1
Дотуур хувцсаа зөв хадгалаарай
Дотуур хувцсыг бусад хувцас болон бохир хувцаснаас тусад нь хадгалах хэрэгтэй. Харин хадгалж буй газар тань хаалттай шүүгээ юм уу шургуулга байсан нь зүгээр. Энэ нь таны дотуур хувцаснуудыг төрөл бүрийн тоос, тортогноос хамгаалаад зогсохгүй өнгөө алдахгүй, сайхан үнэртэй хэвээр хадгалахад тусална.
Триког мөн хөхний даруулга болон дотоожноос тусад нь хадгалах шаардлагатай. Хөлийн уланд их хэмжээний нян хуримтлагддаг учир түүнийг эмзэг хэсэгт өмсдөг хувцастайгаа холих хэрэггүй. Мөн дотуур хувцсаа бусад хувцаснаасаа тусдаа угаах хэрэгтэй.
2
Нойтон салфетканы савыг ашиглаарай
Дотоожийг нойтон салфетканы саванд хадгалж болно. Ингэсэн тохиолдолд та дахин дахин дотуур хувцсандаа хүрэхгүй байх давуу талтай. Салфетканы саванд хадгалахын тулд дотуур хувцсаа салфетка шиг эвхээд нэг нэгээр нь гаргаж аваарай.
3
Тусад нь угаах хэрэгтэй
Өмсөж байсан дотуур хувцсаа тайлсан даруйдаа шууд угаах нь өнгөө хадгалахад тустай. Харин хэлбэрийг нь алдагдуулахгүйн тулд гараараа угаасан нь зүгээр. Шүршүүрт орж байх үедээ өөрийн хэрэглэж байгаа шампунь эсвэл биеийн шингэн савангаараа угаасан ч болно.
4
Шүдний оо ашиглаарай
Сар бүр бүсгүйчүүдтэй нэгэн таагүй зүйл тохиолддог бөгөөд энэ нь сэтгэл санаа төдийгүй, дотуур хувцсыг тань ч муухай болгох нь бий. Хэрэв дотуур хувцсанд үүссэн толбыг ахуйн аргаар арилгавал хэрэглээний хугацааг багасгах аюултай. Тиймээс шинэхэн толбыг барааны саван, алимны цуугаар арилгаж болно.
Харин цагаан хувцсанд нимбэгний хүчил, эсвэл шүдний оог хэрэглэх хэрэгтэй. Цагаан шүдний оогоор цайвар дотуур хувцсыг угаах нь цайвар өнгөө хадгалахад тустай.
5
Боорын хүчил
Хэрвээ та дотуур хувцасныхаа өнгийг сэргээхийг хүсэж байвал бүх эмийн сангуудад худалдаалагддаг боорын хүчлийг хэрэглээрэй. Дотуур хувцас жижигхэн учраас өнгийг нь сэргээхийн тулд халуун усан дээр ердөө тал халбага боорын хүчил хийгээд дотор нь хувцсаа хийж, хэдэн цаг байлгахад л хангалттай. Дараа нь сайн гэгч зайлахад л болно.
Гэхдээ энэ аргыг тогтмол хэрэглэх хэрэггүй. Учир нь боорын хүчил бол хор бөгөөд таны арьсыг гэмтээх магадлалтай. Хэрвээ та хөл хүнд бол энэ аргыг хэрэглэхээс зайлсхийх нь зүгээр.
6
Дэвтээх хэрэггүй
Дотуур хувцсыг дэвтээх үед өнгө нь алдагдаж, хир нь бүр илүү гүн шингэдэг байна. Үүний оронд цэвэрлэгч бодисыг 10 минут түрхээд дараа нь угаасан нь илүү үр дүнтэй байх болно.
7
Гал тогооны хэрэгслийг ашиглаарай
Хатуулгатай хөхний даруулгыг угаахад маш хэцүү байдаг. Ялангуяа угаалгын машинаар угаах үед хөхний даруулганы хэлбэр алдагдахаас гадна, хатуулга нь хугарах аюултай. Тиймээс угаалгын машинаар угаахаар шийдсэн бол хатуулгыг нь гаргаж авч байгаарай.
