Охин хүүхдийн амьдралд ээжээс илүү аавууд нөлөөлдөг!

Орчин үед ганц бие ээжүүдийн тоо нэмэгдэх болсон нь эмэгтэй хүмүүс ямар нэгэн туслалцаагүйгээр ганцаараа хүүхдээ өсгөж чадна гэсэн бодолтой болсонтой холбоотой аж. Гэвч сүүлийн үед хийгдсэн судалгаанаас үзэхэд аавууд охин хүүхдийн сэтгэл санаа болоо өсөлт хөгжилтөд илүү нөлөөлдөг болохыг тогтоожээ. 

Охин хүүхдийн амьдралд ээжээс илүү аавууд нөлөөлдөг!

1. Аавууд сэтгэл хөдлөлд нөлөөлдөг

"Гэр бүлийн сэтгэл судлал" сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн өгүүлэлд аавтайгаа сайн харилцаатай байдаг охид сэтгэлийн хямралд өртөх эрсдэл бага бөгөөд стрессийг амархан даван туулдаг гэжээ. 

Учир нь аавууд охиддоо хамтрагчаа зөв сонгох, бэлгийн амьдралын үнэ цэнэ, өөрийгөө үнэлэх үнэлэмж зэрэг зүйлсийг зааж өгдөг учир охид илүү өөртэй итгэлтэй болдог байна.

2. Аавууд амьдралд сургадаг

Аавууд охид, хөвгүүдийнхээ зөвхөн сэтгэл зүй гэлтгүй санхүү болон эрүүл мэндийн тал дээр ч асар их нөлөө үзүүлдэг байна. Мөн аав дээрээ өссөн хүмүүс бие бялдрын хувьд харьцангуй эрүүл чийрэг байдаг.

Аав нар мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангахад тусалдаг бөгөөд  энэ нь охидыг амжилтад хүрч, санхүүгийн хувьд хараат бус байх боломжийг олгодог байна. 

3. Аавууд охидтой илүү ойр байж болно

Дээр дурдсан зүйлсийг өгөхийн тулд аав нар охидтойгоо илүү ойр байх хэрэгтэй. Тэгж байж тэд охидоо зөв хүмүүжүүлж чадна.

4. Буруу ойлголтууд

Ном уран зохиол, кино гээд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр эцэг хүнийг хүүхдээ огт ойлгодоггүй хүмүүс мэтээр гаргадаг. Гэвч үнэн хэрэгтээ тэд л хүүхдийнхээ юу мэдэрч, юу туулж байгааг хамийг сайн ойлгож чаддаг. 

5. Ээжүүдийн үүрэг

Аавтайгаа байх нь чухал ч ээжүүдийн үүргийг мартаж болохгүй. Учир нь ээжүүд л охиддоо эмэгтэйчүүдийн хамгийн нарийн нууцыг зааж сургадаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()