Өвлийн улиралд жолооч нарын заавал мэдэх ёстой зүйлс!

Машин нь биднийг тав тухтай зорчих тээврийн хэрэгсэл хэдий ч тонн татах хүнд жинтэй аварга том металл хэрэгсэл гэдгийг ч мартаж болохгүй. Тиймээс зарим нэг туршлагатай жолооч нар ч бүрэн аюулгүй байна гэдэгтээ итгэлгүй байдаг. Энэ үүднээс жолооч нарт зориулж дараах зөвлөгөөг хүргэж байна. 

Өвлийн улиралд  жолооч нарын заавал мэдэх ёстой зүйлс!

1 Тормозоо шалгах

​Тормоз гэмтсэнийг яаж мэдэх вэ?

  • Тормозлох үед чахрах дуу гарах
  • Тормозлох үед машин нэг тал руугаа хазайх
  • Дугуйны дотор талд тормозны шингэн алдагдах

Та машинаа ямар төрлийн тормозтойг сайн мэдэж байх нь зүйтэй. Өнөө үед автомат тормозны системтэй (АВS) машин олон болсон бөгөөд автомат болон стандарт тормозны үйлдэл харилцан адилгүй байдаг. Автомат тормоз дээр хөлөө тавиад нэгэн жигд гишгэхэд тормоз автоматаар тохируулагддаг. Харин стандарт тормозтой үед хурдаа сааруулахын тулд хөлөө олон дахин авч, тавин гишгэж тохируулах хэрэгтэй.

Эхлээд тормоз дээрээ зөөлөн гишгэ. Хэрэв ямар нэгэн хариу үйлдэл мэдрэгдэхгүй бол хүчтэй гишгээд үз. Хөлний дор даралт мэдрэгдэж гишгэхэд хатуу байвал тормозны ажиллагаа доголджээ гэсэн үг.

Тормозоо шалгах

2 Баруун хөлийн өсгийг хааз тормозны голд байрлуулах

Баруун хөлөөрөө хааз болон тормозоо зэрэг удирдаж байгаа үед хөлөө нэгээс нөгөөгийн хооронд хялбархан шилжүүлэхийн тулд зөвхөн өлмийгөө ажиллуулах хэрэгтэй.

Баруун хөлийн өсгийг хааз тормозны голд байрлуулах

3 Суудлын түшлэгийг зөв тохируулах

Хэрэв жолооч руль болон дөрөөнөөсөө хэт хол суувал хөл, нуруунд их хэмжээний ачаалал ирэхээс гадна жолооны хүрдийг чөлөөтэй залж чадахгүйд хүрнэ. 

Суудлын түшлэгийг зөв тохируулах

Зөв арга

Эхлээд хөлөө тэнийлгээд шал болон дөрөө рүү сайн жийгээд үз. Ингэхэд нуруу суудлын түшлэгийн дагуу дээш гулсаж байвал түшлэгээ босгон 90 хэмийн эгц суухаар тохируул. 

Зөв арга

Баруун хөлөөрөө тормоз, зүүн хөлөөрөө консон (автомат бол зүүн хөлөөрөө хөл амраах талбай) дээр тултал жийгээд өг. Ингэсэн даруйдаа суудлаа урагшлуулна. Өвдөг яг зураг дээрх шиг байрлалд байх ёстой. 

Ингээд суудлаа зөв тохируулсан эсэхээ шалгацгаая. Жолооны хүрд, болон өвдөг хооронд зураг дээрх шиг гараа байрлуулж үзээд нэг гарын алганы дайтай зайтай байвал зөв гэсэн үг. Түүнчлэн гараа сунгахад рульны дээд хэсэгт гарын бугуй хүрч байх ёстой.

4 Машин хөлдөхөөс урдчилан сэргийлцгээе

  • Хэрвээ гадаа машинн тавих шаардлага гарах юм бол яндангаа ямар нэг зүйлээр бөглөх. Машины тоосны алчуур байж болно. Гэхдээ яндан бөглөх мотор дахь дулаан агаарыг түр хадгалах зорилготой учир, удаан зогсох үед нэмэргүй гэдгийг сануулъя.
  • Машиныхаа аккумуляторыг аваад дулаан газар хонуулах. 
  • Автомат асаалтын систем тавих.  Моторын температурыг хэмжээд жолоочийн тавьж өгсөн температурт хүрээд машинаа асаагаад мотор халсан үед унтрана. Мөн жолоочийн тавьсан тодорхой цагт температураас үл хамаарч машинаа халаана. Өөрөөр хэлбэл орой ажил тарах, болон ажилд явахын өмнө. нэг асахдаа 10-15 мин асна. Дулаан грашид тавьснаас хямд тусна.
  • Сайн бүтээлгээр битүү хучих.
  • Вебасто мэтийн бензинээр өөрийгөө халаагч төхөөрөмж авч суурилуулах. Анх худалдан авахад их үнэтэй. Үр дүн сайтай.

Машин хөлдөхөөс урдчилан сэргийлцгээе

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()