1
Франц: Аль болох нээлттэй, хөгжилтэй байх
Францууд сээтэгнүүр зангаараа алдартайг бид мэднэ. Тиймдээ ч тэд сээтэн хаяхад зориулагдсан тусгай өгүүлбэрүүдийг ихээр ашигладаг. Жишээлбэл "Désolé mais je dois vous arrêter pour excés de beauté sur la voie publique" (Уучлаарай, таныг олон нийтийн газар хэтэрхий үзэсгэлэнтэй харагдсан тул баривчилж байна) гэх мэт инээдтэй өгүүлбэрүүдийг ашиглаж харилцан яриагаа эхлүүлдэг. Энэ бүтээлч хэрнээ романтик биш гэж үү?
Харин ярианы явцдаа тэд голчлон цаг агаар, хувцас дизайн, эсвэл ууж байгаа кофеныхоо талаар гэх мэт ойр зуурын үгсийг солилцдог. Ерөнхийдөө франц маягаар сээтгэнэе гэвэл аль болох нээлттэй, нүүрэмгий байх хэрэгтэй.
- Болно: Нөгөө хүнээ кафед эсвэл зоогийн газар урьж болно. Харин пабд уулзаж болохгүй, учир нь францууд чимээ шуугиантай орчноос аль болох зайлсхийхийг хичээдэг. Мөн тэд уулзаад мэндчилэхдээ заавал нэг нэгнийхээ хацар дээр үнсдэг заншилтай.
- Болохгүй: Өнгөрсөн амьдралаа ч юм уу эсвэл ирээдүйд хэдэн хүүхэдтэй болох талаараа огт ярьж болохгүй. Бас одоо юу хийдэг, хэр их мөнгө олдог талаар нь шалгаагаад хэрэггүй.
2
Испани: Эелдэг байдал чухал
Испанид та эсрэг хүйстэнтэйгээ ойртож дотносъё гэвэл аль болох даруухан бөгөөд эелдэг аашлах хэрэгтэй. Жишээлбэл "¿Me das tu Instagram?" (Инстаграм хаягийг чинь авч болох уу?) гэх мэт. Энэ маягаар олон нийтийн сүлжээгээр холбоо тогтоох замаар хэт түрэмгий бусаар алгуурхан сээтгэнэх нь чухал. Бас “Me suena tu cara, ¿vienes mucho por aquí?” (Таныг хаа нэгтээ харж байсан юм шиг санагдаад байх юм, та энд өмнө нь ирж байсан уу?) гэж хэлж ч болно.
- Болно: Нөгөө хүнийхээ талаар, түүний ажил амьдралыг чин сэтгэлээсээ сонирхож ярилцах.
- Болохгүй: Тэврэх эсвэл гар барих. Өмнөх амьдралаа эсвэл улс төр ярих.
3
Герман: Тодорхой сэдэв хэрэг болно
Герман бүсгүйчүүдэд францууд шиг уран цэцэн үгээр сээтэн хаявал их л ёозгүй хүлээж авах болно. Учир нь тиймэрхүү өгүүлбэрүүд тэдэнд тухгүй байдал бий болгохоос гадна таныг хуучинсаг нэгэн мэтээр харна. Бас бүсгүйн гадаад төрхийг магтвал тэр ердөө инээд алдаад л өнгөрөхөөс цаашлахгүй.
Тиймээс германчуудад сээтэн хаямаар байвал та тодорхой нэг сэдвийг барьж авах хэрэгтэй. Жишээлбэл: "Та энэ номыг уншдаг юм уу. Би бас энэ номыг унших маш их дуртай" гэх мэт. Ингэснээр та түүнтэй сонирхол нэгтэй гэдгээ илэрхийлж, нэг алхам ойртлоо гэсэн үг.
- Болно: Шударга байх хэрэгтэй. Нөгөө хүнийхээ хийх дуртай зүйлд өөрийгөө бас сонирхолтой гэдгээ илэрхийлэх.
