Аяга усан дотор ч ургуулж болох хүнсний ногоонууд

2018-11-18, 12:52
4,061

Тасалгааны ургамлууд бидний гэрт чимэг нэмж, аятай тухтай байдлыг бий болгодог. Гэхдээ хүн болгон тарьсан ургамлаа байнга арчилж, усалж, хөрсийг нь бордоод байж чадахгүй шүү дээ. Ингээд танд ямар ч хөрс хэрэггүй, аяга усанд хийгээд амархан ургуулж болохоор ургамлуудыг хүргэж байна.

Аяга усан дотор ч ургуулж болох хүнсний ногоонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сармис

Хэрэв сармисны хумсыг усанд хийгээд орхичихвол хэд хоногийн дараа нахиа цухуйсан байгааг та олж харах болно. Нахиаг нь салатанд хийгээд идэх ч боломжтой.

Сармис

2 Хятад байцаа

Хятад байцааны зөвхөн уг хэсгээр нь шинэ байцаа ургуулах боломжтой. Угийг нь багахан устай аяганд хийгээд хэд хонуулахад голоос нь шинэ навчнууд цухуйж эхлэдэг.

Хятад байцаа

3 Гаа

Цайнд хийх эсвэл амтлагчийн зориулалтаар ашиглах боломжтой гааг ургуулах маш амархан. Үндсийг нь савтай ус руу хийхэд л болно.

Гаа

4 Лууван

Луувангийн толгой хэсгийг гүехэн усан дотор хэсэг байлгавал цэцэглэж эхэлдэг.

Лууван

5 Базиль

Амтлагч болгож ашигладаг энэхүү ногоог мөн та усан дотор ургуулах боломжтой. 

Базиль

6 Алтанзул цэцэг

Энэхүү үзэсгэлэнт цэцгийг зөвхөн хүлэмжинд ургуулах боломжтой гэвэл үгүй ажээ. Алтанзул цэцэгний булцууг та багахан устай шилэн саванд хийгээд ургуулах боломжтой. 

Алтанзул цэцэг

7 Ногоон сонгино

Эрүүл, шинэхэн сонгины байнгын хангамжтай болъё гэвэл танд ердөө өндөр шилэн сав, ус, ногоон сонгины хэдэн салаа хэрэг болно.

Ногоон сонгино

8 Хэлгий цэцэг

Доороо чулуун дэвсгэртэй, багахан устай саванд та хэлгий цэцэгний булцууг хийгээд ургуулж болно.

Хэлгий цэцэг

9 Халуун орны зэгс

Жижигхэн далдуу модыг санагдуулам энэ өвсийг ургуулахад хөрс шаардагддаггүй байна. Харин ургуулах саван доторх усны хэмжээ байнга тогтмол байх шаардлагатай аж. 

Халуун орны зэгс

10 Хулс

Хулс түргэн хугацаанд ургадгаараа онцлог. Устай жирийн ваар л танд хэрэг болно.

Хулс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()