Кристиано Роналдо дахин нэг дээд амжилт тогтоолоо!

Хөл бөмбөгийн спортын дэлхийн супер од Кристиано Роналдо (Cristiano Ronaldo) нь спортын ертөнцөд олон рекордыг эзэмшээд зогсохгүй Фэйсбүүк дээр ч мөн хамгийн олон дагагчтай хуудсыг эзэмшдэг билээ. Кристианогийн хувьд булчинлаг бие, царайлаг дүр төрхөөрөө олон мянган бүсгүйн сэтгэлийг татдаг юм. Гэтэл Роналдо саяхан инстаграм дээр хамгийн олон буюу 144,338,650 дагагчтай болж дээд амжилт тогтоосон байна. Түүний араас алдарт дуучин Селена Гомез (Selena Gomez) 144,321,029 дагагчтайгаар удаалж байгаа аж. 

Кристиано Роналдо дахин нэг дээд амжилт тогтоолоо!

Өдгөө 33 нас хүрч яваа Кристиано Роналдо өнгөрсөн зун "Реал Мадрид" клубтэй хийсэн 9 жилийн гэрээ нь дуусч Италийн "Юүвэнтус" клубтэй 100 сая еврогийн гэрээ хийсэн билээ. Тэрбээр 4 хүүхэд болон найз бүсгүй загвар өмсөгч Жиоржина Родригез (Georgina Rodriguez)-ийн хамтаар аж төрдөг юм. 

Роналдогийн том хүү бага Кристиано нь 2010 онд АНУ-д төрсөн бөгөөд түүний дараагаар 2017 оны зургадугаар сард ихэр охидууд Эва, Мэту нар нь төржээ. Харин 2017 оны арван нэгдүгээр сард түүний найз бүсгүй Жиоржина бага охин Аланаг төрүүлсэн юм.

Дэлхийн хамгийн халуухан тамирчдын нэгт зүй ёсоор тооцогддог Кристиано олон сая шүтэн бишрэгчтэй. Тиймдээ ч түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь олны анхаарлын төвд байдаг билээ. Тэрбээр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай байгаа зургаа цахим хуудсандаа тавих дуртай. Үүгээрээ ч тэр олон сая хүнийг өөртөө татаж чадсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()