байдаг байна. Түүнчлэн манай гарагийн ургамал, амьтад бие биенийхээ ДНК-г “хулгайлах” чадвартай байдаг гэвэл та итгэх үү? 

ДНК бол хамгийн гайхамшигт зүйл гэдгийг батлах баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ургамалын ген хүнийхээс илүү нарийн төвөгтэй

Японд ургадаг “хэрээний нүд” гэх цэцгийн ДНК нь 150 тэрбум хос байдаг бол хүнийх ердөө л 3,2 тэрбум байдаг, үүнээс бид хүн ургамлаас 50 дахин цөөн гентэйг ойлгож болно.

Ургамлын ДНК-гийн бүхий л эсийг дээр дээрээс нь давхарлан тавих юм бол английн "Биг-Бэн" цамхагтай чацуу болно. Эрдэмтэд чухам яагаад байгаль дээрх генийн код өөр өөр байдагт гайхширсаар байгаа юм. Гэхдээ энэ онцлог нь ургамалд ямар нэг давуу байдал олгохгүй. 

Ургамалын ген хүнийхээс илүү нарийн төвөгтэй

2 Хүний ДНК нарны аймгаас ч урт

Хүний  бие организмын эс бүр 46 молекул /үрийн шингэн, өндгөн эс хоёрт тус бүр 23 байдгаар/ ДНК-гаас бүрддэг. Харин тэдгээрийг нэг эгнээнд байрлуулбал хоёр метр урт хэлхээ болно. Ингэхээр хүний биед 37,2 их наяд эс байдаг гэвэл бидний бие дэх бүх ДНК-г цувуулан тавихад уртаараа 74 их наяд метр буюу 74 тэрбум км болно гэсэн үг.

Энэ хэр их тоо вэ гэж та гайхаж магадгүй. Нарнаас бичил гариг Дэлхий ван гариг хүртэл дунджаар 5,7 тэрбум км гэвэл тэнд очоод эргээд ирэхэд 11,4 тэрбум км. Ингэхээр насанд хүрсэн нэг хүний бие дэх бүх ДНК нь нарны аймгийн ес дэх гаригт очоод ирэх зайнаас зургаа дахин урттай байна. Харин манай дэлхийгээс нар хүрээд ирэх замаас 70 дахин их юм шүү дээ.

Хүний ДНК нарны аймгаас ч урт

3 Яагаад үлэг гүрвэлийг клоны аргаар хувилж болдоггүй вэ?

Америкийн хэсэг эрдэмтэн мөхсөн моа шувууны ДНК-г судалж, 600-8000 жилийн настай  яс дээр нь судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд үлэг гүрвэлийн ДНК нь тэднийг устаж үгүй болсноос хойш 521 жилийн дараа задарч эхлэн генийн кодыг нь тайлж унших аргагүй болсныг тогтоожээ. Харин 1,5 сая жилийн дараа гэхэд ген мэдээллээ "алдаж", унших боломжгүй болдог бол 6,8 сая жилийн дараа ДНК бүрэн устаж үгүй болжээ. Тиймээс 65 сая жилийн өмнө үхсэн үлэг гүрвэлүүдийг хувилан гаргах найдвар үндсэндээ үгүй болсон байна.

Солир дэлхийг мөргөн, үлэг гүрвэлүүд устсанаас хойш дор хаяж 1,5 сая жилийн дараа бид тэдний ДНК олсон бол жинхэнэ “Юрийн галавын цэцэрлэг” байгуулах боломжтой байсан гэдэгт эрдэмтэд итгэдэг юм.

Харин арслан заан нь хэдийгээр 4000 жилийн өмнө амьдарч байсан ч гэсэн үлдэгдэл нь мөнхийн цэвдэгтэй газарт, тухайлбал Врангель арал дээр байгаа  болохоор клоны аргаар хувилж гаргах найдвар байгаа ажээ. 

Яагаад үлэг гүрвэлийг клоны аргаар хувилж болдоггүй вэ?

