1
Нойр нь гэрлээс хамааралтай байх
Анхны хүмүүсийн унтаж, сэрэх нь нарнаас шууд хамааралтай байжээ. Учир нь тэдэнд цаг хугацааны баримжаа байхгүй бөгөөд нарны гэрлээр тооцоолж унтаж, сэрэх, ан хийх зэрэг үйлдлүүдээ хийдэг байсан байна. Харин бид өнөөдөр ч гэсэн ийм амьдралын хэв маягтай хэвээр байгаа. Учир нь эртний хүмүүсийн нарны гэрэлд идэвхтэй байж дадсан нь хэдэн сая жилийн турш бидэнд удамшин үлдсэн нь энэ.
2
Хүнс нөөцлөх
Бидний биед инсулины рецептор гэдэг ген бий. Энэ ген бие дэх уургийг хадгалах үүрэгтэй. Тиймээс хэрвээ бид бага идвэл тэрхүү генээс биеийн эрдэс алдагдаж буй мэдээллийг тархинд дамжуулж хоол идэх хүсэл төрүүлдэг. Энэ нь бидний өвөг дээдэс хэзээд идэх зүйлтэй байхын тулд илүүдэл хүнс цуглуулдаг байсантай нь холбоотой удамшил юм. Тийм учраас бид таргална гэдгээ мэдсээр байж идсээр байдаг.
3
Залхуурал
Хавь ойрд араатан юм уу, олз байхгүй л бол хүчээ дэмий бараад яахав гэсэн үзэл бидний эртний өвөг дээдэст байсан учраас бид өнөөдөр ч гэсэн аюулаас зугтаах юм уу, олз омгийнхоо төлөө л биш бол дасгал, хөдөлгөөн хийж хүчээ барах нь шал дэмий зүйл гэж бодсоор байгаа юм. Харин бид хоол идэх, дэлгүүр хэсэх зэргийг хойш тавьдаггүй нь гайхмаар.
4
Нас ахих тусам амьдралын эрч хүчээ алддаг
Нас ахих тусам хүмүүсийн бүтээмж, ажлын чадавхи буурч эхэлдэг. Хариулт нь маш энгийн, учир нь хөгшрөх тусам хүний цусан дахь гармон аажмаар буурч эрч хүч нь багасдаг байна. Энэ нь эртний хүмүүсийн дундаж наслалт бага байсантай холбоотойгоор зогсохгүй нас ахих тусам хүний үр төлөө үлдээх нөхөн үржихүйн үүрэг багасдаг байсантай холбоотой гэнэ.
5
Өлсгөлөнгөө мэдэрч цухалдах
Бид өлсөх үедээ яагаад ч юм ууртай болж эхэлдэг. Түүнчлэн зарим хүн ийм үедээ хэн рүү ч хамаагүй хашгирахад бэлэн болсон байдаг бөгөөд нэг ёсондоо араатанлаг шинжтэй болж эхэлдэг гэсэн үг. Энэ нь тархин дахь глюкоз унаснаар биед адреналин ялгарах дохио өгч байгаа нь тэр. Ингэж бие организм эзнээ “ан хийхэд” бэлтгэдэг байна.
6
Цадсан ч дахиад идмээр санагдах
Эртний хүмүүс дараа хэзээ дахин хоол идэхээ мэддэггүй байжээ. Тийм учраас тэд ан хийснийхээ дараа боломж олдсон дээр нь гэдсээ дүүртэл иддэг байсан бөгөөд тэрхүү төрөлхийн шинж чанар тэртээх агуйн хүмүүсээс бидэнд өвлөгдөн иржээ. Тэднээс ялгаатай нь бид одоо хэзээ дахин хоол идэхээ мэднэ. Гэвч бид өвөг дээдсээс уламжлан ирсэн шинж чанараараа өөрсдийн өлсөх мэдрэмжээ захирч чадахгүй бөгөөд бие махбод хоол нэхсээр л байх болно.
7
Үнэт зүйлсээ хамгаалах
Бид өвлийн хүйтэнд даарах үедээ гараа халуун амьсгалаараа үлээж, хөлөөрөө газар тогшин зогсдог. Тэдгээр хэсгүүд бол биеийн төгсгөлийн цэгүүд бөгөөд цусан хангамжаар дутсанаас болж даарч байгаа нь тэр юм. Гэхдээ бид яагаад даарахаараа зүгээр зогсож чаддаггүй юм бол. Энэ бол агуйд амьдардаг байсан өвөг дээдэс маань нүцгэн гараараа ан хийж, гал түлж, байнгын хөдөлгөөнтэй байсантай холбоотой гэнэ. Тэгээд л бид даарах үедээ өөрийн мэдэлгүй доороо хөдөлж эхэлдэг байна.
8
Харанхуйгаас айх
Хэдэн мянган жилийн өмнөх бидний өвөг харанхуй болмогц аюул нэмэгдэнэ гэдгийг мэддэг байсан тул харанхуйгаас асар их айдаг байжээ. Энэ нь шөнийн харанхуйд хүн аймшигт араатны өмнө зүгээр л нэг өчүүхэн амьтан болж хувирдаг байсантай холбоотой юм. Харин тэр үед түүдэг асааж гэрэл гаргах нь араатан амьтдыг үргээж, айлгах хамгийн үр дүнтэй арга нь байв. Бид өнөөдөр ч гэсэн харанхуйгаас айсаар байгаа бөгөөд энэ нь дээр дурдсан айдсыг бид өвөг дээдсээсээ уламжлан авсантай холбоотой юм.
9
Эцэг эхийн хүсэл зоригийг дагах
Эрт цагт эх нь хүүхдээ гол руу орохыг хориглосон л бол хүүхэд нь үг дуугүй биелүүлдэг байжээ. Чухам энэ үеэс л бидний эцэг эхийнхээ үгнээс зөрдөггүй чанар уламжилж ирсэн байх нь. Хувийн харилцаан дээр ч ямагт эцэг эхчүүдийн зөв байсаар ирсэн.