Таны идсэн хоол хэр хурдан боловсордог вэ?

Хоол идсэний дараа таны ходоод тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хэр хурдан боловсруулж байгаагаас шалтгаалж та өөрийгөө эрүүл эсвэл хэвийн бус байгаагаа мэдэж болно. Хүн бүрийн бие махбод адилхан биш учраас хоол шингэлт нь ч өөр өөр байдаг. Тухайлбал, энэ нь хүний нас болон хүйсээс ч хамаарах боломжтой. Гэхдээ зарим хүнс өөрийн гэсэн боловсруулагдах хугацаатай байдаг учир ямарваа нэг хүнсний бүтээгдэхүүнийг хэр удаан боловсордгийг мэднэ гэдэг хоолны дэглэм барихад маш их тус хүргэх болно. Энэ үүднээс та бүхэнд зарим хүнсний бүтээгдэхүүний боловсрох хугацааг хураангуйлах хүргэж байна. 

Таны идсэн хоол хэр хурдан боловсордог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өглөөний цай

  • Сүү - 120 мин
  • Зөгийн бал - 60-90 мин
  • Шоколад - 120 мин
  • Өндөг - 120-180 мин
  • Гэрийн нөхцөлд хийсэн бяслаг - 90 мин
  • Хатуу бяслаг - 240-300 мин

Өглөөний цай

2 Аялалын хүнс

  • Бууз, банш - 180-210 мин
  • Шарсан төмс - 180-240 мин
  • Мөөг - 300-360 мин

Аялалын хүнс

3 Унтахын өмнө идэж болох хүнс

  • Хоосон шөл - 20-40 мин
  • Улаан лооль - 30-40 мин
  • Өргөст хэмх - 30-40 мин
  • Киви - 20-30 мин
  • Загасны нэг хэсэг (жишээ нь, сагамхай) - 30 мин

Унтахын өмнө идэж болох хүнс

4 Хөнгөн зууш

  • Халва - 180 мин
  • Самар -180 мин
  • Хатаасан жимс - 120 мин
  • Тараг - 120 мин
  • Талх - 150-210 мин

Хөнгөн зууш

5 Бэлтгэл хийхийн өмнө

  • Ногооны болон жимсний шүүс - 15-30 мин
  • Алим - 40 мин
  • Гадил жимс - 45-50 мин

Бэлтгэл хийхийн өмнө

6 Халууны улиралд идэх

  • Загас - 50-80 мин
  • Чанасан өндөг - 120-150 мин
  • Тахианы мах - 90-120 мин
  • Цагаан бяслаг - 90 мин
  • Тослог багатай бяслаг - 90 мин
  • Зайрмаг - 120-150 мин

Халууны улиралд идэх

7 Хүйтний улиралд идэх

  • Үхрийн мах - 300 - 360 мин
  • Адууны мах - 200 - 250 мин
  • Хонины мах - 150 - 200 мин
  • Гахайн мах - 210 - 300 мин

Хүйтний улиралд идэх

8 Амны зугаа

  • Лууван - 50-60 мин
  • Эрдэнэ шиш - 40-50 мин
  • Усан үзэм - 30 мин
  • Тоор - 40 мин
  • Хан боргоцой - 40-60 мин
  • Бохь нь хүний биенд шингэдэггүй, харин 12-36 цагийн дараа биеэс гадагшилдаг

Амны зугаа

9 Зөв хооллолт

Зөв хооллохын тулд та зөвхөн өөртөө таарах хоол хүнсийг мэдэхээс гадна зарим дүрэм журмыг хэрэгжүүлэх хэрэгтэй.

  • Ходоодонд ороод ижил хугацаанд шингэдэг хүнс сонгох
  • Хэрэв хоолондоо тос нэмбэл (хүнсний ногоо ч тэр) хоол шингэх хугацаа 2-3 дахин нэмэгдэх болно.
  • Хэрвээ та хоолоо сайн зажилдаг бол энэ нь хоол боловсруулах үйл явцыг хурдасгаж өгөх болно.
  • Хоолыг хүйтэн биш халуун байгаа дээр нь идэх хамгийн сайн. Халуун хоол илүү хурдан боловсордгоос гадна илүү сайн шим тэжээлийг биед өгдөг.
  • Хоол идэх үед шингэн юм уух нь сайн эсэх дээр эрдэмтэд одоог хүртэл маргалдсаар байдаг. Зарим мэргэжилтнүүд шингэн зүйл нь ходоодны шүүсийг шингэлж, хоол боловсруулах процессыг удаашруулдаг гэж үздэг бол зарим нь ус, цай нь хоолыг задалж илүү хурдан шингэхэд тусалдаг гэж үздэг байна. 

Зөв хооллолт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()