Эмэгтэйчүүдийн тухай бидний буруу боддог зүйлс

Бүсгүйчүүдийн яг юу хүсдэг болохыг шинжлэх ухаан одоог хүртэл олоогүй байгаа ч тэдний талаарх төрөл бүрийн хэвшмэл ойлголтууд дэлхий даяар тархсан байдаг. Үүнтэй холбогдуулан эрдэмтэд олон төрлийн судалгаа явуулж эмэгтэй хүний талаарх ихэнх ойлголтууд нь худал болохыг баталсан байна. Ингээд тэдгээр худал ойлголтуудын талаар сонирхоцгооё. Та ч ийм бодолтой байсан байж болох юм.

Эмэгтэйчүүдийн тухай бидний буруу боддог зүйлс

1 Бид бодохдоо: Хүүхдэд илүү хайртай байдаг

Гэвч: Эмэгтэй хүн хүүхдээ тээж төрүүлдэг учир тэднийг эрчүүдээс илүү хүүхдэд хайртай гэсэн ойлголт нэгэнт тогтчихсон байдаг. Үүнтэй холбогдуулан Пало-Альтогийн зөн төлөвийн судалгааны багийнхан нэгэн түргэн хоолны газар туршилт явуулсан бөгөөд хүүхдүүд үймүүлэлдэн, уйлалдаж байх үеийн хүмүүсийн хариу үйлдлийг ажигласан байна. Туршилтын үр дүнд 9 эмэгтэй хүн гомдол мэдүүлсэн бөгөөд хариу үйлдэл үзүүлсэн ганцхан эрэгтэй гомдол мэдүүлэхийн оронд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байдаг. Тооноос нь харахад эмэгтэйчүүд хүүхдүүдэд илүү их анхаарал хандуулдаг гэсэн дүгнэлт хийж болох ч гомдол, санаа зовинолт хоёр тэнгэр газар шиг ялгаатай юм шүү.

Үүнээс гадна АНУ-ын профессор Росс Парк аав нар нярай хүүхэдтэйгээ илүү их  ярьдаг болохыг тогтоожээ. Мөн эрчүүд эмэгтэйчүүдээс илүү уйлж байгаа хүүхдийн юу хүсэж байгааг мэддэг гэнэ шүү.

Бид бодохдоо: Хүүхдэд илүү хайртай байдаг

2 Бид бодохдоо: Эмэгтэй хүүхдүүд илүү онц сурдаг, ухаантай

Гэвч: Эрдэмтдийн үзэж байгаагаар ихэнх эмэгтэйчүүдийн оюун ухаан тогтсон норматив буюу байх ёстой дундаж түвшинд байдаг бөгөөд тэдэн дундаас гоц ухаантай юм уу ухаан муутай хүмүүс олно гэдэг тун хэцүү. Үүнтэй холбогдуулан хэдэн жилийн өмнө Чикагогийн Их Сургуулиас Америкийн коллежийн эрэгтэй, эмэгтэй оюутнуудын дунд судалгаа хийсэн бөгөөд уг судалгааны дүнд эмэгтэйчүүдийн шалгалтын дүн нь нэгэн жигд байсан бол эрчүүдийн хувьд хамгийн дээд онооноос хамгийн бага оноог хүртэл авсан байжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн ухаалаг бас хамгийн мунхаг нь эрчүүд байсан гэсэн үг. Ямартай ч олон жилийн дунджаар эрэгтэй хүний "IQ" эмэгтэй хүнийхээс өндөр байсаар байгаа юм.

Бид бодохдоо: Эмэгтэй хүүхдүүд илүү онц сурдаг, ухаантай

3 Бид бодохдоо: Эмэгтэйчүүд өвчин тэсвэрлэхдээ муу

Гэвч: Сиений Их Сургуулийн эрдэмтэд эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү тэвчээртэй гэж үзсэн байна. Угтаа бол эрчүүдэд бие махбодийн өвчнийг даван туулахад төрөлхийн даавар болох тестостерон тусалдаг боловч тэд дархлаа муутай байдаг байна. Үүнээс гадна эрчүүд цус хармагцаа ухаан алдах нь элбэг бөгөөд бүсгүйчүүд харьцангуй тайван байдаг нь сард нэг удаа цус хардагтай нь холбоотой гэнэ.

Бид бодохдоо: Эмэгтэйчүүд өвчин тэсвэрлэхдээ муу

4 Бид бодохдоо: Бүсгүйчүүд эрчүүдээс муу ажилладаг

Гэвч: Эрчүүдийг эмэгтэйчүүдээс илүү найдвартай, чанартай ажилладаг гэж үздэг учир тэд цалин өндөртэй байдаг нь худал биш. Үүнтэй холбогдуулан Йелийн Их Сургуулийн эрдэмтэд хүйсийн харилцаатай холбоотой нэгэн туршилтыг явуулжээ. Тэд нэг төрлийн ажил горилогчийн анкетыг эрэгтэй, эмэгтэй хоёр өөр нэртэйгээр байгууллагуудад илгээсэн бөгөөд туршилтын үр дүнгээс харахад ажил олгогчид эрэгтэй хүмүүст илүү ажлын санал тавьж, боломжийн цалин санал болгож байжээ.

