Эдгээр учир битүүлэг түүхэн баримтуудын зангилааг эрдэмтэд тайлжээ

2018-11-27, 18:10
8,901

Сансраас ирүүлсэн хачирхалтай дохио, эртний аварга хөшөөнүүдээс эхлээд өнөөг хүртэл учир битүүлэг хэвээр байгаа хачин жигтэй зүйлсийг бид энд жагсаалаа. Харин та үргэлжлүүлэн уншаад танд хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн баримтыг сэтгэгдлээр бичиж үлдээгээрэй. 

Эдгээр учир битүүлэг түүхэн баримтуудын зангилааг эрдэмтэд тайлжээ

1 I Сэти фараоны бунханд дүрслэгдсэн орчин үеийн тээврийн хэрэгслүүд

НууцЕгиптийн фараон I Сэтигийн бунхны бичээс тун хачирхалтай. Учир нь тэнд нисдэг тэрэг, нисэх онгоц, шумбагч онгоцнууд дүрслэгдсэн байдаг. Харин энэ олдвор нь археологичдийн дунд маш их маргаан дагуулсан бөгөөд тэдний зарим нь энэ бичээст эртний нисдэг тэрэг, шумбагч онгоц, нисэх онгоцнуудыг дүрсэлсэн гэж үздэг.

Тайлал: Саяхан нэгэн түүхч уг олдворын нууцыг нээсэн бөгөөд энэ нь I Сети болон түүний хүү II Рамзес фараоны нэрс гэдгийг тайлсан байна. II Рамзес эцгийгээ үхсэний дараа нэрэн дээр нь өөрийн нэрийг сийлүүлсэн нь ийн төөрөгдүүлэхэд хүргэсэн байжээ. 

I Сэти фараоны бунханд дүрслэгдсэн орчин үеийн тээврийн хэрэгслүүд

2 Дорнын арал дээрх аварга хөшөөнүүд

Нууц300 жилийн турш түүхч, археологичид ямар ч багаж төхөөрөмжгүйгээр хэрхэн  82 тонн жинтэй аварга чулуун дээр хүн дүрс гаргаж, босоогоор нь байрлуулсны нууцыг олж нээхээр ажилласаар байна.  

Тайлал: Энэхүү аварга хөшөөнүүд нь ид шидийн хүчээр бий болоогүй бөгөөд арлын нэг талд сийлж бүтээгээд нөгөө тал руу нь зөөсөн байна. Харин та "National Geographic" сувгийнхны хийсэн бичлэгээс 90 тонн жинтэй хөшөөг хэсэг хүмүүс энгийн төхөөрөмжүүд ашиглан хэрхэн зөөж байгааг харах боломжтой.

Дорнын арал дээрх аварга хөшөөнүүд

3 Сансраас ирүүлсэн “Wow!” дохио

Нууц1997 онд сансраас хачирхалтай нэгэн дохио ирэв. Судлаачид тэрхүү дохиог тайлж уншаад “Wow!” гэж нэрлэсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд аль нарны аймгаас ирсэн дохио болохыг олж нээх мөн ахин энэ дохиог хүлээн авахаар ажилласан боловч амжилт олоогүй юм. Тиймээс хүмүүс үүнийг харь гарагийнхны илгээсэн дохио гэдэгт бат итгэжээ.

Тайлал: 2017 оны судалгаагаар энэхүү дохионы учрыг тайлсан бөгөөд үүнд: 266P / Кристенсен, 336P / Gibbs сүүлт однууд 1977 оны 8-р сарын 15, 2017 оны 7-р сарын 27-нд Нумын ордтой давхацсанаас уг үйл явдал болжээ. Өөрөөр хэлбэл хоёр сүүлт одны улмаас үүссэн байгалийн хүчин зүйл байсан гэсэн үг. 

Сансраас ирүүлсэн “Wow!” дохио

4 Бэнкси гэж хэн бэ?

Нууц: Бэнкси (Banksy) хэмээх хочтой нэгэн бол Английн уран бүтээлч, нийгмийн зүтгэлтэн хүн бөгөөд түүний яг хэн болохыг хэн ч мэддэггүй байна. Мөн баригдашгүй хэмээгддэг ажээ. 

