Худалдаа хөгжлийн банк дэлхийн хуримтлалын өдрийг хүүхэд багачуудтай хамт тэмдэглэлээ

Дэлхийн хуримтлалын өдрийг Монголчууд бид 2012 оноос МБХолбооны санаачлагаар тэмдэглэж эхэлсэн. Банкууд  жил бүрийн 10-р сарын 31-нд тохиох Хуримтлалын өдрөөр олон нийтрүү чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, хуримтлалын үр ашгийг таниулах, хуримтлалыг хэвшил болгох уриалгыг гаргасан нь үр дүнгээ өгч, сүүлийн жилүүдэд Монголын хуримтлалын хэмжээ сүүлийн 1 жилийн хугацаанд 22 хувиар өссөн таатай мэдээ байна. Энэ жилийн хувьд Худалдаа, Хөгжлийн банк Дэлхийн хуримтлалын өдрийг угтан хүүхэд багачууддаа хуримтлалын ач холбогдлыг ойлгуулах, хуримтлуулдаг болгон төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

Худалдаа хөгжлийн банк дэлхийн хуримтлалын  өдрийг хүүхэд багачуудтай хамт тэмдэглэлээ

Ирээдүйн хуримтлалтай иргэдэд өнөөдөр хадгаламж нээж өгөхийг эцэг эхчүүддээ уриалсан, хүүхдүүдэд мөрөөдөлдөө хүрэхийн тулд өдөр бүр хуримтлуулах хэрэгтэй ойлгуулах гар зургийн уралдааныг 10-р сарын 1-нээс 26-ны хооронд зохион байгууллаа. Уралдаанд 5-7 насны хүүхдүүд “Би маамуутай хамт” сэдэвт гар зураг, 8-10 насны хүүхдүүд “Миний мөрөөдөл” сэдэвт бүтээл ирүүлж оролцсон. Уралдаанд 4 долоо хоногийн дотор 229 гар зураг, 126 бүтээл ирсэн ба эцэг эхчүүд маань хүүхдийнхээ мөрөөдлийг сонсож, хамтдаа бүтээлч өдрийг өнгөрүүлж гэр бүл нь аз жаргалаар бялхсан гэдэгт итгэлтэй байна. Гар зураг болон бүтээл тус бүрээс эхний 5 байрыг шалгаруулж, өчигдөр Монголын хүүхдийн ордонд "Дэлхийн хуримтлалын өдөр"-ийн хаалтын арга хэмжээ дээр шагналыг гардуулан өглөө. Шалгарсан бүтээлийн эздийн мөрөөдөлд нь нэг алхам ойртуулах МААМУУ ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ-ийг Худалдаа, хөгжлийн банкны хамт олон бэлэглэлээ. Мөн идэвхтэй оролцсон хүүхэд бүрд гарын бэлэг өглөө. Уралдаанд ирсэн гар зураг болон бүтээлүүдээр Худалдаа, хөгжлийн банкны нэг давхарт үзэсгэлэн гаргасан ба зорин ирсэн хэн бүхэнд нээлттэй байгаа.

Дунд сургуулийн сурагчиддаа хуримтлалын тухай мэдлэг олгох зорилготой сургалт хийж, хүүхдүүдийн дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулж мэдлэгийг урамшуулж, хадгаламж нээлгэх эрхийн бичгийг гарын бэлгийн хамт бэлэглэлээ.

Мөн тэр бүр банкны салбарт очиж амждаггүй нярай хүүхэдтэй ээжүүддээ шинэхэн иргэнийхээ хадгаламжийг хялбар нээлгэх боломжийг бүрдүүлж, банкны ажилтнууд өрхийн эмнэлгүүдээр очиж хүүхдийн хадгаламж нээж үйлчилсэн нь ихээхэн талархал хүлээлээ.

Та ч мөн адил яг одоо онлайнаар хүүхдэдээ зориулан хадгаламж нээх боломжтой. https://www.cardcentre.mn/acntrequest/

ХХБанкинд хадгаламж эзэмшдэг, хуримтлалаа тогтмол өсгөдөг хадгаламж эзэмшигч хүүхдүүдээ хүүхдийн гэнэтийн ослын даатгалд үнэгүй хамрууллаа.

Бидний зохион байгуулсан ажилд идэвх санаачилгатай оролцсон авьяаслаг багачууд, хүндэт эцэг, эхчүүддээ та бүхэнд талархлаа илэрхийлье.

 

ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛД ХҮЧ НЭМЭХ

ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.