Гэтэл бодит байдал дээр эмэгтэйчүүд бүхий л салбарт тэргүүлэгч байж чадна гэдгээ аль хэдийн батлан харуулсан. Энэ талаар "IKEA Россия" байгууллагын гүйцэтгэх захирал "Бүсгүйчүүдийг аливаа зүйлийг амархан сурч, асуудлын гүнд ажиллаж чаддаг" гэдгийг санах хэрэгтэй гэжээ.

Бид бодохдоо: Бүсгүйчүүд эрчүүдээс муу ажилладаг

5 Бид бодохдоо: Эмэгтэйчүүд аймхай

Гэвч: Германы эрдэмтэн Ф.Ремиан (F. Riemann)-ы  судалгаанаас харахад эмэгтэйчүүд эрсдэлийг тооцоолохдоо муу байдаг учир юу ч бодолгүйгээр зоригтой алхмууд хийж чаддаг байна.

Бид бодохдоо: Эмэгтэйчүүд аймхай

6 Бид бодохдоо: Бүсгүйчүүд төрөл бүрийн гоёл чимэглэлд дуртай

Гэвч: Бүсгүй болзоондоо явахынхаа өмнө даашинзан дээрээ зүүлт зүүлээ гэж бодъё. Тэгвэл нөгөө эрэгтэйд нь энэ таалагдах болов уу. Хариулт нь мэдээж "тийм". Тэгвэл үүнийг өөр нэг өнцгөөс авч үзье. Загасчин загас барихдаа өгөөшиндөө чийгийн улаан хорхойг ашигладаг байлаа гэж бодоход загасчин өөрөө тэр хорхойг идэх дуртайдаа өгөөш болгож ашигладаг гэсэн үг биш шүү дээ. Тиймээс энэ бүх гоёл чимэглэл эмэгтэйчүүдэд гэхээсээ илүү эрчүүдэд таалагддаг гэдгийг дээрх жишээнээс ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш бүсгүйчүүд гэртээ байхдаа аль болох өөрт эвтэйхэн энгийн хувцаслах дуртайг бид бүгдээрээ мэднэ шүү дээ.

Бид бодохдоо: Бүсгүйчүүд төрөл бүрийн гоёл чимэглэлд дуртай

7 Бид бодохдоо: Дэлхий дээрх эмэгтэйчүүдийн тоо илүү их

Гэвч: Дундаж үзүүлэлтээр төрөлтийн харьцаа 107 эрэгтэй, 100 эмэгтэй хүүхэд буюу эрэгтэй хүүхдийн төрөлт их байдаг. Гэхдээ энэ тоо баримтад хүйсийн харьцааг хиймлээр тэнцвэржүүлдэг Энэтхэг, Хятад гэх мэт орон багтаагүй болно. Сүүлийн үеийн судалгаанаас харахад дэлхий даяар эмэгтэйчүүдийн тоо багасаж байгаа гэнэ. Харин зарим оронд эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээсээ их байдаг нь эрэгтэй хүний нас баралт эрт тохиолддогтой холбоотой гэнэ. 

Холбооны улсын статистикаас харахад 29 хүртэлх насны 1000 эрэгтэйд 974 эмэгтэй ноогдож байгаа бол 35 орчим насанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харьцаа тэнцэж байжээ.

Бид бодохдоо: Дэлхий дээрх эмэгтэйчүүдийн тоо илүү их

8 Бид бодохдоо: Эмэгтэйчүүд сул дорой учир аливаад дасан зохицохдоо муу

Гэвч: Эрчүүд амьдралын аливаа зүйлд илүү тэсвэр хатуужилтай, дайчин байдаг гэж ихэнх хүмүүс боддог. Гэтэл үнэн хэрэгтээ бүсгүйчүүд ямарваа зүйлд дасан зохицохдоо илүү сайн байдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Харин энэ нь бүсгүйчүүдийн ДНК буюу гентэй холбоотой юм. Учир нь бүсгүйчүүд давхар хромосомтой байдаг бөгөөд зарим төрлийн өвчин эмгэг зэргийг ч эрчүүдээс илүү тэсвэрлэх чадвартай байдаг байна. Хэдийгээр эмэгтэйчүүдийн булчингийн масс эрчүүдийнхээс 24%-иар бага байдаг ч тэд өлсөх, даарах, халуурах, ам цангах гэх мэт өөрчлөлтийг илүү сайн давж чаддаг гэнэ. Үүнээс гадна бүсгүйчүүд нянгийн эсрэг дархлаа сайтай.

