Тэрбумтнууд хэрхэн сайхан амарч, ядаргаагаа тайлдаг аргаа хуваалцлаа!

Хэдийгээр хөдөлмөр хүнийг бүтээдэг нь үнэн ч гэлээ хэт их ажилласнаас болж хувийн амьдралаа орхигдуулсан хүмүүс олон бий. Харин бидний нүдээр амжилттай яваа бизнесмэнүүд, тэрбумтнуудын бүх зүйл сайн сайхан, уур бухимдал гээчийг мэдэхгүй, хүссэн бүхэн нь алган дээр нь дэлгээтэй байж байдаг мэт л харагддаг. Гэхдээ тэд ч бас хүн учраас амьдралд нь олон хэцүү зүйлс тохиолддог бөгөөд харин тэдний амжилттай яваагийн нэг гол нууц нь тэдний бухимдлаа тайлж чаддаг чадвар нь юм.

Тэрбумтнууд хэрхэн сайхан амарч, ядаргаагаа тайлдаг аргаа хуваалцлаа!

1 Бусдад тусал

"Virgin" корпорацын ерөнхийлөгч Ричард Брэнсон "Хүн сайн зүйл хийж хүмүүст туслахдаа барласан сэтгэлийнх нь хүчинд эргээд өөрөө аз жаргалтай болдог. Тийм болохоор сэтгэл санаагаар унасан үедээ бусдад туслах талаар бодох хэрэгтэй" хэмээн зөвлөсөн байна.

Амьдралд яаж хэрэгжүүлэх вэ:

  • Эргэн тойрноо сайн хар, настай эмэгтэй цуглуулсан хүнсээ дааж ядан яваа ч харагдаж магадгүй, эсвэл олон хүүхэдтэй айлд тоглоом, хүнс хэрэгтэй ч байгаа байж магад
  • Эсвэл ах дүүстэйгээ нийлээд хаягдсан амьтдыг хүлээж авдаг газар очиж тусалж ч болно шүү дээ

Бусдад тусал

2 Ажлаа цэгцтэй болго

"Twitter"-ийг үндэслэгчийн нэг Жек Дорси уур, бухимдлын эх булаг бол төлөвлөгөөгүй гэнэтийн нөхцөл байдал гэж үздэг нэгэн юм. Тэгэхээр ажлаа маш нарийн төлөвлөж, төлөвлөгөөгөө биелүүлэхийг хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд юун түрүүнд маш нягт, дэс дараалалтай хуваарь гарга. Учир нь бидний өдөр тутамдаа хийж амжуулах ажил, биднээс өөрөөс л шалтгаална.

Амьдралд яаж хэрэгжүүлэх вэ:

  • Өдөр тутмын эсвэл бүр бүтэн долоо хоногийн төлөвлөгөө боловсруулдаг аппликейшн болон компьютерын програмууд олон байдаг.
  • Аливаад анхаарлаа төвлөрүүлж сур

Ажлаа цэгцтэй болго

3 Эрхэлж байгаа ажилдаа дур сонирхолтой бай

"Google" компанийн үндэслэгч Сергей Бриний хувьд сэтгэлийн дарамтаас зайлсхийх гол арга нь эрхэлж байгаа ажилдаа дур сонирхолтой байх явдал гэжээ. Ажилдаа дүргүй байх нь бухимдлын хамгийн том шалтгаан юм.

“Баян байх эсэх нь хамаагүй, би хийж байгаадаа дуртай учраас л аз жаргалтай байдаг. Энэ бол хамгийн том баялаг” хэмээн тэрээр хэлсэн байна.

Амьдралд яаж хэрэгжүүлэх вэ:

  • Ямар салбарт илүү чадварлаг гэдгээ тодорхойл, юу хийхийг хүсэж байна гэдгээ ол, өөрийгөө сонс
  • Ажилдаа дуртай бай, өөрийнхөө сонирхлыг дага

Эрхэлж байгаа ажилдаа дур сонирхолтой бай

4 Асуудал бэрхшээлийг үл тоо

"Amazon" компанийг үндэслэгч, ерөнхийлөгч Жефф Безос бэрхшээл, бухимдалтай тэмцэх хамгийн шилдэг арга бол урьдчилан сэргийлэх явдал гэж үзжээ. Хожим гарах эрсдэлийг тооцоолж бүхнээс өрсөж чадвал олон муу үр дагавраас сэргийлж чадна.

