Хувцсыг хэдэн удаа өмсөөд угааж байх хэрэгтэй вэ?

Бид хувцас өмсөөд тайлах бүртээ энэ хувцсыг ахин өмсөнө гээд шүүгээндээ хийх үү, шууд угаалгын машин руу хийх үү гэж эргэлздэг шүү дээ. Биеэс ялгарсан тос зарим хувцасны дотор талд шингэсэн хэвээр байдаг учраас дотор талаар нь харуулж угаах хэрэгтэй гэх мэт зөв угаах аргачлалыг ихэнх хүмүүс мэддэггүй. Зарим хувцас цэвэрхэн харагдаж байгаа ч үнэндээ маш бохирдсон байх нь бий. Тиймээс доорх нийтлэлийг уншиж ямар хувцсыг хэдэн удаа өмсөөд угаах талаар мэдээд аваарай.

Хувцсыг хэдэн удаа өмсөөд угааж байх хэрэгтэй вэ?

1 Дотоожийг угаалгүй өмсөж огт болохгүй

Хүн бүр үүн дээр санал нийлэх байх. Дотуур хувцсыг өмссөн л бол ахин өмсөхийн өмнө заавал угааж байх хэрэгтэй. Энэ бол хувийн ариун цэврийн энгийн дүрэм юм шүү.

Дотоожийг угаалгүй өмсөж огт болохгүй

2 Жийнсэн хувцас

Жийнсэн хувцсыг угаасныхаа дараа хэдэн удаа өмсөж болох талаар бид байнга боддог болов уу. Эцэг эхчүүд байнга угаах хэрэгтэй гэж хэлдэг бол нэг өмсөөд жийнсэн өмд халтар болох нь ховор шүү дээ. Зарим хүмүүс жийнсийг байнга угаагаад байвал өнгөө алдаж, мууддаг гэх нь ч бий. Харин жийнсийг угааснаас хойш өмсөх дундаж тоо бол 5-6 удаа.  

Жийнсэн хувцас

3 Футболк, цамц

Футболкыг дотуур хувцас шигээ үзэж хандах хэрэгтэй. Учир нь арьсанд шууд хүрч хөлс, тосыг их хэмжээгээр шингээж авдаг шүү дээ. Өмссөн бүрийнхээ дараа заавал угааж байх хэрэгтэй. Харин 1 болон түүнээс бага цаг өмссөн бол ахиад угаалгүйгээр өмсөж болно.

Футболк, цамц

4 Даашинз

Даашинзыг өмссөн даруйдаа угаах шаардлагагүй. Учир нь өнгө, материалыг гэмтээж болзошгүй. Харин зуны халуунд өдөржин өмссөн бол маш их хөлс болсон учраас угаах нь зүйтэй.

Даашинз

5 Хөхөвч

Дотоожтой харьцуулахад өмсөлт бүрийнхээ дараа хөхөвчөө угаах шаардлагагүй. Гэхдээ өмсөх хоорондоо тайлж тавиад агаарт байлгаж байх хэрэгтэй. Ойролцоогоор 4 удаа угаалгүйгээр өмсөж болно. Гэхдээ спорт хөхөвч буюу дасгалын үеэр өмсдөг хөхөвчийг өмссөн даруйдаа угаах нь зүйтэй.

Хөхөвч

6 Оймс, тирко

Хүүхэд байхаасаа л бид оймс өмсөх дүрмийг мэддэг шүү дээ. Ээжүүд маань нэг өмсөөд тайлсан даруйд л аваад угаачихдаг шүү дээ. Энэ нь ч зөв. Хөлдөө бид хичнээн хэмжээний нян бактери өдөрт цуглуулдаг талаар бодоод үз л дээ.

Оймс, тирко

7 Бэлтгэлийн хувцас

Залхуурах хэрэггүй. Фитнес, спорт зааланд очиж бэлтгэлийн хувцас өмссөн л бол тэр хувцсаа тайлсан даруйдаа угаагаарай. Богино хугацаанд хичээллэсэн байсан ч та хөлөрсөн мөн олон төрлийн спортын хэрэгсэл, тоног төхөөрөмжид хувцсаараа хүрсэн учраас заавал угаагаарай.

Бэлтгэлийн хувцас

8 Унтлагын хувцас

Бохир унтлагын хувцас таныг унтаж амрахад саад болж, бие хүндэрсэн мэт мэдрэмж төрүүлж ядраадаг. Тиймээс унтаж амрахдаа тусгайлан анхаарал тавьж унтлагын хувцсаа үргэлж цэвэр байлгаарай. Орой бүр унтахынхаа өмнө та шүршүүрт ордог бол унтлагын хувцсаа 3-4 удаа угаалгүй өмсөж болно.

Унтлагын хувцас

9 Гутал

Ямар материалаар хийснээс нь шалтгаалж гутлаа бохир болонгуут нь цэвэрлэх хэрэгтэй. Гэхдээ усанд угаахдаа гутлаа гэмтээх, салгахаас сэргийлээрэй.

Гутал

10 Юбка, өмд болон шорт

Жийнстэй харьцуулахад юбка, даавуун өмд, шортуудыг ойр ойр угаах хэрэгтэй. Дунджаар 3-4 удаа өмсөөд угаагаарай.

Юбка, өмд болон шорт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.