44 хүүхэд төрүүлсэн эмэгтэйн итгэмээргүй амьдрал

Уганда улсад нэгэн ер бусын гэмээр олон хүүхэдтэй эмэгтэй амьдардаг гэнэ. Учир нь Мариам Набатанзи Бабирье хэмээх 39 настай энэ эмэгтэй аль хэдийнээ 44 хүүхэд төрүүлээд амжжээ. Тэд бүгд нэг эцгийн хүүхдүүд гэнэ. Харин саявтархан түүний энэхүү ер бусын амьдралыг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн салбарынхан анзаарч эхэлсэн бөгөөд түүний талаар мэдээлэл дэлхий даяар тархсан юм. Зарим хэвлэлийн мэдээлснээр бол Мариам 38-39 настай гэх бөгөөд харамсалтай нь 44 хүүхдийн эцэг нь гэр бүлээ орхин салж оджээ.

44 хүүхэд төрүүлсэн эмэгтэйн итгэмээргүй амьдрал

Тэрээр нийт 44 хүүхэд төрүүлснээс зургаа нь нас барсан бөгөөд одоогоор 38 хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Мариам нийт долоон удаа ихэр хүүхэд гаргажээ. Дөрвөн удаад нь гурван ихэр, гурван удаад нь дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн гэнэ.

1993 онд түүнийг 12 настай байхад 40 настай эр авч суун, хуримаа хийж байжээ. “Үнэндээ би хурим гэдгийг нь мэдээгүй. Олон хүн гэрт ирээд л бэлэг өгөөд байсан юм. Харин хүмүүсийн хөл татарсаны дараагаар үеэл эгч маань намайг хөтлөн хажуугийн нэг айлд оруулсан. Тэгээд л би айлын эхнэр болсон” гэж Мариам ярьсан байна.

25 жил нэг эртэй амьдрахдаа Мариам сэтгэл тайван, жаргалтай байсан нь ховор гэнэ. Нөхөр нь түүнд гар хүрдэг байсан бөгөөд 25 жил ханилсны эцэст хоёр тийш болцгоосон байна. Одоогоор хүүхдүүдийнх нь эцэг жилдээ нэг удаа ирж уулздаг.

Эмч нар Мариамыг үр тогтоох чадвар дэндүү сайтайгаасаа болоод биегүй болж, залуугаараа нас барж магадгүйг сануулж, эцэстээ савыг нь авахад хүрчээ.

Одоо Мариам хүүхдүүдээ тэжээхийн тулд ямар ч ажил хийхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд “Үс засах юм уу эсвэл тоосго өрсөн ч чадна. Олон хүүхэдтэй болохоор ажил орлоготой байх нь надад чухал” хэмээн өгүүлсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()