Тэрээр хэлэхдээ “Бухимдал бол нөхцөл байдлыг хянаж чадаагүйгээс урган гардаг асуудал. Тиймээс бүх зүйлийг бүрэн хяналтдаа байлгах хэрэгтэй” гэсэн юм.

Амьдралд яаж хэрэгжүүлэх вэ:

  • Урт богино хугацааны төлөвлөгөө гарга
  • Сард юм уу долоо хоногт нэг удаа ажлынхаа үр дүнг нь тооцож, болзошгүй эрсдэлийг урьдчилан хар

Асуудал бэрхшээлийг үл тоо

5 Төвлөрөхийг хичээ

Дэлхийд алдартай "Apple" компанийн ерөнхий захирал Тим Күүк: "Стив Жобстой нөхөрлөсөн маань бизнесийн салбарыг огт өөр нүдээр харах түлхэц болж өгсөн. Түүнийхээр бол бухимдлаас зайлсхийх арга бол хамгийн шилдэг нь байхыг хичээх явдал" гэсэн юм.

"Би Стивээс өөр юу сурсан бэ гэж үү... Би түүнээс компани болоод гэр бүлийн амьдралаа аль алиныг нь яг адилхан зохицуулах хэрэгтэйг сурч авсан. Энэ бол чадахгүй зүйлээрээ оролдох хэрэггүй ч чаддаг зүйлдээ хамгийн сайн нь байх ёстойг харуулсан үлгэр жишээ үйлдэл байсан"

Амьдралд яаж хэрэгжүүлэх вэ:

  • Хүнийг ажиллуулж сур. Хүнээр ажил хийлгүүлнэ гэдэг нь бас нэг төрлийн чадвар юм шүү
  • Хэрэв та бусдаас илүү хийнэ гэж бодож байгаа бол өөрөө хий

Төвлөрөхийг хичээ

6 Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөө

Америкийн бизнес эрхлэгч, "YouTube" компанийн ерөнхий захирал Сьюзан Войжитски нь "Google" гэдэг үгийг баярын өдрүүдэд зураг болон хөдөлгөөнт дүрсээр сольж байх санаачлагыг гаргасан хүн юм.

Тэрээр таван хүүхдийн ээж төдийгүй амжилттай удирдагч хүний хувьд ажил, амралтаа зохицуулж сурах нь хамгийн том чадвар төдийгүй гэр бүлийн харилцаа тайван амьдралын гол түлхүүр мөн хэмээн зөвлөж байна.

Энэ талаар тэр хэлэхдээ: “Заримдаа завсарлага авах нь маш чухал. Амарч байх үед толгойд сайхан санаанууд орж ирдгийг би мэдэрсэн” гэжээ.

Амьдралд яаж хэрэгжүүлэх вэ:

  • Гэр бүлийнхэнтэйгээ хамт өдөр бүр хамгийн багадаа 15 минутыг өнгөрүүлж бай.
  • Жилд нэгээс доошгүй удаа хүүхдүүдтэйгээ амар. Өөрийн улсаараа юм уу гадаад улс руу аялах хэрэгтэй.

Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөө

7 Жаахан ч гэсэн сайхан зүйлийг олж харж бай

Алдарт Билл Гейтсийн анхаарлаа төвлөрүүлж, тайвшрах арга бол ном унших юм. Түүний баримталдаг зарчим бол ном уншихаар суусан л бол доод тал нь нэг цаг тогтвортой суух ёстой гэсэн байна. Хэдийгээр тэр оройтсон ч бай энэ зуршлаа салгардуулдаггүй ажээ. Мөн тэрээр хэрэгцээгүй мэдээллээс зайлсхийдэг бөгөөд үр ашигтай гэж үзсэн зүйлсээ л уншдаг.

Амьдралд яаж хэрэгжүүлэх вэ:

  • Өдөр бүрийн амьдралын хэмнэлээ нэгэн хэвийн байлгах хэрэггүй
  • Оройн цагаар компьютерын ард суухгүй байхыг хичээ. Амрах цагаа өөрийн сонирхолтой зүйл, гэрийн ажилд зориул

Жаахан ч гэсэн сайхан зүйлийг олж харж бай

8 Бясалгал хий

Америкийн алдарт зохион бүтээгч, бизнесмэн Стив Жобс бухимдлаас зайлсхийх хамгийн зөв арга бол бясалгал гэж зөвлөж байна. Учир нь бясалгал хийх нь тархийг элдэв бодлоос ангижруулан тайвшруулдаг гэнэ. Ердийн л нэг амьсгалын техник ашиглаж байгаа ч биеийг бүхэлд нь тайвшруулж чаддаг учраас йогийн дасгал хамгийн үр дүнтэй байдаг байна.

