XXI зууны "хар алт" буюу газрын тосны тухай сонирхолтой баримтууд

Дэлхийн эдийн засаг үндсэндээ газрын тосноос хараат болсон гэвэл ташаа ойлголт болохгүй. Тийм ч учраас газрын тос олборлодог, борлуулдаг улс орнууд баян, нөлөөтэй төдийгүй дэлхийн эдийн засагт асар их нөлөөлж байгаа. Манай улс ч гэсэн мөн адил хэрэгцээт бүхий л шатахуун, түлш гээд нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь гадаадаас авдаг. Харин юугаар ч орлуулах аргагүй “Хар алт” гэгдэх энэхүү ашигт малтмалын талаар бид чухам юу мэдэх вэ. Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон хуванцар эд зүйл, кино зургийн хальс хүртэл энэхүү ашигт малтмалын орцтой байдаг гэвэл итгэх үү.

XXI зууны "хар алт" буюу газрын тосны тухай сонирхолтой баримтууд

1 “Нефть” гэдэг үгийн гарал

Энэ үг уг нь Перс хэлний “neft” гэдэг үгнээс гаралтай бөгөөд турк хэлээр дамжин тархжээ. Персэд эртний нүүдэлчин семитүүд тус үгийг анх нэршүүлсэн байдаг. Мөн Ассирийн “nарtn” гэдэг үг “nрt” гэдэг үндэстэй байдаг. Гэхдээ энэ нэр эхлээд “хөөх, эргүүлэх” гэх утгаар хэрэглэгддэг байжээ.

“Нефть” гэдэг үгийн гарал

2 Үйлдвэрийн аргаар олборлож эхэлсэн нь

"Хар алт"-ыг хамгийн анх 1848 онд Азербайжан улс үйлдвэрлэлийн зориулалтаар олборлож эхэлсэн байна. Эх сурвалжаас үзвэл бүр тавдугаар зууны үед хамгийн их нефтьтэй хамгийн баялаг ордтой Баку орчимд газрын тос олборлож байсан гэдэг. Тус газар нутагт нефть газрын хөрсөн дээр тунан ил байдаг байсан тул өрөмдөх ч шаардлагагүй байжээ.

Үйлдвэрийн аргаар олборлож эхэлсэн нь

3 Янадарг уулын мөнхийн гал хаанаас гардаг вэ?

Мөн л Баку орчимд Янадаргийн галт уул хэмээн нэрийдсэн газар бий. Олон түмэн түүнийг “шатаж байгаа уул” гэж нэрлээд ариун газар гэж үздэг байна. Угтаа бол энэ ууланд асаж буй мөнхийн гал нь байгалийн хий газрын гүнээс оргилж, хэдэн зууны турш шатаж байгаа үйл явц юм. Газрын гав, хадны хагарлаар үүссэн завсраар алдагдаж байгаа хий уулын энэ хэсэгт хүчтэй хүрдэг байна. Харин асаж буй гал уулын энэ хэсгээс өөр газар луу тархдаггүй гэнэ.

Янадарг уулын мөнхийн гал хаанаас гардаг вэ?

4 Орост хэдийнээс нефть олборлож эхэлсэн бэ?

Орост анх 19 дүгээр зууны үед Апшехоны хойг дээрх нэг худгаас газрын тос гарснаар нефть олборлох үйл ажиллагааны эхлэл тавигдсан гэж үздэг. Ингээд 1848 оны долдугаар сарын 14-нд анх газрын тосыг үйлдвэрлэлийн аргаар буюу цохилттой өрмөөр цооног ухан модон цамхаг босгон олборлож эхэлсэн байна.

Орост хэдийнээс нефть олборлож эхэлсэн бэ?

5 Хиймэл орд

Газрын тос нь ус, элс гээд хаана ч байх боломжтой ч газрын гүний идэвхжил, геологийн янз бүрийн үйл явцын нөлөөнд нефтийн орд нь байнгын хөдөлгөөнд ордог байна. Газрын доорх даралт өсөх үед газрын тосны орд дээшилж, газрын гадаргууд ойртох нь ч бий. Харин хэвтээ байрлалд байгаа газрын тос тэндээ үлдэн нэг их хөдөлгөөнд ордоггүй. Ингээд нефть аажимдаа хэвтээ чиглэлд тархан газрын тосны асар их хуримтлал бий болгож шинэ орд бий болдог байна.

Хиймэл орд

6 Нөөц тандах явц

Газрын тосны орд хайх хамгийн үр дүнтэй арга бол чичирхийллийн судалгаа. Нэг үгээр хэлбэл эмнэлгийн хэт ягаан туяаны шинжилгээ л гэсэн үг. Энэ хайх ажил мэргэжилтнүүдийн хэллэгээр “хэлхээ” гэдэг тодорхой шугамаар явдаг байна. Газрын гүн дэх бүхий л бүтцийг агуулсан уулын чулуулгийг зүсээд тэндэх “нүүрс, ус төрөгчийн” илрэлийг судалж газрын тос байгаа эсэхийг тодорхойлдог байна.

Нөөц тандах явц

7 Нөөцийн уян хатан агуулах

Газрын тосны бүтээгдэхүүн, бензин шатахуун зэргийг том том төмөр торхонд хадгалсаар ирснийг бид мэднэ. Харин Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Политехника” фирм газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай, удаан хугацаагаар ашиглаж болох ер бусын уян хатан сав боловсруулсан байна. Энэ нь өмнө нь хэрэглэж ирсэн агуулах савнаас илүү үр дүнтэй гэнэ.

Нөөцийн уян хатан агуулах

8 Чичрүүлэгч ашиглах зарчим

Газар чичрүүлэгч гэдэг нь хөрсний гүнд чичирхийлэл өдөөх зориулалттай тусгай багаж юм. Үүгээр  зохиомол, хүчтэй чичиргээ үүсгэх замаар газрын тос, байгалийн хий байгаа эсэхийг тодорхойлоход өргөн ашигладаг. Энэ багаж нь тэсэлгээг бодвол аюулгүйн зэрэгцээ, байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэггүйгээрээ дэвшилттэй юм байна.

Чичрүүлэгч ашиглах зарчим

9 Газрын тос анагаах ухаанд

Бидний мэдэх ацетилсалицын хүчлийг хамгийн анх фенолоос салицын хүчил гарган авах үеэр 1874 онд олж нээсэн байна. Улмаар салицын хүчлээс өнөөдөр бөөр, шулуун гэдэс, бусад олон өвчнийг анагаахад хэрэглэдэг фенилсалицидийг гарган авдаг байна.

Газрын тос анагаах ухаанд

10 Эртний Египетэд нас барагчдаа тослон занданшуулдаг байж

Эртний Египетэд талийгаачдаа удаан хадгалах зорилгоор занданшуулахдаа нефтийн тос ашигладаг байсан нь өнөө бидэнд тодорхой болж байна. Мөн нефтийн шаараар завь, хөлөг онгоц хийхдээ тосолдог байжээ.

Эртний Египетэд нас барагчдаа тослон занданшуулдаг байж

Бонус: Газрын тос биднийг өлсгөлөнгөөс аварна

Манай дэлхий дээр жил бүр олборлож байгаа нийт газрын тосны зөвхөн хоёр хувийг боловсруулахад л амьтны гаралтай уургийг орлож чадахуйц 25 сая тонн уураг гарган авч болно. Энэ бол хоёр тэрбум хүнийг бүтэн жил тэжээж хүрэлцэхүйц хүнс гэсэн үг.

Бонус: Газрын тос биднийг өлсгөлөнгөөс аварна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()