Түүнчлэн хүнсний ногоо хатаах зориулалттай сав болон хүүхдийн шампунийг дотуур хувцас угаахдаа хэрэглэж болно. Энэ нь гараар угаахаас илүү дээр бөгөөд угаалгын машинд угаасан шиг хэлбэрийг нь алдагдуулахгүй. Ногоо хатаагчинд ус болон хүүхдийн шампунь хийгээд дээрээс нь дотуур хувцсаа хийж 10 минут болсны дараа гараараа сэнсийг эргүүлэх хэрэгтэй. Дараа нь хэд хэдэн удаа зайлахад л хангалттай.
8
Хэт их мушгих хэрэггүй
Угаасны дараа хөхний даруулгыг хэт их мушгих хэрэггүй. Хөхний даруулгынхаа хэлбэрийг алдагдуулахгүйн тулд ямар нэг зүйл дээр тавих, эсвэл мушгихгүйгээр өлгөж хатаах хэрэгтэй.
Гэхдээ хөхний даруулгыг мөрнөөс нь өлгөх хэрэггүй. Учир нь хөхөвчний мөр нь маш хурдан сунаж, хэрэглэх боломжгүй болдог.
9
Зөв хатаа
Дотуур хувцсыг паран дээр хатаах хэрэггүй. Энэ нь хувцасны чанарыг алдагдуулдаг сул талтай. түүнчлэн цагаан хувцсан дээр элдэв толбо үүсэх магадлалтай байдаг. Мөн сэнсээр хатаах хэрэггүй. Хэрвээ та дотуур хувцсаа яаралтай хатаах хэрэгтэй болсон бол дээр нь нимгэн даавуу тавьж индүүдээрэй.
Харин хөхөвчний хувьд ямар ч арга байхгүй. Хөхний даруулгыг 2-3 удаа өмссөнийхөө дараа шууд угаах хэрэгтэй. Мэдээж спортын хувцсыг бол өдөр бүр угаах нь зүйтэй.
10
Хөхний даруулгаа сольж өмс
Нэг хөхний даруулгаа хоёр өдөр дараалж өмсөх хэрэггүй. Ийнхүү хориглох болсон шалтгаан нь хөхний даруулга тань хурдан сунаж, хэлбэрээ алддаг нь эдэлгээг богиносгодог явдал юм. Нэг өдөр өмсөөд нэг өдөр амраах юм тэр хугацаанд хөхний даруулга тань буцаад хэлбэртээ орох болно.
11
Муухай үнэр тогтохоос зайлсхий
Зарим эмэгтэйчүүд дотуур хувцсыг угаасны дараа муухай үнэртдэг хэмээн гомдолдог. Үүнд хоёр шалтгаан бий.
Нэгдүгээрт, дотуур хувцсаа дутуу угааж байгаагаас үүсэж болно. Тиймээс дотуур хувцсаа угаахдаа усанд нь бага зэргийн эфирийн тосыг нэмэх боломжтой. Хамгийн тохиромжтой нь цайны модны найрлагатай эфирийн тос бөгөөд энэ нь нянг устгаж, эвгүй үнэрийг дарах болно.
Хоёрдугаарт, дотуур хувцас тань чийгшил ихтэй, хаалттай орчин хатаж байгаа. Ихэнх хүмүүс дотуур хувцсаа угаасны дараа угаалгын өрөөндөө хатаах гэж үлдээдэг. Тийм байдлаар хатааж болохгүй бөгөөд боломжтой бол агаарт дотуур хувцсаа хатаах нь зүйтэй.
12
Хатуулга төмрийн асуудлыг шийдвэрлээрэй
Дуртай хөхний даруулганаасаа салах нэг шалтгаан нь хатуулганы төмөр нь гарч ирдэг явдал юм. Цахим хэрэглэгчдийн өгсөн хамгийн шилдэг зөвлөгөө нь халуун цавуу ашиглаж, хатуулганы нүхийг бөглөх гэнэ.
Бас нэг арга нь хатуулганы үзүүрийг нугалах хэрэгтэй. Үүнд энгийн лак эсвэл гелэн лак тохиромжтой. Хатуулганы төмрийн үзүүрийг лакандаа дүрээд "UF" гэрэлд хийж хатаахад л болно. Лак нь гэрэлний нөлөөн дор хайлж, хурц үзүүрийг үгүй болгоно.