12 настай Тайланд хүү ээж аавынхаа ачийг ингэж хариулжээ!

Тайландын "ПхангНга" мужид амьдардаг 12 настай хүү Нес (Nes) сүүлийн үед нийгмийн сүлжээнд шуугиан дэгдээгээд байна. Учир нь тэрбээр үргэлж өндөр өсгийтэй гутал, хиймэл үс зэрэг эмэгтэй хувцас өмсдөг бөгөөд эхлээд хүмүүс түүнийг охин хэмээн андуурдаг байжээ. Одоогоор Нес хүү инстаграм хуудсан дээрээ 550 мянга гаруй дагагчтай болоод байгаа юм.

12 настай Тайланд хүү ээж аавынхаа ачийг ингэж хариулжээ!

Несийн өвөрмөц байдлыг ажигласан сурталчилгааны байгууллагынхан түүнийг төрөл бүрийн зар сурталчилгаанд тоглуулах болжээ.

Нес өдгөө 100 гаруй сурталчилгаанд тоглоод амжсан бөгөөд загварын шоунуудад хүртэл уригдах болсон байна. 

Нес үеийнхээ хүүхдүүдэд шоолуулдаг ч энэ нь түүнд төвөгтэй санагддаггүй аж.

Тэрбээр "Би мэдээж ямар харагдаж байгаагаа сайн мэднэ. Гэхдээ би хүссэн зүйлээ хийж байгаа учраас надад харамсах зүйл байхгүй. Би жаргалтай байна" гэж хэлсэн байна. 

Нес өөрийн хүчээр багагүй мөнгө цуглуулаад амжсан бөгөөд аав ээждээ зориулан шинэ байшин хүртэл бариулаад амжжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()