1
Дотны хүн багатай
Ихэнхдээ бид ойр дотны хүмүүстээ илүү ихээр гомддог. Хэрвээ ямар нэг хүн өөрийгөө би хэнд ч гомддоггүй гэж ярьж байгаа бол тэр хүн нэг бол гэгээнтэн, эсвэл хэн нэгэнд бүрэн итгэдэггүй, ойр дотны хүнгүй болохыг илтгэж байгаа хэрэг юм. Тиймээс та гэр бүлийнхэн, дотны хүмүүс, найз нөхөддөө гомдохоо больсон бол энэ асуудлыг анхааралдаа аваарай.
2
Та хоёрын харилцаанд ан цав үүсэж байгааг гомдол илэрхийлнэ
Үерхэл тань нэг л болж өгөхгүйгээр зогсохгүй та эсвэл таны хамтрагч үргэлж ямар нэг зүйлд гомдоллож эхэлсэн бол асуудал нэлээд гүн байгаа бололтой. Бид угаагаагүй таваг, хугацаандаа хийж амжаагүй өдрийн хоол гэх мэт жижиг гэлтгүй зүйлст гомдож эхлэх бөгөөд энэ нь нөгөө хүн тань таны найдварыг хөсөрдүүлсэнтэй холбоотой гэж ойлгож болно. Тиймээс ээлжит удаагаа хэрүүл хийх гэж оролдохын оронд асуудлаа ярилцах гээд үзээрэй.
3
Нөхцөл байдлыг ойлгоход гомдол тусална
Хэрвээ та ямар нэгэн зүйлд гомдсон л бол асуудал нэг л биш байгааг ойлгож ерөнхий нөхцөл байдлын учрыг олохыг хичээх хэрэгтэй. Та яагаад гомдох болсон? Тэр хүн таныг гомдоохыг хүсэхгүй байсан ч та аливаа асуудлыг өөр дээрээ илүү хүндээр тусгаж авсан уу? гэх мэт. Тиймээс ямар ч тохиолдолд яагаад, ямар шалтгаанаас болж гомдсоноо олоорой. Хамгийн гол нь өөрөө өөртөө шударга байх хэрэгтэй шүү.
4
Буруу харилцаа холбоог таслахад гомдол тусална
Гомдлоо тайлж болох олон арга байдаг. Заримдаа гомдсон шалтгаанаа олох гэж оролдохын оронд хосын харилцаагаа тасалсан нь илүү хялбар байдаг аж. Гомдох, шаналах зэрэг сэтгэл хөдлөлийг та хамтрагчийнхаа хамтаар мэдрэх ёстой, ганцаараа биш. Үргэлж таны хэрэгцээ, шаардлагыг үл тоомсордогт нь ямар нэгэн байдлаар гомдол тээсээр байдаг бол энэ төрлийн харилцааг таслах нь зүйтэй. Эс тэгвээс таны өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах болно.
5
Гомдохгүйн тулд өөрийн үзэл бодлыг тодорхой илэрхийлж сур
Хүмүүс мэдээж таагүй сэтгэл хөдлөлийг мэдрэхийг хүсэхгүй. Тийм ч учраас та өөрийн үзэл бодлыг бусдад тодорхой илэрхийлж, буруу ойлголтыг төрүүлэхгүй байх хэрэгтэй. Үүний ачаар аль аль тал нь сэтгэл хангалуун байх болно.
6
Ажил дээрээ гомдох нь таны эрх зөрчигдөж байгаагийн илрэл
Заримдаа ажил дээр хэн нэгэн санаатай болон санамсаргүйгүээр сэтгэл зүйн дарамт үзүүлж сэтгэлээр унахад хүргэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ та өөрийн үзэл бодол, эрхийн талаар чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй бөгөөд хамгийн гол нь энэ талаараа тайван байдалтай хэлэх нь зүйтэй. Хэрэв гомдол тээсээр байвал ажилдаа дургүй болохыг ч үгүйсгэхгүй.
7
Гомдлын ачаар бид хэн нэгнийг уучлах чадвартай болсон
Гомдлын бидэнд өгдөг хамгийн том хичээл бол уучлалт юм. Таныг яагаад гомдоосон болохыг, та яагаад гомдсон болохоо ойлгохын тулд гомдоогчийн оронд өөрийгөө тавиад үзээрэй. Магадгүй тэр таныг гомдоохыг хүсээгүй байтал та илүү хүндээр тусгаж авсан ч юм бил үү. Харин хэрвээ таныг санаатайгаар гомдоосон бол энэ хүн танд хэрэгтэй юу гэдгийг бодоод үзээрэй. Ингээд бид уучлал үзүүлж сурснаар өөрийн амьдралыг илүү аз жаргалтай, өөдрөг байлгах болно.