Тайлал: Саяхан Хатан хаан Мэригийн нэрэмжит Лондон хотын их сургуулийн эрдэмтэд сэжигтний нарийвчилсан мэдээлэл, дүрийг гаргаж Бэнкси бол Робин Ганинхам (Robin Gunningham) гэдэг хүн болохыг тогтоосон байна.

Бэнкси гэж хэн бэ?

5 Маяа нарт юу тохиолдсон бэ?

НууцМаяа бол одон орон, урлаг, барилга, математик өндөр хөгжсөн соёл иргэншил байсан авч нэг л өдөр ор сураггүй алга болсон юм. Хэн ч тэдэнд юу тохиолдсон, яагаад гэдгийг мэддэггүй.

Тайлал: Үндэсний Шинжлэх Ухааны Академийн вэбсайтад нийтлэгдсэн судалгааны үр дүнд эрдэмтэд Маяачууд тариа тариалах газраа цэвэрлэхийн тулд маш их мод тайрч, шатаасан бөгөөд үүний дараа ган гачиг болжээ. Ингээд Маяачууд өлсгөлөнд нэрвэгдэж газар нутгаа орхин явсан байна. 

Маяа нарт юу тохиолдсон бэ?

6 Рөүзвэлийн харь гарагийнхан

Нууц: 1947 онд АНУ–н Рөүзвэл (Roswell)–д харь гарагийнхан газардсан гэсэн мэдээ тархсан агаад засгийн газраас үүнтэй холбоотой үнэмшилтэй тайлбар хийгээгүй учраас цуу яриа улам бүр тархах болсон байна. 

Тайлал: Та доорх  зургаас радарын нэг хэсгийг олж харж болно. Тухайн үед хүйтэн дайн аль хэдийн эхэлчихсэн байсан бөгөөд АНУ-н армийнхан Зөвлөлтийн атомын бөмбөгийг илрүүлэх агаарын бөмбөлгийн төсөл дээр ажиллаж байжээ. Харин тэдгээр машинуудын нэг нь унаж дэлбэрсэн бөгөөд уг төсөл нууцын зэрэглэлтэй явагдаж байсан учраас засгийн газар тайлбар хийгээгүй ажээ.

Рөүзвэлийн харь гарагийнхан

7 Талбай дээрх дугуй дүрснүүд

Нууц: Тариан талбай дээрх асар том дугуй дүрснүүдийг хүмүүс мөн л харь гарагийнхантай холбож ойлгодог. Хаанаас эдгээр дүрс гарч ирэв? Яагаад? Ганцхан шөнийн дотор хүмүүс үүнийг хийж чадах уу? гэх мэт олон асуулт үүний араас хөвөрдөг.

Тайлал: Эдгээр геометрийн дүрсүүдийг олс, шат, модон банз ашиглан хийж болохыг олж илрүүлжээ. Хэрхэн хийх талаар гарын авлага ч хэвлэн нийтлүүлсэн байна.

Талбай дээрх дугуй дүрснүүд

Бонус: Анастасия Романовад юу тохиолдсон бэ?

1997 онд гарсан Анастасия нэртэй хүүхэлдэйн киног үзэж байсан л биз дээ? Тус кинонд тэрээр гэр бүлийнхнийхээ аллагын дараа ганцаараа амьд үлдэн, асрах газарт өсөж торнин эцэст нь эмээтэйгээ эргэн уулзаж байгаа талаар гардаг. Харамсалтай нь бодит амьдрал дээр илүү аймшигтай үйл явдал болжээ. 1918 онд ОХУ-д Романовын бүх гэр бүл цаазаар авахуулсан юм. Зарим судалгаагаар Анастасияг дээрх хувь тавилангаас зайлсхийж чадаагүйг баталсан байдаг. Гэсэн ч хэд хэдэн гэрч түүнийг хүнд бэртсэн байсан ч цайзаас зугтаж чадсан гэж гэрчилжээ. Мөн эмч түүнийг эдгээсэн гэсэн цуу яриа байсан ч нотолгоо байгаагүй юм. Магадгүй энэ хэрэг үүрд нууц хэвээр үлдсэн байх.

Бонус: Анастасия Романовад юу тохиолдсон бэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()