1
Харанхуйгаас айх хэрэггүй
Энэ нь таныг шөнө болгон сэрүүлэг тавьж босоод ажлаа хий гэсэн үг огт биш. Харин заримдаа шөнө унтах гэхээр болж өгөхгүй, толгойд түмэн бодол эргэлдээд байгаа үедээ өдөр нь хийх гээд болж өгөхгүй байсан ажлаа хийгээд үзээрэй.
Учир нь өдрийн цагт таны анхаарал маш олон зүйлд сатаардаг бол "шөнө" таныг зөвхөн нэг л зүйлд анхаарах боломжийг гаргаж өгдөг. Мөн харанхуй нь багахан хэмжээний айдсыг дагуулдаг бөгөөд айдас нь хүний анхаарал төвлөрөлийг нэмэгдүүлж түргэн хугацаанд гарц шийдэл гаргахад нөлөөлж байдаг байна. Үүнийг та өөртөө давуу тал болгон ашиглаж сурах хэрэгтэй.
2
Хайрцгаасаа гар
Хийж буй зүйлээ зөвхөн өөрийн чадвараар хязгаарлах хэрэггүй. Харин өмнө нь ашиглаж байгаагүй шинэ арга техникүүдийг туршиж ажилдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Магадгүй танд гэртээ түлхүүрээ мартан цонхоороо орж байсан тохиолдол байгаа л байх. Харин энэ бол та зөвхөн түлхүүртэй байж л гэртээ орж чадна гэсэн үг биш гэдгийг харуулж байгаа хэрэг юм.
Ихэнх тохиолдолд хийж дадсан арга барилаа өөрчлөх нь эрсдэлтэй байдаг ч хожим гарах үр дүн нь таныг гайхшруулах болно. Илүү их загас баримаар байвал нуурын эрэг дээр зогсоод байлгүй завиа сэлүүрдэж нуурын голд очоод үз.
3
Шаардлагатай үед найзуудаасаа зай барь
Зарим тохиолдолд найзууд тань таны бүтээмжид сөргөөр нөлөөлөх тохиолдол байдаг. Учир нь тэдэнд таны анхаарлыг сарниулах хосгүй чадвар бий. Гэвч тэд өөрсдөө таныг хохироож байгаагаа огт мэдэхгүй. Тиймээс шаардлагатай үед тэднийг өөрөөсөө бус та өөрөө тэднээс түр хугацаагаар зай барьж сурах хэрэгтэй. Энэ танд өндөр бүтээмж өгөхөөс гадна хэн таны жинхэнэ найз вэ гэдгийг шалгах шалгуур болох болно.