Мэс хэрэглэлгүйгээр хэрхэн Анжелина Жоли шиг дур булаам уруултай болох вэ?

Уруулынхаа хэлбэр болон хэмжээнд сэтгэл хангалуун байдаг бүсгүй тун ховор болов уу. Учир нь эмэгтэй хүн бүр ямагт "төгс"-рүү тэмүүлж байдаг бөгөөд илүү сайхан уруултай болох хүслийг нууцхан тээсээр л байдаг. Үүнтэй холбоотойгоор Америкийн "Plastic Surgeons" нийгэмлэгээс гаргасан судалгаагаар дэлхий дээр 20 минут тутамд нэг эмэгтэй уруулын хэлбэр засах хагалгаанд орж байна гэсэн тоо баримт гарсан байдаг. Гэхдээ бүсгүй та өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй бөгөөд мэс хүргэлгүйгээр дур булаам уруултай болоход тань бид тусалъя.

Мэс хэрэглэлгүйгээр хэрхэн Анжелина Жоли шиг дур булаам уруултай болох вэ?

1 Шүдний сойз эсвэл ширүүн алчуурын тусламжтайгаар хатсан арьсаа гуужуулаарай

Шаардлагатай зүйлс:

  • Шүдний сойз
  • Ширүүн алчуур
  • Вазелин

Дур булаам уруултай харагдахын тулд юун түрүүнд илүүдэл арьсыг нь гуужуулах хэрэгтэй. Үүний тулд уруулдаа вазелин түрхээд сойзоор юм уу ширүүн алчуураар үрэхэд л хангалттай. Хэрвээ та алчуур сонгосон бол бүлээн усаар норгоорой. Ойролцоогоор 2 минутын турш үрэхэд болох бөгөөд бие үрэгч ашиглаж болохгүй.

Шүдний сойз эсвэл ширүүн алчуурын тусламжтайгаар хатсан арьсаа гуужуулаарай

2 Глицерин болон сарнай цэцгийн усаар маск хийгээрэй

Шаардлагатай зүйлс:

  • Сарнайн ханд
  • Глицерин

Анжелина Жоли мэт уруултай болохыг хүсэж байвал маш сайн чийгшүүлэх хэрэгтэй. Сарнай цэцгийн ус нь уруулын бохирдлыг арилгаж, харин глицерин уруулыг толигор, сайхан өнгөтэй болгоно. Сарнайн ханд болон глицеринийг 1:1 хэмжээтэй холиод уруул дээрээ тавьж, хэдэн цагийн турш байлгаарай.

 

Глицерин болон сарнай цэцгийн усаар маск хийгээрэй

3 Уруулдаа наргил модны тос түрхээрэй

Шаардлагатай зүйлс:

  • Наргил модны тос 1 цайны халбага /Coconut oil/

Гадагш гарахын өмнө уруулан дээрээ наргил модны тос түрхэх хэрэгтэй. Учир нь энэхүү тос нь их хэмжээний Е амин дэм агуулдаг тул таны уруул илүү том харагдах болно. Үүнээс гадна наргил модны тос нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учир уруулд тань ихээхэн тустай. 

Уруулдаа наргил модны тос түрхээрэй

4 Шинэхэн цагаан гаагаар уруулаа арчаарай

Шаардлагатай зүйлс:

  • Хэрчсэн цагаан гаа

Уруулын хэмжээг том болгохын тулд цусны эргэлтийг сайжруулах хэрэгтэй. Үүний тулд зарим хүмүүс халуун чинжүү ашигладаг боловч хэрчсэн цагаан гаа илүү үр дүнтэй байдаг. 

Хэрчсэн цагаан гаагаа уруулын будаг мэт уруулан дээгүүрээ түрхэх хэрэгтэй. Харин дараа нь угаагаад уруулаа будахад л та хэмжээ нь томорсон байгааг шууд анзаарах болно. Хамгийн гол нь цагаан гааны харшилгүй байх хэрэгтэй. 

Шинэхэн цагаан гаагаар уруулаа арчаарай

5 Шүршүүрт орохын өмнө уруулан дээрээ зузаан вазелин түрх

Шаардлагатай зүйлс:

  • Вазелин

Вазелины үр дүнг илүү удаан хадгалахын тулд усанд орохынхоо өмнө маш зузаанаар түрхээд, халуун шүршүүрт орох хэрэгтэй. Халуун уурын ачаар вазелин таны уруулыг зөөлөн, том харагдуулна. Шүршүүрт орсныхоо дараа илүүдэл вазелинаа арчихаа мартуузай.

Шүршүүрт орохын өмнө уруулан дээрээ зузаан вазелин түрх

6 Уруулынхаа хооронд ууттай ногоон цай хавчуулаарай

Шаардлагатай зүйлс:

  • Ууттай ногоон цай

Ногоон цайг халуун усанд хийгээд хандалсныхаа дараа дүрдэг цайг нь авч уруулынхаа завсар хавчуулаарай. Доод тал нь 3 минут байх хэрэгтэй. Энэ хооронд таны уруул амин дэм, тэжээлийг хангалттай авч чадна. Энэхүү энгийн арга нь таны уруулыг толигор сайхан харагдуулна. 

Уруулынхаа хооронд ууттай ногоон цай хавчуулаарай

7 Уруулын дасгал хийгээрэй

Сайхан уруултай болохын тулд уруулын дасгал сайн хийх хэрэгтэй. Дасгалыг хэрхэн хийх вэ:

Уруулаа суллаад амьсгал аваарай. Харин дараа нь амныхаа эргэн тойрон дахь булчинг чангал. Энэхүү дасгалыг 10 удаа давтаж хийнэ.

Уруулын дасгал хийгээрэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()