Бид бодохдоо: Эмэгтэйчүүд сул дорой учир аливаад дасан зохицохдоо муу

9 Бид бодохдоо: Эмэгтэйчүүд илүү урт удаан насалдаг

Гэвч: Бодит байдал дээр бүх зүйл өөр юм. Гол учир нь эмэгтэйчүүд удаан амьдардаг бус харин эрчүүд эрт нас барж байгаад оршино. Эрчүүд 36-50 насандаа  зүрх судасны өвчин тусах магадлал өндөртэй байдаг бол харин эмэгтэйчүүдийн эстроген даавар нь энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвартай байдаг байна. Харин 50 наснаас хойш эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьд явах боломж ижил болдог.

Бид бодохдоо: Эмэгтэйчүүд илүү урт удаан насалдаг

10 Бид бодохдоо: Эмэгтэйчүүд амттанд, эрчүүд маханд дуртай

Гэвч: Эрчүүдэд амьтны гаралтай уураг, харин эмэгтэйчүүдэд амттан хэрэгтэй гэсэн ойлголт бий. Гэтэл үнэндээ эрчүүдэд заавал амьтны гаралтай уураг шаардлагагүй бөгөөд үүнийг ургамлын гаралтай уургаар ч орлуулах боломжтой юм. Харин бүсгүйчүүдийн хувьд нөхөн үржихүйн системээ эрүүл байлгах, эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд мах идэх зайлшгүй шаардлагатай байдаг байна. Ийм учраас зөв хооллолтын мэргэжилтнүүд цагаан хоолтон эмэгтэйчүүдэд махны уургийг орлох амин дэмийг санал болгодог.

Бид бодохдоо: Эмэгтэйчүүд амттанд, эрчүүд маханд дуртай

11 Бид бодохдоо: Эмэгтэйчүүд ганц эхнэр, ганц нөхөртэй байх гэрлэлтийг санаачилсан

Гэвч: Үнэн хэрэгтээ энэ бол эрчүүдийг бодсон л үйлдэл юм. Хэрвээ нэг эрэгтэй олон эхнэр авдаг болчихвол баян, нөлөөтэй нэг нь олон бүсгүйтэй гэрлэж үлдсэн эрчүүд нь ганцаараа үлдэх эрсдэлтэй тулгарна. Харин нэг эхнэр, нэг нөхөртэй байснаар бүх хүн өөртөө тохирсон хань ижлээ сонгож, үр удмаа үлдээх боломжтой болох юм.

Бид бодохдоо: Эмэгтэйчүүд ганц эхнэр, ганц нөхөртэй байх гэрлэлтийг санаачилсан

12 Бид бодохдоо: Олон эхнэртэй байх нь эрчүүдийн аз жаргал

Гэвч: Энэ бол дээрхтэй бараг ижил ойлголт юм. Нэг ялгаа нь гэвэл олон эхнэртэй болохын хэрээр түүнийг дагаад таны санхүүгийн чадамж дээшлэх шаардлагатай болно. Санхүүгийн хувьд хангалттай чадамжтай болохын тулд та маш их хөдөлмөрлөх хэрэгтэйгээс гадна олон эхнэрээ хооронд нь муудалцуулахгүйн тулд бүгдэд нь эрх тэгш хандах хэрэгтэй гээд маш олон хэцүү зүйлстэй тулгарах болно. Тиймээс энэ утгагүй бодлоо мартаж үз.

Бид бодохдоо: Олон эхнэртэй байх нь эрчүүдийн аз жаргал

13 Бид бодохдоо: Эмэгтэйчүүд илүү цэвэрч

Гэвч: АНУ-ын биологич Чарльз Герб эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажлын ширээ, компьютер, шүүгээ, цүнх зэргийг шалгаж үзсэн бөгөөд эмэгтэйчүүдийн эд хэрэглэлд эрчүүдийнхээс 4 дахин их нян хуримтлагдсан байсан гэнэ. Энэ нь эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэгтэй холбоотой аж.

Бид бодохдоо: Эмэгтэйчүүд илүү цэвэрч

14 Бид бодоодоо: Эмэгтэйчүүд аалз, могойноос илүү айдаг

Гэвч: Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол аалзнаас 3 дахин их айдаг гэнэ. Харин могой бол эмэгтэйчүүдийн хувьд тотем амьтан бөгөөд могой нь эмэгтэй хүнд илүү зөөлөн хандаж, зэрлэг зан нь гаргадаггүй аж. Харин эрэгтэй хүний үнэр могойг догшин болгодог байна. Судалгаанаас харахад могойд хатгуулсан 11 хүн тутмын 10 нь эрэгтэй байсан гэнэ.

Бид бодоодоо: Эмэгтэйчүүд аалз, могойноос илүү айдаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()