Сексийн тухай бидний эндүүрч явдаг зүйлс

Ихэнх судлаачид өдөр бүр секс хийх нь эрүүл мэндэд тустай гэж зөвлөдөг бөгөөд энэ нь зөв хооллолт болон биеийн тамирын дасгал хийхтэй ижил ойлголт юм. Мөн бэлгийн харьцааг амьдралд заавал байх шаардлагатай зүйлсийн нэг гэж үздэг бөгөөд бие физиологийн зайлшгүй хэрэгцээ гэж үзэх нь ч бий. Гэвч зарим хүмүүсийн дунд сексийн биед үзүүлэх нөлөөллийн талаар буруу ойлголтууд олон байдаг бөгөөд чухам хэрхэн нөлөөлдөг болохыг дараах нийтлэлээс олж мэдээрэй. 

Сексийн тухай бидний эндүүрч явдаг  зүйлс

1 Секс ямар асуудлыг шийдвэрлэж чадахгүй вэ?

1. Арьсны асуудал

Нүүрэн дээр батга гарах нь тослогийн илүүдэл болон андроген дааврын түвшин ихэссэнээс үүдэлтэй. Тиймээс батгаа арилгахын тулд танд секс биш, харин сайн арьс өнгөний эмч хэрэгтэй.

Үрийн шингэн нүүрний арьсанд сайнаар нөлөөлж, арьсыг сайхан харагдуулдаг гэсэн ойлголт байдаг хэдий ч үнэн хэрэгтээ энэ нь эмчлэхээсээ илүүтэйгээр харшил өгөх магадлалтай байдаг байна.

2. Бие галбирын асуудал

Хэдийгээр бэлгийн харилцааны үед идэвхтэй хөдөлгөөн хийдэг боловч бие галбирын хувьд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд нэлээд их хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь ээ.

Жишээлбэл:  Эрэгтэй хүн секс хийх үедээ 1 минутанд дунджаар 4 ккал шатаадаг бол гүйх үедээ 9 ккал шатаадаг байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд энэ нь 3 ккал болон 8 ккал байдаг аж. Хэдийгээр секс бие галбирт муугаар нөлөөлөхгүй ч таныг төгс галбиртай болгоно гэдэг бол утгагүй зүйл.

Секс ямар асуудлыг шийдвэрлэж чадахгүй вэ?

3. Стресс

Секс нь стрессээс урьдчилан сэргийлэх арга зам мөн. Гэхдээ аль хэдийн стресстсэн үед бэлгийн харилцаанд орох нь стрессийг тайлахад төдийлөн туслахгүй бөгөөд ямар нэгэн таашаал өгөхгүй байх сөрөг талтай.

Бэлгийн харилцааны судлаач Эмили Нагоскигийн "Come As You Are" номонд хүмүүс стресстсэн үедээ бэлгийн харилцаанд орох хүсэл нь 80-90%-иар буурдаг гэжээ. Харин цөөхөн хэдэн хувь нь стресстэй байх үедээ сексийг маш ихээр хүсдэг гэнэ. 

2 Хүсээгүй секс эрүүл мэндэд ямар сөрөг үр дагавартай вэ?

1. Таашаалыг мэдрэхгүй

Ямар нэгэн хүсэлгүйгээр бэлгийн харьцаанд орох нь сэтгэл хөдлөл, таашаал гэх мэт ямар ч зүйлийг танд өгөхгүй. Энэ харилцааг таатай гэж нэрлэх нь юу л бол.

2. Ядрах болно

Хүн бүрт сэтгэл зүйн болон бие мах бодийн хувьд ядрах үе элбэг тохиолддог. Энэ үед бэлгийн харилцаанд орох хүсэл төдийлөн төрдөггүй бөгөөд хүчээр бэлгийн харьцаанд орох нь таныг илүү их ядраах болно.

3. Эрсдэл өндөртэй

Хүсээгүй сексийн үед бэлгийн замын халдварт өвчин авах магадлал өндөр байдаг учир ямагт хамгаалалт хэрэглэх хэрэгтэй. Хүсээгүй сексийн үед зөвхөн сөрөг үр дагавар л үлддэг.

4. Аз жаргалын дааврын түвшин буурдаг

Ихэнх хүмүүс сексийг аз жаргал авчирч, сэтгэл санааны байдлыг тайвшруулдаг гэж үздэг билээ. Гэвч хүсээгүй секс хийх нь эсрэгээрээ хүнийг аз жаргалгүй болгодог байна.

3 Секс яагаад бүх өвчнийг анагаагч эм биш вэ?

Хэдийгээр секс хүч нэмж, дархлаа сэргээж, ханиад томуу тусах магадлалыг бууруулах давуу талтай ч бүх төрлийн өвчнийг анагаагч эм биш юм.

Хэрвээ та эрүүл мэндийн асуудал, стрессээс болоод эсвэл зүгээр л хүсэхгүй байгаа учраас секс хиймээргүй байвал үүнд санаа зовох хэрэггүй.

Үүнээс гадна сексийг хориглосноор эдгэх өвчин ч гэж бий. Түүнчлэн секс огт шаардлагагүй хүмүүс ч гэж байдаг гэнэ. Мөн ахимаг насныханд секс сайнаар нөлөөлдөг гэсэн ойлголт худал гэдэг нь батлагдсан юм. Тиймээс эрүүл мэндээ бодож секс хийж өөрийгөө хүчлэх шаардлагагүй боллоо.

Секс яагаад бүх өвчнийг анагаагч эм биш вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()