Инстаграмд хийсэн нэг зургаараа асар их мөнгө олдог алдартнууд

Спорт, кино, дуу хөгжим гээд бүхий л төрлийн алдартнууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ харьцахаас гадна томоохон брэндүүдийг сурталчлах болсон. Ялангуяа алдартнуудын инстаграм хуудас сурталчилгааны самбар болсон гэхэд хилсдэхгүй байх. Тэгвэл тэдгээр алдартнууд нэг зураг оруулахдаа яг хэдийг олдог вэ?

Инстаграмд хийсэн нэг зургаараа асар их мөнгө олдог алдартнууд

14 Гордон Рамзи (Gordon Ransey) - 5500 ам.доллар

"Hell's kitchen" нэвтрүүлгээрээ нэрд гарсан Британий алдарт тогооч Гордон Рамзи нэг инстаграм постоороо дор хаяж 5500 ам.доллар олдог аж. Тэрбээр 5 сая инстаграм дагагчтай юм. 

Гордон Рамзи (Gordon Ransey) - 5500 ам.доллар

13 Жейми Оливер (Jamie Oliver) - 8000 ам.доллар

Хоолны нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ танигдсан тогооч Жейми Оливер өөрийн 6 сая дагагчтай инстгаграмын пост бүрээс 8000 ам.доллар олдог.

Жейми Оливер (Jamie Oliver) - 8000 ам.доллар

12 Зак Кинг (Zach King) - 30,000 ам.доллар

Өөрийн "Youtube" хуудас дээр төрөл бүрийн тусгай эффектийн бичлэг тавьж олны танил болсон Зак Кинг өдгөө инстасграмын 21 сая дагагчтай болсон бөгөөд сурталчилгаа бүрээс 30,000 ам.доллар олдог гэнэ.

Зак Кинг (Zach King) - 30,000 ам.доллар

11 Конор МакГрегор (Conor McGregor) - 125,000 ам.доллар

Холимог тулааны урлагийн нэрт тамирчин Конор МакГрегор 30 сая инстаграмын дадагчтай юм. Тэрбээр шүтэн бишрэгчиддээ бараа сурталчилсныхаа төлөө пост бүрт 125,000 ам.доллар авдаг. 

Конор МакГрегор (Conor McGregor) - 125,000 ам.доллар

10 Дэвид Бекхэм (David Beckham) - 300,000 ам.доллар

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм өөрийн инстаграмаар төрөл бүрийн спортын бүтээгдэхүүн сурталчилдаг бөгөөд тэрбээр пост бүрээс 300,000 ам.доллар олдог гэнэ. 

Дэвид Бекхэм (David Beckham) - 300,000 ам.доллар

9 Лионел Месси (Lionel Messi) - 500,000 ам.доллар

Хөлбөмбөгийн Барселона клубын тамирчин Лионел Месси 100 сая инстаграмын дагагчиддаа илгээсэн сурталчилгааны пост бүрээсээ 500,000 ам.доллар олдог байна.

Лионел Месси (Lionel Messi) - 500,000 ам.доллар

8 Неймар (Neymar) - 600,000 ам.доллар

105 сая инстаграмын дадагчтай, нэр хүнд нь өсөж яваа хөл бөмбөгийн залуу тамирчин Неймар дор хаяж 600,000 ам.доллараар нэг пост оруулдаг.

Неймар (Neymar) - 600,000 ам.доллар

7 Жастин Бибер (Justin Bieber) - 630,000 ам.доллар

Дуучин Жастин Бибер шинэ цомог гаргаж тоглолт хийхээс гадна инстаграмаараа ч чамлахааргүй мөнгө олдог аж. Тэрбээр нэг постноос 630,000 ам.доллар олдог.

Жастин Бибер (Justin Bieber) - 630,000 ам.доллар

6 Дуэйн Жонсон (Dwayne Johnson) - 650,000 ам.доллар

"The Rock" нэрээрээ алдартай Дуэйн Жонсон бусад алдартнуудаас илүү олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг бөгөөд 120 сая инстаграмын дагагчтай юм. Тэрбээр сурталчилгааны пост оруулах бүрдээ 650,000 ам.доллар олдог.

Дуэйн Жонсон (Dwayne Johnson) - 650,000 ам.доллар

5 Бейонсе (Beyonce) - 700,000 ам.доллар

Алдарт дуучин Бейонсе инстаграм дээрээ 700,000 ам.доллараар бараа сурталчилдаг. Тэрээр амьдаар дуулахдаа ч мөн хамгийн өндөр ханшийг тогтоодог гэнэ.

Бейонсе (Beyonce) - 700,000 ам.доллар

4 Ким Кардашиан (Kim Kardashian) - 720,000 ам.доллар

Риалити шоуны од, инстаграм дээрээ 120 сая дагагчтай Ким Кардашиан олон нийтийн сүлжээгээрээ ихэнх орлогоо олдог гэж ярьдаг хүмүүс ч байдаг. Үүнийг батлах мэт тэрбээр доод тал нь 720,000 ам.доллараар инстаграм дээрээ сурталчилгаа байршуулдаг аж. 

Ким Кардашиан (Kim Kardashian) - 720,000 ам.доллар

3 Кристиано Роналдо (Cristiano Ronaldo) - 750,000 ам.доллар

Хөл бөмбөгийн супер од Кристиано Роналдо инстаграм дээр хамгийн олон буюу 145 сая дагагчтай. Үүний хүчээр тэрбээр сурталчилгааны пост бүрээс 750,000 ам.долларын хөлс авдаг.

Кристиано Роналдо (Cristiano Ronaldo) - 750,000 ам.доллар

2 Селина Гомез (Selena Gomez) - 800,000 ам.доллар

Дуучин, жүжигчин Юнисефийн сайн санааны элч Селина Гомез инстаграмын 144 сая дагагчтай бөгөөд пост бүрээс 800,000 долларын орлого олдог. 

Селина Гомез (Selena Gomez) - 800,000 ам.доллар

1 Кайли Женнер (Kylie Jenner) - 1,000,000 ам.доллар

Загвар өмсөгч, бизнес эрхлэгч, реалити шоуны од Кайли Женнер инстаграмын пост бүрээс хамгийн их буюу 1,000,000 ам.доллар олдог байна. 

Кайли Женнер (Kylie Jenner) - 1,000,000 ам.доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()