1
Дуу намсгагч үнэндээ буун дууг сайн намсгаж чаддаггүй
Кинон дээр дуу намсгагчтай буу бараг л шивнэж байгаа мэт нам дуутай байдаг мэтээр харуулдаг. Гэвч бодит байдал дээр энгийн гар буун дуу дунджаар 140-160 децибел хүрдэг бол дуу намсгагчтай буун дуу 120-130 децибел хүрдэг аж. Өөрөөр хэлбэл дуу намсгагчтай буун дуу 20-30 метрийн дотор ямар ч хүнд сонсогдохоор чанга байдаг.
2
Хэзээ ч дуусдаггүй сум
Кинон дээр "АК"-аас эхлээд бүрэн автомат буутай хүмүүс хэзээ ч сум нь дуусдаггүй мэт шүршээд л, шүршээд л байдаг. Жишээ нь та бидний сайн мэдэх "Rambo" гэхэд л "M60" буугаар 3 минутын турш тасралтгүй бууддаг. Харин бодит байдал дээр "M60" нь нэг минутад 700 сумаар галлах чадалтай бөгөөд нэг дайз дээд тал нь 400 сумтай байдаг гэхээр 35 секундын дотор "Rambo" сумаа дуусгах ёстой гэсэн үг.
3
Сум нэвтэрдэггүй хантааз таныг бүх зүйлээс хамгаална
Үнэндээ сум нэвтэрдэггүй хантааз бууны сумыг таны бие рүү нэвтэрч орохоос хамгаалах зорилготой болохоос ид шидийн мэт бүрэн хамгаалж чадахгүй. Бууны сум дунджаар 762м/с-н хурдтай байдаг бөгөөд тийм хурдтай ирсэн сумыг зогсоосон ч ирж буй цохилтын хүч таны хавиргыг гэмтээгээд зогсохгүй дотуур цус алдалтад ч хүргэж мэднэ.
4
Буугаа хэд ч цэнэглэсэн болно
Киноны баатрууд буугаа гартаа барих бүрдээ цэнэглэж харагддаг. Үнэндээ нэг л цэнэглэсэн бол түүнийг ахин цэнэглэх шаардлагагүйн дээр бууны замгийг татах бүрт сум хаягддаг юм.
5
Сум бүр тэсэрнэ
Буудалцаан болох бүрт машин, барилга дэлбэрдгийг та санаж байгаа байх. Үнэндээ бууны сум ихэнх төрлийн тэсрэх бодисыг тэсэлж чаддаггүй. Мөн бензинийг холоос ирсэн сум биш ойроос буудсан бууны оч асаадаг юм.
6
Хэтэрхий шүршиж бууддаг
Галт зэвсэгийн талаар наад захын мэдлэгтэй хүн ч сумаа гамнах буюу оновчтой буудах ёстойг мэднэ. Харин зарим тулаантай кинон дээр гар буунаас арай томхон буутай хэрнээ хязгааргүй сумтай мэт шүршиж буудах нь боломжгүй зүйл юм.