Генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн үнэхээр эрүүл мэндэд муу юу?

Генетикийн өөрчлөлт (GMO-Genetically modified organism)-д өртсөн хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр хаа сайгүй байдаг бөгөөд бид ч өдөр тутамдаа хэрэглэсээр л байдаг... Харин энэ төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндэд хортой гэсэн ойлголт элбэг тархсан байдаг бөгөөд энэ нь үнэн эсэх нь маргаан дагуулсаар ирсэн. Ингээд бүгдээрээ генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний талаар бодит үнэнийг мэдэцгээе.

Генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн үнэхээр эрүүл мэндэд муу юу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 ГМО агуулаагүй хүнс эрүүл мэндэд тустай юу?

ГМО агуулсан хүнсний бүтээгдэхүүн чанарын хувьд энгийн бүтээгдэхүүнээс ялгарахгүй. Гэсэн ч сүүлийн 40 жилийн байдлаар ГМО эрүүл мэндэд  муугаар нөлөөлдөг гэсэн сөрөг мэдээлэл явсаар байгаа юм.

ГМО агуулаагүй хүнс эрүүл мэндэд тустай юу?

2 ГМО бүтээгдэхүүн амт муутай байдаг

ГМО нь хүнсний бүтээгдэхүүний өнгө, чанарт нөлөөлж байгаа учир амтанд ч гэсэн нөлөөлөх боломжтой. Тиймээс генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний амт сулхан байдаг.

ГМО бүтээгдэхүүн амт муутай байдаг

3 Ашигт талын ялгаа

Хэрвээ энэ үнэн бол хүлэмж, тариалангийн талбайгаас идсэн жимс, хүнсний ногоонд хордсон хүмүүс эмнэлэгт ирэхгүй л байх байсан болов уу. Генийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүний давуу тал нь хадгалалт удаан даах, илүү өнгөлөг харагдах гээд олон бий. Яг энэ төрлийн бүтээгдэхүүнүүдэд гэдэсний савханцар үүсгэх төрөл бүрийн нян байдаггүй.

Ашигт талын ялгаа

4 ГМО-ийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүнийг лабораторид шалгадаг

Генетикийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахын өмнө лабораторийн нөхцөлд шалгадаг бөгөөд яг эмэнд тавьдаг хяналттай ижил байдаг. Гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг амьтан дээр туршилт хийж шалгадаггүй учир бид туршилтын туулай болох ч магадлалтайг үгүйсгэхгүй.

ГМО-ийн өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүнийг лабораторид шалгадаг

5 Генетикийн инженерийн үржүүлэг нь энгийн үржүүлгээс аюулгүй байдаг

Мутаци болон үржүүлгийг олон жилийн туршид бүтээгдэхүүний шинэ төрөл гарган авахад ашигладаг байсан ч үржүүлгийн аргаар бүтсэн бүтээгдэхүүн ямар чанартай болохыг хэн ч мэдэхгүй.

Генетикийн инженерийн үржүүлэг нь энгийн үржүүлгээс аюулгүй байдаг

6 Барууны орнуудад генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглодог

Барууны оронд энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон бөгөөд харин Хятад, АНУ, Энэтхэг зэрэг томоохон орнуудад бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахын өмнө нямбайлан шалгадаг аж.

Барууны орнуудад генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглодог

7 ГМО эрүүл мэндэд аюулгүй гэсэн баталгаа байгаа юу?

Генийн инженерчлэлийн технологиор бүтэц, найрлага нь өөрчлөгдсөн бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж нэрлэдэг. Ийм технологиор ямар нэг өөрчлөлт оруулсан л бол тухайн бүтээгдэхүүн дээр "ГМО" гэх тэмдэглэгээг зайлшгүй хийдэг бөгөөд энэ нь лабораториор шинжлэгдсэн бүтээгдэхүүнүүд гэсэн үг юм. Түүнчлэн Хөдөө Аж Ахуйн Яамныхан энэ тал дээр онцгой анхаарал хандуулж, шалгалтыг явуулдаг учир дэлгүүрийн лангуун дээр байгаа бүтээгдэхүүнээс айх хэрэггүй.

ГМО эрүүл мэндэд аюулгүй гэсэн баталгаа байгаа юу?

8 Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бол хор биш

Аливаа бүтээгдэхүүнийг халуунд халж, хүйтэнд хөлдөөхгүй байлгахын тулд төрөл бүрийн нэмэлт бодис түрхдэг гэдгийг бид мэднэ. Харамсалтай нь энэ нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Гэсэн хэдий ч ноцтойгоор хордохгүй.

Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бол хор биш

9 ГМО хүний генд нөлөөлдөггүй

Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг та цусандаа тариураар тарихгүй л  бол таны цусанд орох ямар ч үндэслэл үгүй. Тиймээс, зүгээр л хүнсээр дамжиж таны генд нөлөөлж байна гэвэл худлаа ойлголт болно.

ГМО хүний генд нөлөөлдөггүй

10 Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн үргүйдэл, хавдар, харшил үүсгэдэггүй

ГМО агуулсан бүтээгдэхүүн нь шууд утгаараа харшил үүсгэгч эсвэл хорт хавдар үүсгэгч биш юм. Гэхдээ тийм байлаа ч хэрвээ та гүзээлзгэний харшилтай бол гүзээлзгэний ген тарьсан бүтээгдэхүүн хэрэглэвэл харшлах л болно. Энэ нь гэхдээ ГМО-оос болж харшил өгч байгаа хэрэг огтхон ч биш. 

Генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн үргүйдэл, хавдар, харшил үүсгэдэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()