Өвлийн улиралд хэрхэн дур булаам, сайхан харагдах вэ?

Өвлийн улирал болж буй нутаг дэвсгэрт нарны тусгалын өнцөг өөрчлөгддөгөөс шалтгаалж бидний сэтгэл санаанд нөлөөлж, бүх зүйл бүрзгэр бүүдгэр болж байгаа мэт санагддаг байна. Түүнчлэн өвлийн улиралд хүмүүс дунджаар 5 насаар хөгшин харагддаг болохыг эрдэмтэд баталжээ. Тэгвэл бид танд өвөл хэрхэн овортой харагдахгүй байх арга замаас толилуулъя.

Өвлийн улиралд хэрхэн дур булаам, сайхан харагдах вэ?

1 Хуурай арьс

Өвлийн улирал ойртох тусам нүүрний арьс хуурайшиж, уруул хагарч эхэлдэг. Тиймээс ч нүүрний будаг барзайж, шингээгүй мэт харагддаг бөгөөд дотроосоо гэрэлтсэн харагдахад хэцүү болдог. Харин хуурайшсан арьсаа дарахын тулд бид их хэмжээний будаг хэрэглэдэг бөгөөд энэ нь овортой харагдах нэг шалтгаан болдог байна. Үүнээс гадна шүршүүрт орох үедээ аль болох халуун усанд орж дулаацахыг хүсдэг бөгөөд энэ нь мэдээж арьс хуурайших нөхцөлийг бүрдүүлдэг.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?: 10 минутаас илүүгүй хугацаанд бүлээхэн шүршүүрт ороорой. Мөн ямар нэгэн үнэртүүлэгч ороогүй саван хэрэглэх хэрэгтэй бөгөөд энэ нь арьсыг хуурайшуулах нь бага байдаг. Агаарын чийгшлийг 30-50% хадгалах хэрэгтэй учир агаар чийгшүүлэгч авч тавих нь зүйтэй. Гадагш гарахын өмнө доод тал нь 30 минутын өмнө нүүр болон биеийнхээ арьсанд тэжээл өгч тос түрхээрэй.

Хуурай арьс

2 Өнгө алдсан үс

Чийгшилгүй, хуурай орчинд бүтэн өдөр суух нь үсээ бүхэл өдөржингөө сэнсээр үлээлгэсэнтэй ижил нөлөөтэй гэж судлаачид үзэж байгаа аж. Тиймээс ч өвлийн улиралд үс хуурайшиж, өнгөө алдаж, хэлбэрээ амархан алддаг байна.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?: Өвлийн улиралд өөрийн хэрэглэдэг тэжээлийн тосоо өөрчилж илүү их амин дэмтэй тэжээлийн тосоор солиорой. Үсээ янзлахдаа хэт халуун төхөөрөмжийг ашиглах хэрэггүй. Стилистүүдийн өгсөн бяцхан зөвлөгөөнд гараа тосолсныхоо дараа гараараа үсээ бага зэрэг самнах хэрэгтэй гэжээ. Энэ арга замаар та үсэндээ нэмэлт чийгшил өгч болно.

Өнгө алдсан үс

3 Нүдний доорх хар тойрог

Туршилтад 5000 эмэгтэй оролцсон бөгөөд тэднийг жилийн 4 улирал ажигласан юм. Гэтэл өвлийн улиралд нүдний доорх хар тойрог нь 82%-иар нэмэгдэж байсан гэнэ. Энэ нь нарны гэрлийн дутагдалтай холбоотой гэж судлаачид үзсэн байна.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?: Хамгийн энгийн зөвлөгөө бол хангалттай сайн унтах явдал юм. Үүнээс гадна давсны хэрэглээгээ багасгаж, аль болохоор доошоо харж унтахыг хичээх хэрэгтэй. Харин өглөө сэрснийхээ дараа нүдэн дээрээ хүйтэн жин тавиарай.

Нүдний доорх хар тойрог

4 Бараан өнгийн хувцаслалт

Бүсгүйчүүд хар өнгөнд дуртай байдаг ч хар өнгө нь танд овор нэмж, нүүрний өө сэвийг илүү тод харагдуулах болно.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?: Ихэнх хүмүүс өвлийн улиралд бараан өнгийн хувцас өмсөхийг илүүд үздэг билээ. Хэрвээ та бараан өнгийн куртка өмссөн бол тод өнгийн ороолт, малгай худалдан авч өөрийгөө илүү өнгөлөг харагдуулаарай.

Бараан өнгийн хувцаслалт

5 Аз жаргалын дааврын түвшин буурна

Нар болон Д амин дэмийн дутагдал нь аз жаргалын даавар болох серотонины түвшин буурахад нөлөөлдөг байна. Тиймээс хүмүүс улирлын чанартай дарамтад орж, аз жаргалгүй, инээмсэглэлгүй болдог учир илүү овортой болдог аж.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?: Д амин дэмийг нарны гэрлээс авдаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч өвлийн улиралд нарны гэрэл хангалтгүй байдаг учир эмчээс зөвлөгөө авч нэмэлт Д амин дэмийг хэрэглэх нь зүйтэй.  Үүнээс гадна хоол хүнсэндээ тослог ихтэй загасыг хэрэглээрэй. Хэдийгээр нарны гэрлийг орлож чадахгүй ч хэсэг хугацаанд таныг аврах болно.

Аз жаргалын дааврын түвшин буурна

6 Өлсөх мэдрэмж

Өвлийн улиралд идэх хүсэл маш ихээр төрдөг бөгөөд бүрзгэр өдрүүдийг бид амттанаар сэргээхийг хичээдэг. Ингээд өвлийн улирал дуусахад бид багагүй жин нэмсэн байх нь бий. Мөн их хэмжээний чихэрлэг зүйл хэрэглэснээр арьс хуурайшиж толигор байдлаа алдаж, үрчлээтэй болдог. Илүүдэл жинтэй байх үед илүү овортой харагддаг гэдгийг мартаж болохгүй.

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?: Түргэн хоол, амттан гэх мэт зүйлээс татгалзаж амин дэм сайтай хоол хүнсэнд анхаарлаа хандуулаарай. Ерөнхийдөө зөв хооллолтыг дэмжихэд л болно.

Өлсөх мэдрэмж

7 Эрч хүчгүй болох

Хэдий чинээ өдөр богино болно төдий чинээ босмооргүй санагдах үе тохиолддог. Энэ мэтчилэн залхуурч дасгал сургуулилтаа орхигдуулснаар та эрүүл мэндээ дараах байдлаар хохироож байна. Үүнд:

  • Ой тогтоолт, сэтгэл хөдлөлтэй холбоотой тархины хэсгийн үйл ажиллагаа муудна
  • Даралт ихсэж, сахрын түвшин нэмэгдэнэ
  • 2 долоо хоногийн турш дасгал сургуулилт хийхгүй тохиолдолд та өмнөх шигээ эрч хүчтэй байхаа больж, залхуурах болно

Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?:  Ямар нэгэн аргаар хэвтэхээ болиод босоорой. Дараа нь бага зэргийн дасгал хийж, зөв хооллосноор та эрч хүчээр цэнэглэгдэх болно.

Эрч хүчгүй болох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()