Таныг цоо эрүүл болгох Оросын уламжлалт 5 ундаа

Эртний Слав буюу Оросын ундаанууд нь амин дэм ихтэйгээрээ урт нас, саруул ухаан хайрладаг гайхамшигтай гэж бидний хойд хөрш ярьдаг юм. Жишээ нь квас гэхэд л ядаргааг тайлан, эрч хүч нэмдэг бол, зөгийн балын жүүс нь хосуудын анхны шөнийг амттай болгож, өөр нэг нь ханиаднаас сэргийлдэг. Ийнхүү бид танд хүний биед хэрэгтэй бүх амин дэмийг агуулсан орос 5 ундааг танилцуулж байна.

Таныг цоо эрүүл болгох Оросын уламжлалт 5 ундаа

1 Сурьи

Оросуудын энэ гайхамшигт ундааг та бид нэг их сайн мэдэхгүй. Хатаасан жимс, улаан буудайн хальс, өвсийг сүүнд хийж буцалгаад хийх энэ ундааг оюун ухааныг сайжруулдаг гэж славууд итгэдэг байжээ. Энэ ундааг ууснаар хүн ухаалаг болж аливааг сайтар ойлгож эргэцүүллэг болно гэдэг юм. Үүнийг шинжлэх ухааны үүднээс авч үзвэл энэ ундааг бэлтгэхэд бие организмд тустай өвс ургамал хэрэглэдэгт л байгаа юм. Зөвхөн оюун ухаанд ч биш бүхий л биед ашигтай.

Ундаа хийх жор нь их нарийн. Эхлээд  тариа тээрэмдэхэд үлдсэн хальсыг усанд чанана. Ногоон өвсийг буцалгаад хонины ноос дэвссэн шүүлтүүрээр шүүнэ. Үүний дараа зөгийн бал, хатаасан интоор, лийр, алим, нохойн хошуу бас гурил  хийнэ. Үүний дараа хөөгч, үзэм, сүү, цөцгийн тос, буцалгасан зөрөг цэцгийн үр хийснээр энэ гайхамшигт ундаа бэлэн болно. Өнөөдөр ч гэсэн арай боловсронгуй аргаар бэлтгэхэд эртний оросын энэ ундаа эрүүл мэнд, оюун ухаанд сайнаар нөлөөлнө.

Сурьи

2 Зөгийн балын ундаа

Зөгийн балаар бэлтгэдэг энэ ундааг Оросууд урт нас, саруул ухаан, уран цэцэн үг хайрладаг бурхны ундаа гэдэг юм. Зөгийн балын удаа бэлтгэх анхны жорыг XVI зууны үед хэвлэсэн "Байшин барих нь" гэдэг номд бичсэн байдаг. Зөгийн шинэ балыг шинэ жимстэй холин торхонд хийж исгэдэг байснаа он жилүүдийн саалтаар өсгөгч хийж хурдан исгэдэг болсон байна.

Өнөөгийн судлаачид балын ундааг үрэвсэл, харшил, бактерийн эсрэг үйлчилгээтэй тун ашигтай зүйл гэж үнэлж байна. Балын ундааг халуунаар нь уухад ханиад шуухинаа, хоолойн ангиныг амархан дарна. Үүний зэрэгцээ амьсгалын замд бий болсон салстуудыг арилган чөлөөтэй амьсгалах нөхцөл бүрдүүлдэг. Хамгийн гол нь энэ гайхамшигт ундаа бие дулаацуулан жихүүдэс арилгана.

Зөгийн балын ундаа

3 Сбитень

Энэ бол хүйтний улиралд уухад тохиромжтой хамгийн сайн ундаа. Энэ ундааг хийхэд хоёр өөр сав хэрэглэдэг. Нэгд нь ургамлын ханд, нөгөөд нь зөгийн бал хийж буцалгана. Ингээд яг уухын өмнө өөр хооронд нь холино. 

Орост цай бий болох хүртэл удаан хугацааны туршид энэ ундаа славуудын цорын ганц, хамгийн чухал халуун ундаа нь байсан юм. Оросын цай буцалгадаг "самовар" данх чухам энэ ундааг бэлтгэх зориулалтаар анх бий болсон гэх яриа ч бий. 

Зөгийн балны холимог энэ ундаанд эмийн ургамал ордог болохоор сэтгэл санаа сэргээж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлөн, амьсгалын замын өвчнүүдээс сэргийлнэ.

Сбитень

4 Квас

Энэ бол бид бүхний мэдэх хамгийн эртний ундааны нэг. Оросын харц ардаас эхлээд хаадын хүртэх дуртай энэ ундааны нэр нь “хүчиллэг ундаа” гэдгээс гаралтай. Оросууд үүнийг чийг бам, уушгины өвчнөөс сэргийлэхэд ихэвчлэн хэрэглэдэг байжээ. Оросуудын эртнээс уламжлагдан ирсэн энэ ундаа зөвхөн цангаа тайлах төдийгүй зүрх судас болон ходоод гэдсэнд сайнаар нөлөөлдөг.

Итали, Америкт квасыг ихэд сонирхож, Герман, Япон, Францад квас хийдэг болсон нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш. Квас нь хоол, ундаа болохын зэрэгцээ ядаргаа тайлан, эрч хүч нэмэгдүүлдэг юм шүү. Өнөөгийн судлаачид квасны найрлагад "В" бүлгийн аминдэмүүд ихээр ордог нь бие организмын хөгжилд сайнаар нөлөөлдөг гэж тогтоожээ.

Квас

5 Овьёосны ундаа - кисель

Славуудын дуртай ундааны нэг нь овьёосны кисель. Энэ нь яг хоол шиг тэжээллэг, амин дэмтэй болохоор ходоод гэдэсний өвчнүүдийг анагаах увдистай.

Киселийг зөвхөн овьёосоор ч биш төрөл бүрийн жимс хатаан хийж болдог. Ер ямар ч төрлийн кисельд цардуулаг бодис их агуулагддаг болохоор ходоодны үрэвсэл, шархлаа, ходоод гэдэсний бусад өвчний үед хэрэглэхийг зөвлөдөг байна.

Овьёосны ундаа - кисель

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()