1
Хөлдөөсөн хүнсний ногоо
Хөлдөөсөн хүнсний ногоо нь өдөр тутмын амьдралыг маш ихээр хөнгөвчилж өгдөг билээ. Задлаад л хоол хийхэд бэлэн боллоо гэсэн үг. Гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг заавал угаах шаардлагатай. Учир нь хөлдөөж бэлэн болгох маш олон дамжлагыг дамждагт оршино. Хэрвээ та зүгээр жинлэдэг хүнсний ногоо худалдаж авч байгаа бол мөн заавал угаах хэрэгтэй.
2
Будаа
Бүх төрлийн будааг хэрэглэхийн өмнө 3-4 удаа угаах нь зүйтэй. Энэ нь будаанд агуулагдах цардуултай холбоотой юм. Цардуулаас болж агшаасан будаа хоорондоо наалдаж, идэхэд таагүй мэдрэмжийг төрүүлдэг юм. Үүнээс гадна бусад цардуул агуулсан бүтээгдэхүүнийг ч гэсэн угаах шаардлагатай байдаг.
3
Хясаа
Хөлдөөсөн хясаа болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг нь худалдаж авсан бол сайн гэгч нь угаах хэрэгтэй. Учир нь элс болон замаг гэх мэт хог хаягдлууд хясаан дотор хуримтлагдах магадлалтай байдаг. Ингээд хоолыг бэлдэх үед бохирдол таны хоолонд орох болно.
4
Сүү сүүн бүтээгдэхүүн
Ууттай болон шилтэй сүү, йогурт зэргийг задлахынхаа өмнө угаах хэрэгтэй. Дэлгүүрийн лангуун дээр худалдаалагдаж буй сүүг хүн бүр оролдож төрөл бүрийн нян үүсэх магадлалтай байдаг. Харин дараа нь худалдаж авч буй сүүг кассан дээр уншуулдаг. Ингээд дахиад л нэг бохир хэсгээр дамжина. Бид савыг онгойлгомогц саванд нян ороход аль хэдийн бэлэн болсон байдаг юм. Тиймээс нээхийнхээ өмнө сайн угааж байгаарай.
5
Загас
Загасаа түүхийгээр нь идэхгүй л бол төдийлөн угаах шаардлагагүй байдаг. Гэхдээ мэдээж, дотор гэдсийг нь цэвэрлэх хэрэгтэй байдаг учир угаахаас өөр аргагүй. Загасаа угаасныхаа дараа гараа сайн угааж, гал тогооныхоо хэрэгслийг сайн арчаарай. Угааж байх явцад загасан дээрх нян тавилга, угаалтуур дээр наалдах болно.
6
Байцаа
Цэцэгт байцаа, брокколи, улаан зэрэг хүнсний ногоог ямар ч тохиолдолд заавал угаах хэрэгтэй. Цэцэгт байцаа болон брокколиг маш нарийн угаах шаардлагатай. Харин цагаан байцааг угаахын өмнө эхний 2-3 давхрыг нь авч хаяад дараа нь уксустай усаар зайлах хэрэгтэй. Байцаагаа усанд хийж тавиад дараа нь дахиад цэвэр усаар зайлаарай.
7
Лаазтай ундаа
Халуун зуны өдрүүдэд хүйтэн лаазтай ундаа уух нь таатай байдаг ч уух гэж битгий яараарай. Ундааг тээвэрлэх, хадгалах гээд маш олон гар дамждаг бөгөөд энэ нь төрөл бүрийн тоос нян хуримтлагдах нөхцөл болдог. Тиймээс угаахгүй юмаа гэхэд ядаж салфеткагаар арчаарай.
8
Салатны навч
Бүх төрлийн ногоон навчит ургамлууд сайхан амттай, эрүүл мэндэд ч тустай байдаг. Хэрвээ та бэлэн бус ногоог худалдаж авсан бол заавал угаагаарай. Навчин дунд байрлах хог шороог гаргахын тулд хэдэн минут хүйтэн усанд дэвтээх хэрэгтэй. Харин дараа нь гаргаад хуурай даавуун дээр тавьж илүүдэл шингэнийг арилгана. Ингээд идэхэд бэлэн боллоо.
9
Алим
Өөрийн ногооны талбай дээр тарьсан алимыг идэх нь хамгийн сайн хэдий ч хүн бүр ногооны талбайгүй билээ. Тиймээс алимыг тээвэрлэхэд алиман дээр их хэмжээний нян наалддаг учир хүнсний сод нэмсэн усанд 12 минутын турш дэвтээх хэрэгтэй. Ингээд идэхэд бэлэн боллоо.