Худал ярьж буй хүнийг үйлдлээр нь таних хялбар аргууд

Статистик тоо баримтаас харахад бид хүлээж авч буй мэдээллийнхээ 90%-ийг харилцагчийнхаа биеийн хөдөлгөөнөөс мэддэг ажээ. Өөрөөр хэлбэл бид ярилцаж буй хүнийхээ хоолойны өнгө, царайны хувирал зэргээс тэдний жинхэнэ сэтгэл хөдлөлийг харж болно гэсэн үг. Тэгээд ч зогсохгүй ярилцаж байгаа хүн тань үнэн хэлж байна уу худал хэлж байна уу гэдгийг ч төвөггүй мэдэж болно. Энэ үүднээс би танд худал ярьж буй хүнийг таньж мэдэх хялбар аргыг хүргэж байна. 

Худал ярьж буй хүнийг үйлдлээр нь таних хялбар аргууд

1. Нүдээ том нээдэг

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, худал ярьж буй хүмүүс харцаа удаан тогтоож чаддаггүй гэнэ. Тиймээс тэд худал яриагаа үнэн гэж хүчээр итгүүлэхийн тулд харилцагч руугаа нүдээ томсгон харж ярьдаг байна. Тийм учраас хэрэв таны харилцаж буй хүн тантай ярихдаа эгцэлж харж чадахгүй хэрнээ нүдээ томруулж байвал түүнийг худлаа ярьж байгаад итгэлтэй байж болно.

 2. Мөрөө засаж, эрүүгээ өргөдөг

Ярилцаж буй хүн тань байн байн мөрөө тэгшлэх, эрүүгээ хэт дээш өргөх зэрэг үйлдлүүдийг хийж байвал тэр хүн өөртөө итгэлгүй байгаагийн шинж. Тэрээр эдгээр үйлдлээрээ өөрийгөө эрч хүчтэй, итгэлтэй нэгэн мэт харагдуулахыг хичээж байгаа нь энэ юм. 

3. Уруулаа долоох эсвэл хазах

Мөрдөгч болон цагдаа нарын хэлж байгаагаар хүмүүс худлаа ярих тусам ам нь их хатдаг учир уруулаа долоож, эсвэл хаздаг гэжээ. Учир нь хэт их стресстэх үед мэдрэлийн систем шүлс ялгаруулалтыг багасгадаг аж. Харин тэднийг яг худал ярьж байх тэр үед нь ус уухыг санал болговол том томоор нь балгаж уух болно. 

4. Хөдөлгөөнөө хязгаарлах

Хүн ярьж байхдаа ямар нэг юмаар оролдох, хөдөлгөх зэрэг нь тухайн хүнийг ямар нэг зүйл дутуу хэлж байгааг илэрхийлдэг. Харин эсрэгээрээ худал ярьж байгаа хүн илүү хөдөлгөөн хийхгүй байхыг эрмэлзэж, хөдөлгөөнөө хязгаарладаг байна.

5. Долоовор хуруугаараа тань руу чичлэх

Хүн рүү хуруугаараа зааж ярих нь харилцааны хамгийн бүдүүлэг үйлдэлд тооцогддог. Тиймээс хэрвээ харилцагч тань тантай энэ байдлаар харьцаж байвал тэр өөрийн бурууг тань руу чихэхийг оролдож байна гэсэн үг. 

6. Толгойгоо хажуу тийш налуулах

Хүн ямар нэг зүйлийг маш ихээр сонирхох үедээ байгалиас заяасан амьтны зөнгөөрөө толгойгоо хажуу тийш налуулдаг болохыг Чарльз Дарвин баталсан байдаг. Тиймээс хүмүүс ярьж буй зүйлээ бодож, хянаж эхлэх үедээ толгойгоо үл ялиг налуулдаг байна. Тэгэхээр хэрвээ та хэн нэгнээс асуулт асуух үед тэд толгойгоо хажуу тийш болгож байвал үнэн ярьж байгаа эсэхийг нь сайтар нягтлаарай. 

7. Захаа янзлах, хүзүүгээ  маажих

Хүзүү бол биеийн аюулд хамгийн амархан өртөх боломжтой хэсэг юм. Тиймээс хүмүүс аюулыг мэдэрсэн даруйдаа хувцасныхаа захыг суллаж, илүү уужуу амьсгалахыг хичээдэг. Энэ нь худал хуурмаг байдлаас зугтаж, өөрийнхөө эрх чөлөөг мэдрэхийг хүссэн хүний үйлдэл юм. Үүнээс гадна хүзүүгээ маажих нь нэлээд түгээмэл үзэгдэл бөгөөд биеийн хэлээр бол “Би тантай санал нэгдэх эсэхтэй өөртөө итгэлгүй байна” гэсэн санааг илэрхийлж байдаг. 

8. Биеийн эмзэг хэсгүүдээ хаах

Хуудал ярьж байх үедээ хүмүүс цээж, гэдэс зэрэг нууц газруудаа далдлах гэж оролддог. Учир нь сандрах, стресстэх үед булчин агшдаг учир зарим тохиолдолд өвчин мэдрэх магадлалтай байдаг аж.

9. Ямар нэг зүйлээс барих

Аливаа хүн худлаа ярьж байх үедээ өөртөө аюулгүй мэдрэмж төрүүлэхийн тулд ямар нэг зүйлийг түшиж зогсдог байна. Тэрээр хана, сандал, ширээ гэх мэт барьж болох бүхий л тулгууртай зүйлээс барьж өөрийн аюулгүй байдлыг сахихыг хичээдэг. Харин энэ нь аюултай учирсан тохиолдолд хаа нэгтээ нуугдах хэрэгтэй гэсэн хүүхэд насны дурсамжтай холбоотой гэнэ. 

10. Гадаад үзэмждээ анхаарах

Эмэгтэйчүүд заримдаа хүнтэй ярьж байх үедээ үсээ янзлах, үсээ хуруундаа ороох, нүүрний будгаа засах гэх мэт үйлдлүүдийг гаргадаг. Энэ нь тэднийг тайван байх гэж хичээж буйн илрэл юм. 

11. Өөр тийш харах

Хэн нэгэтэй ярьж байх үедээ бид тухайн хүний нүүр лүү харахгүй байж болох ч биеэ харилцагч руугаа чиглүүлсэн байх ёстой байдаг. Энэ үйлдэл нь таныг харилцагчтайгаа чөлөөтэй харилцаа үүсгэхэд бэлэн байгааг илтгэнэ. Харин энэ үед харилцагч тань бага зэрэг хажуу тийш харж байвал тэр танаас нуугдаж байгаа гэсэн үг бөгөөд худал хуурмаг байдлаа ил гаргахгүй байхыг хичээж байна гэсэн үг юм.

Утасны цаанаас худал ярьж буйг хэрхэн мэдэх вэ?

Худал ярьж буй хүмүүс ихэнхдээ ярьж буй зүйлийнхээ төгсгөлийг залгиж, бага зэрэг сөөнгө хоолойгоор ярьдаг. Хэдий чинээ чанга ярина төдий чинээ бидний бусдад итгэх итгэл нэмэгддэг байна. Харин худал ярьж буй хүн санаатай, санаандгүйгээр хоолойгоо намсгаж, өгүүлбэрийнхээ төгсгөлийг аяархан хэлдэг. Учир нь худлаа ярих шаардлагатай үед тухайн хүн сэтгэл  хөдлөлд автдаг бөгөөд энэ үед амьсгаа давхцаж ярихад бэрхшээлтэй болдог байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()