LPG аппаратад хоёр сарын турш ороод 10 кг хассан тохиолдол бий

Францын алдарт LPG аппарат нь залуу насны гоо үзэсгэлэнг хадгалж, биеийг галбиржуулан, эрүүл мэндийг дэмждэгээрээ дэлхий даяар алдаршсан. Энэхүү аппаратын үйлчилгээг Монголд хуруу дарам цөөн газарт хийдэг бөгөөд аппаратыг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн тун ховор гэдэг. Тэрхүү ховорхон мэргэжилтнүүдийн нэг болох Beau Monde арьс, гоо заслын эмнэлгийн LPG мэргэжилтэн Ц.Энхцэцэгтэй уулзаж ярилцлаа. Шинэ жилийн үдэшлэгүүд ойртсон энэ үед бүсгүйчүүдэд маань хамгийн хэрэгтэй мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна.

LPG аппаратад хоёр сарын турш ороод 10 кг хассан тохиолдол бий

Хоёулаа LPG аппаратаар ямар ямар эмчилгээ үйлчилгээ хийдэг талаар ярилцлагаа эхэлье?

LPG буюу Холливудын оддын гоо сайхны нууц хэмээгддэг энэхүү аппаратыг анх 1986 онд бүтээсэн түүхтэй. Зохион бүтээсэн хүн нь автомашины осолд орсны дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зорилгоор өдөрт 3-4 удаа гар массажанд ордог. Тэр нь маш их хэмжээний өвдөлт, хөхрөлт, хялгасан судсанд нь гэмтэл их учруулж байсан гэдэг. Тэгээд өөрийнхөө биеийг өвдөлт, гэмтэлгүйгээр нөхөн сэргээх аргыг олж, анх LPG аппаратыг бүтээж байжээ.

Монголд LPG-г зөвхөн тураах талаас нь өнгөцхөн хардаг боловч энэхүү аппарат нь эрүүлжүүлэн тураах, өөх целлюлит хайлуулж арилгах, нүүр хүзүүний үрчлээс багасгаж, арьсыг уян хатан болгох, коллагеныг идэвхжүүлэх олон гайхалтай үйлчилгээг үзүүлдэг. Мөн хүний биед 100 хувь хоргүй хамгийн сүүлийн үеийн технологи юм. Өөрөөр хэлбэл гараар хийдэг бариа, массажийг технологийн дэвшлээр илүү өндөр түвшинд хүргэж, хүний эсийн түвшинд үйлчлэхээр бүтээгдсэнээрээ онцлогтой. Өнөөгийн завгүй нийгэмд хүн бүр дасгалд явж амжихгүй байгаа. Энэхүү аппаратыг ажлын ачаалал ихтэй хүмүүст зориулсан хэвтээ фитнесс гэж нэрлэх нь ч бий. Жишээ нь гуяны хэсэгт 5 мин LPG хийхэд фитнесст 30 мин хичээллэсэнтэй тэнцэх хэмжээний үр дүн гардаг.

Энэхүү үйлчилгээг хийлгэхээр төлөвлөж буй хүмүүс юуг анхаарах ёстой вэ?

LPG аппартын үйлчилгээнд орохоор сонирхож байгаа хүмүүс эхлээд энэ үйлчилгээгээ судалж ойлгох хэрэгтэй байдаг. Өөрийн амьдралын хэв маягт тохируулан давтамж болон хугацааг сонгох хэрэгтэй. Эмнэлэг дээрээ ирээд мэргэжилтэнтэйгээ зөвлөлдөж өөрийн биеийн онцлогт тохирсон хуваарийг гаргуулах нь чухал. Хэрэв байнга идэвхтэй хөдөлгөөн хийдэг, фитнессээр хичээллэдэг бол өдөр бүр эсвэл өнжөөд ороход өөх шатаалтыг дэмжиж, дасгалын үр дүнг илүү нэмж өгдөг. Харин хөдөлгөөн хийдэггүй, хийх боломжгүй гэж үзвэл хооллолтондоо маш сайн анхаарах хэрэгтэй. Анх LPG-г зорьж ирэхдээ энэ бүхнийг судалж ойлгож бэлтгэлтэй ирвэл илүү үр дүнтэй гэдгийг үйлчлүүлэгчиддээ ахин сануулья.

