Тархиа яаж 30 хоногт хөгжүүлэх вэ?

Тархины эрүүл мэнд нь бидний өдөр тутмын үйл ажиллагаанаас шууд хамааралтай байдаг бөгөөд тэдгээр дадал зуршлууддаа багахан өөрчлөлт хийхэд л та мэдэгдэхүйц ялгаа анзаарах болно. Ингээд бид танд хувиараа бизнес эрхлэгч, блоггер Томас Оппонгийн 30 хоногт тархиа хөгжүүлэх гайхалтай аргыг хүргэж байна.

Тархиа яаж 30 хоногт хөгжүүлэх вэ?

1 Тархиа чагна

Оюун ухааны чадал шаардсан ямар нэг зүйл хий. Жишээлбэл бүжиг хийх, төгөлдөр хуур тоглох,  шинэ хэл  сурах гэх мэт. Энэ нь мэдээлэл боловсруулах хурдыг нэмж тархины эсүүдийг бэхжүүлэх болно. Тархи ачаалалтай ажиллахынхаа хэрээр амрахыг хүсэхдээ аливаа зүйлийг хурдан сурдаг механизмтай байдаг байна. Тиймээс тархиндаа ямар нэг шинэ холбоо үүсгэ.

Тархиа чагна

2 Тухтай байдлаас зайлсхий

Хэдий тухтай орчинд байх тусам тархинд бүх зүйл таатай байгаа мэт даавар ялгарч байдаг. Гэвч энэ тухтай байдал тархинд ашигтай биш ээ. Иймд тохилог байдлаас аль болох зайлсхийж тархиа элдэв шинэ зүйлсээр цэнэглэж бай.

Шинээр сэтгэхийг эрмэлзэж, шинэ дадал хэвшүүлж, шинэ санаа нээхийг оролд. Сэтгэцийн ямар нэг үйлдэл хийхгүй байгаад байвал тархины мэдээлэл дамжуулдаг мэдрэлийн эсүүд хорогдох юм уу, бүр устах ч аюултай. Идэвхтэй амьдрал мэдрэлийн энэ сүлжээг өсгөж, тархины цусан хангамжийг нэмэгдүүлдэг. 

Тухтай байдлаас зайлсхий

3 Төвлөрүүлэх дасгал хий

Бясалгалаас эхэл. Судлаачдын хэлж байгаагаар бясалгал нь тархинд саарал эсийн тоог нэмэгдүүлж, гаднаас ирж байгаа мэдээллийг боловсруулах, анхаарал төвлөрүүлэхэд тустай гэнэ.

“Бясалгал нь бие бялдрын амар амгалан боловч бүхий л амьдралын хугацаанд хадгалагдах танин мэдэхүй, сэтгэл зүйн асар их өгөөж өгдөг” гэж сэтгэц судлаач Сара Лазар хэлжээ.

Төвлөрүүлэх дасгал хий

4 Өдөр бүр унш

Унших үед тархи өөрчлөгдөж, хөгжиж байдаг. Яг энэ мэдээллийг уншиж байхад хүртэл таны тархи хийсвэр тэмдэгтүүдийг кодлон тогтоож, шинэ санаагаа  задлан шинжилж байгаа.

Ном уншихад тархинаас харах, сонсох, ойлгох гээд олон үйл ажиллагааг нэг дор шаарддаг бөгөөд бид ямар нэг зүйл уншиж байхад тархины эсүүд идэвхжиж эхэлдэг. Судаачид мэдээллийг сонсох, харах хоёрын ялгааны тухайд унших үед тархи мэдээллээ бодох, боловсруулах, бичсэн үйл явдлыг ойлгох гээд илүү их цаг хугацаа зарцуулдаг болохыг баталсан байдаг. Тиймээс өдөр бүр унших нь наснаас болж буурч байгаа тархины чадавхыг нэмэгдүүлэн, идэвхийг нь  сайжруулах болно.

Өдөр бүр унш

5 Өдрийн тэмдэглэл хөтөл

Тэмдэглэл хөтлөх нь аливаа асуудалд анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг чухал ач холбогдолтой. Нөгөө талаар тэмдэглэл хөтлөх нь сэтгэлийн дарамт, түгшүүрийг даван туулж дархлааны эсийн идэвхжлийг нэмэгдүүлдэг сайн талтай.

“Тэмдэглэл хөтлөх нь тархины мэдээллийг сэргээн санах, боловсруулах, хадгалах, түгээх чадварыг сайжруулдаг” хэмээн мэдрэл  судлаач Жуди Уиллис хэлжээ. Мөн энэ нь  удаан хугацааны ой санамжийг дадал болгох хугацаа олгодог төдийгүй үүнийг зөв аргаар хийж хөгжүүлбэл тархины сэтгэн бодох, ойлгох үүрэг  сайжирч хөгждөг байна.

Өдрийн тэмдэглэл хөтөл

6 Зүгээр суух хэрэггүй

Биеийн идэвхтэй байдал тархи болон сэтгэл санаанд нөлөөлдөг. Хөдөлгөөн нь танин мэдэхүйн чадварыг сайжруулдаг бөгөөд долоо хоногт гурван удаа 30-45 минут түргэн алхаагаар явахад эсийн алдагдлаас хамгаалж, санах ой, тархины үүргийг 20 хувь сайжруулна.

Зүгээр суух хэрэггүй

7 Өдөр унтаж бай

Нойр нь биеийн болон сэтгэл санааны хямралыг бууруулдаг онцлогтой. Нөгөө талаар таныг унтаж байхад тархи шинэ мэдээллийг хувиргаж, боловсруулж  байдаг. Өдрийн хоолны дараах богинохон хугацааны нойр эрч хүчийг цэнэглэх бөгөөд өдөр унтах нь залхуугийн шинж огт биш юм. Түүнчлэн өдөр унтах нь төвлөрөл, бүтээлч чанарыг нэмэгдүүлж, хариу үйлдлийг түргэтгэх сайн талтай. Ердөө 20 минут л унтахад хангалттай.

Өдөр унтаж бай

8 Олон зүйлд сатаарах хэрэггүй

Интернетээс хол, ажлын тухай бодолгүй хэсэгхэн хугацаагаар нам гүм суу. Энэ нь бүтээлч сэтгэлгээ, төвлөрлийг сайжруулна. Хуанли дээрээ ч юу ч хийлгүй зүгээр суухаа төлөвлөж бай.

Нам гүм суух нь тархинд маш сайн төдийгүй ийм үед тархи мэдээллийг үнэлж цэгнэж байдаг. Өдөрт хоёр цаг ингэж төвлөрч суух нь ой санамж төлөвшүүлдэг тархины эсийг хөгжүүлдэг гэж сэтгэцийн эмгэг судлаачид хэлж байна.

Олон зүйлд сатаарах хэрэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()