"Төвлөр, бас энгийн бай. Эрүүлээр бодож сэтгэхэд танд маш их хүч хэрэгтэй. Хэрэв төвлөрч чадвал та уулыг ч эргүүлж чадна" Стив Жобс.

Амьдралд яаж хэрэгжүүлэх вэ:

  • Эхний ээлжинд 10-15 минут бясалгахад хангалттай
  • Анхаарлаа төвлөрүүлэх дасгал хий. Ажилдаа явж байхдаа ч юм уу, салхилж явахдаа алхам тутамдаа гүнзгий амьсгалж биеэ хүчилтөрөгчөөр тэтгэж бай

Бясалгал хий

9 Долоо хоногийн нэг өдөр утгаар нь амар

Энтертайнмент салбарын нэртэй тэрбумтан Опра Уинфри "Амралтын өдөр гэж байдаг нь бурхны бэлэг л гэсэн үг" гэж хэлж байжээ. Жишээ нь тэрээр ням гарагт жинхэнээсээ юу ч хийлгүй өнгөрөөдөг гэнэ.

“Эерэг сэтгэлгээ бол бидний амьдралын утга учир. Ямар нэг зүйлд халуун дулаан, элэгсэг, сайхнаар хандахад амьдрал ч бас гэгээлэг өнгөөр будагдах болно” Офра Уинфри.

Амьдралд яаж хэрэгжүүлэх вэ:

  • Өөрт тань таашаал өгөх зүйлсийг тодорхойлж, амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүл
  • Гэртээ ирмээр санагдтал тохилог, ая тухтай орчныг бүрдүүл. Гэрээ хүссэнээрээ тохижуул

Долоо хоногийн нэг өдөр утгаар нь амар

10 Нам гүм орчинд амар, хэрэггүй шийдвэр гаргах гэж цагаа бүү үр

"Facebook" компанийг үндэслэгч Марк Зукерберг өдөр бүр өмсөх хувцсаа сонгохдоо багагүй цаг зарцуулдаг байжээ. Тэгээд тэрээр хэрэгцээгүй зүйлд цагаа үрэхээ болихоор шийдэж бүх өлгүүрээ ижил хувцсаар дүүргэсэн гэдэг. Анзаарсан бол тэр өдөр бүр яг ижилхэн өмд, футболктой явдаг. Ингэснээр тэр нэг ч гэсэн энгийн зүйлд бодол, энергиэ зарцуулахаа больсон юм.

Түүнчлэн алдарт бизнесмэн цор ганцаараа байж тайвшрах дуртай гэнэ.

“Надад зөвхөн нэг ор, нэг ширээтэй тусгай өрөө байдаг. Тэндээ би интернетэд ордоггүй. Ингэж л би бүхнээс тусгаар байж чаддаг” гэж Цукерберг хэлж байна.

Амьдралд яаж хэвшүүлэх вэ:

  • Хүн бүрд ийм тусгай өрөө тасалгаатай байх боломжгүй учраас гэрээ аль болох цомхон байхаар тохижуул
  • Долоо хоногт ядаж нэг өдөр интернэтгүй өнж. Мэдээллийн асар их шуурган дунд чимээгүй, нам гүм байх хааяа ашигтай

Нам гүм орчинд амар, хэрэггүй шийдвэр гаргах гэж цагаа бүү үр

11 Цэвэрлэгээ хий

Их Британийн хатан хааны үеэл ахын баталж байгаагаар бол Хатан хаан  сэтгэл таагүй байх үедээ шууд л цэвэрлэгээ хийж эхэлдэг байна. Энэ нь түргэн тайвшрахад тус болдог шилдэг арга гэнэ.

“Ажил бол бидний дэлхий дээр амьдарч байгаадаа төлж буй төлбөр”  Эрхэмсэг хатан хаан Элизабет II

Амьдралд яаж хэрэгжүүлэх вэ:

  • Сав угааж, хогоо цэвэрлэх нь таагүй сэтгэлийг тайвшруулах маш сайн арга
  • Хүнд өдрийн дараа гэрийнхээ ахуйн ажлаар оролдох нь сэтгэлийг тань тэр дор нь сэргээнэ

Цэвэрлэгээ хий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()