Үйлчилгээнд ороход өвдөлт хөхрөлт, улайлт өгөх үү?

Үйлчлүүлэгчийн биеийн өөхөн давхаргаас хамаарч өвдөлт бага зэрэг мэдрэгдэнэ. Харин улайлт эсвэл хөхрөлт өгөхгүйгээрээ давуу талтай. Улайлт хөхрөлт үүсэх гол шалтгаан нь хялгасан судас тасрах байдаг. Харин LPG аппарат нь эсийн түвшинд хүрч, үхэжсэн эд эсийг нөхөн сэргээдэг учраас судас тасрахгүй гэсэн үг.

LPG бодисын солилцоог сайжруулдаг гэж сонссон?

Тийм шүү. LPG-г галбиржуулж тураах, эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг хөгшрөлтийн эсрэг булчин өдөөгч гэж ойлгож болно. Жишээ нь: Целлюлиттэй хэсэгт өөхөн давхаргаасаа хамаараад 3 хүртэлх удаа ороход жүржийн хальс шиг хэсэг нь задарч арилдаг.

Beau Monde эмнэлэгт энэхүү үйлчилгээг хийлгэхийн давуу тал нь юу вэ?

Манай эмнэлэгт энэхүү үйлчилгээг эмчилгээний талаас нь түлхүү харж, хувь хүний амьдралын хэвшилд таарсан програм гаргаж түүнийхээ дагуу хийдгээрээ онцлог юм. Мөн хамгийн сүүлийн үеийн аппаратаар, олон жилийн туршлагатай мэргэжилтэн  үйлчилгээгээ хийдэг нь манай хамгийн том давуу тал.

Та өдөрт хэдэн хүнд үйлчилдэг вэ? Үйчлүүлэгчдийнхээ үр дүнгээс хуваалцаж болох уу?

Миний хувьд өдөрт 6-7 хүнд үйлчилдэг. Үйлчлүүлэгчид маань үр дүндээ сэтгэл ханамж өндөр байдаг шүү. Хоёр сарын хугацаанд LPG аппаратад ороод 10 кг хассан хүн бий. Мөн хөшиж хөөрдөг зовиуртай хүмүүс бие хөнгөрөөд сайхан боллоо гэж их талархдаг. Ер нь хүссэн үр дүндээ хүрэхэд хэрэглэгч болон эмчилгээ хийж буй мэргэжилтэн хоёрын хоорондын ойлголцол, хувь хүний өөртөө тавих хариуцлага маш чухал. Хэрвээ зөвлөмжөө дагаад, үйлчилгээгээ таслахгүй хийлгэвэл сард дунджаар 6-8 кг хасдаг. Үүнээс гадна галбиржуулах, хөгшрөлт ихтэй хүмүүст хөгшрөлтийг удаашруулах, залуу хүмүүст бол залуу сайхан байдлаа хэвээр нь хадгалах нь хамгийн гол давуу тал юм. LPG-г арьсны фитнесс, залуужуулах аппарат гэж  нэрлэдэг нь ч цаанаа учиртай.

Үйлчилгээг хийлгэхэд нас болон хүйсийн хязгаар байдаг уу?

Энэхүү аппаратанд насанд хүрсэн бол насны хязгааргүй хийлгэж болдог. 18-35 насны хэвийн жинтэй хүмүүс сард нэг удаа бодисын солилцоогоо идэвхжүүлэх, хөгшрөлтөөс сэргийлэх үүднээс хийлгэдэг. Түүнээс дээш настай хүмүүс мэргэжилтэнтэйгээ зөвлөлдөөд тохирсон программаа гаргуулаад тогтмол хийлгээд явах боломжтой. Хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хийнэ. Эрэгтэйчүүд өөрийн бие галбиртаа бүсгүйчүүдээс дутахгүй анхаардаг болсон нь анзаарагддаг шүү. Манайд эрэгтэй үйлчлүүлэгч цөөнгүй ирдэг. Beau Monde эмнэлэг маань шинэ жилийг тохиолдуулаад LPG үйлчилгээндээ хямдрал зарласан байгааг дуулгахад таатай байна.

Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.