- Болохгүй: Улс төр, шашин, өмнөх амьдралаа ярих. Дүр эсгэх, хэтэрхий хичээх
4
Япон: Аажмаар ойрт
Япон дахь ямар ч харилцаа нэг үгээр "дуншиж" байж бий болдог. Эхэндээ хүндэтгэлтэй, хөнгөхөн байдлаар сээтэн хаяж байгаад аажмаар "зузаарах" хэрэгтэй. Эхлээд бусад найзуудын хамт түүнтэй уулзаж байгаад дараагаар нь олон нийтийн сүлжээгээр харилцаж эхэлдэг. Харин зоригтойгоор яриа эхлүүлье гэвэл "Та үнэхээр гайхалтай харагдаж байна. Арай загвар өмсөгч юм биш биз?" гэж асуух хэрэгтэй.
- Болно: Биеийн үйл хөдлөлөөрөө сонирхож байгаагаа илэрхийлэх. Уулзах үедээ хүндэтгэлтэй хандаж, хянуур хянамгай ярих. Удаан хугацаагаар, алсын зайнаас харилцах.
- Болохгүй: Анхны болзоон дээрээ биед нь хүрэх. Шулуухан ярих, хувийн асуудлыг нь сонирхох.
5
Швед: Хашир догь байх нь чухал
Шведүүд хэт нүүрэмгий байдлыг таатай хүлээж авдаггүй. Харин түүний оронд тэд хашир байж нарийн ширийн зүйлийг анзаарахыг хичээдэг. Жишээлбэл "Таны нүд маш гоё цэнхэр өнгөтэй юм аа" гэж асуух юм уу эсвэл нөгөө хүний зүүсэн жижиг гоёл чимэглэлийн зүйлийн талаар асууж болно. Нэгэнт харилцаа үүсгэсэн тохиолдолд та хамт кофе уухыг урьж болно. Харин үүнийгээ болзоо гэж ойлгож болохгүй.
- Болно: Хүлээцтэй хандах, сэтгэлээсээ ярилцах, хувийн асуулт асуухгүй байх.
- Болохгүй: Тооцоог бүгдийг нь даах гэж зүтгэх хэрэггүй. Ингэх нь тэдний дургүйг хүргэдэг. Бас магтаалаар булж болохгүй.
6
Итали: Сэтгэлээрээ бас биеэрээ ойртох хэрэгтэй
Италид бие махбодын ойр байдал ус агаар мэт чухал тул тэд үргэлж нэг нэгэндээ хүрч, тэврэлдэж байдаг. Түүнчлэн тэд сээтгэнэхдээ маш нүүрэмгий бөгөөд өөрийн мэдрэмжээ уран гоёор илэрхийлнэ. Жишээлбэл “Чи бол миний амьдралдаа харсан хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй" гэх мэт.
- Болно: Түүний хувийн амьдрал, карьерыг нь сонирхох. Гадаад үзэмжийг нь магтах.
- Болохгүй: Өмнөх хайр дурлалуудынхаа талаар ярих. Эцэг эхтэйгээ амьдардгаа хэлэх. Хэлэх гээд байгаагаа тойруулж ярих.
7
Орос: Чин сэтгэлийн яриа өрнүүлнэ
Оросууд романтик зүйлд дуртай. Харилцан яриа ихэвчлэн "привет" гэж эхлээд "Ямар хөгжим сонсдог вэ?" "Энд ер нь ирдэг үү?" "Өмнө нь хоёулаа тааралдаж байлуу?" гэх мэтээр үргэлжилнэ. Оросууд хүний дотоод сэтгэлд нэвтрэхийг хичээж, юу сонирхдог, ямар хүмүүстэй нөхөрлөдгийг нь мэдэхийг хүсдэг. Мөн оросуудтай урлагийн талаар яриа өрнүүлэхэд тохиромжтой.
- Болно: Гадаад төрх байдлыг нь магтах. Хааяа биед нь санамсаргүй мэтээр хөнгөхөн хүрэх. Жижиг бэлэг өгөх. Гадуур хувцсаа өмсөх, тайлах, өлгөхөд нь туслах.
- Болохгүй: Бэлдсэн өгүүлбэр ашиглах. Хэтэрхий шаргуу байх. Хувийн асуудлаар наргиан хийх. Бодлогогүй ярих.