4 ДНК-г хулгайлагчид

"Bdelloidea"-гийн төрлийн үл мэдэгдэх нэгэн өтөнцөр 40 сая жилийн өмнө анх үүсэхдээ 360 төрөлд хуваагдан хүйсийн бус аргаар үржжээ. Энэ өчүүхэн “биет” өөрийн генээ ургамал, мөөг, нянгийн ДНК-д үржүүлдэг байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол тэд ган хуурайшилтыг даван туулах чадвартай аж. Хэт хуурайшлын үед "өөрөө" үхээд, устай болмогц ахин амь орж, сэргэдэг байна. Үхэх үедээ энэ өтөнцөр бусад амьд биетийн ДНК-гаас "хулгайлдаг" бол амь орох үедээ өөрийнхөө ДНК-г бусдаас хулгайлсан ДНК-тайгаа нийлүүлэн сэргэдэг байна. Бусдын ген нь бэлгийн эсийг нь тэжээдэг ажээ. 

ДНК-г хулгайлагчид

5 Викингүүд анх шинэ газар нээснийг тэдний ДНК-гийн тусламжтайгаар тогтоосон

Исландын оршин суугчдын ДНК дээр хийсэн судалгаагаар эрдэмтэд эрт үед шинэ газарт хөл тавьсан анхны хүн нь эмэгтэй хүн байсныг тогтоосон байна. Энэ явдал нь Кристофер Колумб Америк тивийг нээснээс хэдэн зуун жилийн өмнө болжээ. Тодруулбал, X-XI зууны үедЕвропоос Хойд Америкийн эрэгт буусан анхны хүн бол Скандинавын аялагч, Лейф Эрикссоны юм. 

Исландад 1710 оноос хойш амьдарч байгаа дөрвөн үеийн гэр бүлийн 11 хүний ДНК дээр хийсэн туршилтаар эрдэмтэд дээрх баримтыг олж мэдсэн юм. Туршилт хийсэн хүмүүсийн ДНК-д зөвхөн Хойд Америкийн уугуул иргэдэд л байдаг ДНК-ны хэлбэр байгааг тогтоожээ. Митохондрын ДНК нь зөвхөн эхээс өвлөдөг болохоор 1000 оны орчимд Америк тивд анх эмэгтэй хүн хөл тавьсан байх гэж үзэж байгаа юм.

Викингүүд анх шинэ газар нээснийг тэдний ДНК-гийн тусламжтайгаар тогтоосон

Бонус: Гэмт хэргийн түүх

1993-2009 оны хооронд Франц, Австри, Германд ижил төстэй, маш хүнд 40 гэмт хэрэг гарчээ. Өөр хоорондоо ямар ч холбоогүй энэ гэмт хэргийн газраас эмэгтэй хүний яг адилхан ДНК-гийн ул мөр олдсон байдаг. Эд бүгд 2007 онд Хайлборн хотноо эмэгтэй цагдаагийн амийг хөнөөсөн  "Фантом" хочит алуурчин эмэгтэйтэй адил байсан нь гайхмаар нууцлаг байлаа.

Тухайн үед цагдаагийнхан хэргийн газраас олдсон ДНК-г Зүүн Европоос гаралтай эмэгтэй хүнийх гэдгийг л мэдэж байснаас биш өөр зүйлүүд нь тодорхойгүй байсан юм. Ингээд 2009 оны эхээр гэмт хэрэгтэн эмэгтэйг олоход тусалсан хүнд 300 мянган еврогийн шагнал өгөхөөр амлажээ. Гэтэл 2009 оны гуравдугаар сард нэгэн түлэгдэж үхсэн эрэгтэйн биеэс авсан дээж нь дээрх гэмт хэрэгтэн эмэгтэйн ДНК-тай таарчээ.

Улмаар мөрдөн шалгах ажлын үр дүнд ямар ч Фантома гэх эмэгтэй байхгүй, харин хэргийн газруудаас ДНК-гийн дээж авч байхад ашиглаж байсан хөвөнтэй савханд л учир нь байсныг хожим тогтоов. Тэр савх нь бүр үйлдвэрлэгдэж байх явцдаа үйлдвэрийн эмэгтэй ажилтнуудын нэгний гараар бохирдсон болох нь мөрдөн шалгалтын явцад тодорхой болжээ. Ингэж Европын хамгийн баригдашгүй алуурчныг удаан хугацаагаар  мөрдсөн хэрэг төгсгөл болсон байна. 

Бонус: Гэмт хэргийн түүх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()