1
Хатаасан жимс
Хүн бүр л хатаасан жимс идэх дуртай байдаг. Гэхдээ одоо үед хатаасан жимсийг химийн аргаар гаргаж авахад үнэхээр амар болсон. Тийм болохоор жинхэнийг хиймлээс яаж ялгах вэ?
- Байгалийн жимс гадна талдаа тийм ч тод өнгөтэй байдаггүй. Тиймээс бараан бөгөөд сулавтар өнгөтэй байвал тэр жинхэнэ гэсэн үг.
- Хатсан жимсний үнэр хурц биш харин анхилуун байдаг. Шинэ мэт хурц үнэртэж байвал түүнд үнэртүүлэгч бодис хийсэн гэсэн үг.
2
Түрс
Түрсийг дуурайлган хийхэд үнэхээр амархан. Ердөө желатин, загасны шөл, будагч бодис байхад л хангалттай. Гэхдээ жинхэнийг нь хуурамчаас ялгах нь бас тийм ч хэцүү биш.
- Түрс бол нэг ёсондоо загасны өндөг гэсэн үг. Тийм болохоор өндөг шиг зууван хэлбэртэй байна. Харин хуурамч түрс бөөрөнхий хэлбэртэй байдаг.
- Хуурамч түрсэнд амт нэмэхийн тулд чихэр нэмдэг. Мэдээж загасны түрсэнд ямар ч чихэрлэг амт байх ёсгүй.
3
Шар буурцагны цуу
"Soy sauce" буюу шар буурцагны цууг ялгах тийм ч амар биш. Тийм болохоор хэд хэдэн зүйлсийг давхар нягталж үзэх хэрэгтэй.
- Найрлага: Шошгон дээрээс найрлагыг нь шалга. Тэнд хэдий чинээ олон зүйл байна төдий чинээгээр хуурамч байх магадлал өндөр гэсэн үг.
- Өнгө: Ихэнх тохиолдолд байгалийн шар буурцаг нь бор, цайвар бор өнгөтэй байдаг. Харин хар юмуу хүрэн өнгөтэй цуунд ямар нэг илүү бодис орсон гэсэн үг.
- Үнэ: Цуу хийнэ гэдэг асар их хүч хөдөлмөр, цаг авдаг ажил. Тийм болохоор сайн чанарын цуу хямд үнэтэй байхгүй.
Тэгэхээр олон найрлагатай, хар өнгөтэй, хямд шар буурагны цуу битгий худалдаж аваарай.
4
Хүнсний будаг орсон бүтээгдэхүүн
Орчин үед хүнсний будаг хаа сайгүй ашиглах болсон. Мэдээж хэрэг байгалийн гаралтай хүнсний будаг хэрэглэхэд аюул байхгүй ч зарим нэр төрлийн бүтээгдэхүүнүүд зардал хэмнэх үүднээс хямд, хүний биед сөрөг нөлөөтэй будаг ашиглах болсон. Үүнээс сэргийлэхийн тулд аль болох байгалийн буюу сул өнгөтэй бүтээгдэхүүн авч байгаарай.
5
Кетчуп
Томоохон үйлдвэрлэгчид хэрэглэгчиддээ жинхэнэ бүтээгдэхүүнийг ялгах зааварчилгаа өгдөггүйгээс болоод хуурамч бүтээгдэхүүн зах зээлд өсөр их хэмжээгээр орж ирдэг. Тиймээс бид жинхэнэ бүтээгдэхүүнйиг ялгах зааварчилгааг хүргэж байна.
- Жинхэнэ кетчупны баглаа, боодопд ямар ч илүү зүйл байхгүй. Харин хуурамч нь илүү гарсан юмуу дутуу наасан савтай байдаг.
- Томоохон үйлдвэрийн кетчупыг жигд найруулсан байдаг учраас өнгө нь тод, шингэвтэр байдаг. Хуурамч кетчуп эсрэгээрээ бараан өнгөтэй, өтгөндүү байдаг.