Хүнийг хэрхэн хоолоо идэж байгаагаар нь шинжиж болох 6 арга

Хэн нэгэнтэй танилцах үедээ бид түүнийг ямар хүн болох талаар мэдэхийн тулд өөрийн мэдэлгүй тандаж эхэлдэг. Тэгвэл үүндээ хариулт авахын тулд та юун түрүүнд шинэ танилынхаа дадал зуршлыг сайтар анзаарах хэрэгтэй. Учир нь ганц аяга цай уухын зуур хүн өөрийнхөө тухай бүхнийг яриад өгчихгүй шүү дээ. Харин ширээний ард биеэ хэрхэн авч явж байгаа, өөр олон зүйлийг сайн ажиглаж чадах юм бол тухайн хүний талаар олон зүйлийг төвөггүй мэдэж авч болно. Судалгааны дүн ингэж хэлж байна.

Хүнийг хэрхэн хоолоо идэж байгаагаар нь шинжиж болох 6 арга

1 Захиалгаа яаж өгч байна

Ярилцагч тань хоолны цэсийг удаанаар ажиглаж, зөөгчид элдэв асуулт тавин шинэ хуудас нээж байвал тэр хүн үл мэдэг шийдэмгий бус боловч бэрхшээлийг даван туулахад бэлэн гэсэн үг. Харин цэсийг нэг их харалгүйгээр шууд захиалж байвал нэлээн зөрүүд талдаа хүн таны өмнө сууж байна гэсэн үг. Эсвэл тэр энэ зоогийн газарт байнга ирж үйлчлүүлдэг, хоолны цэсэнд юу байгааг мэддэг хүн байхыг ч үгүйсгэхгүй.

Захиалгаа яаж өгч байна

2 Ямар хоол захиалж байна

Таны шинэ танил нэлээн хурц, халуун ногоогоор амталсан хоол захиалж байвал тэр хүн ямар ч эрсдэлийг туулахад бэлэн адал явдалд дурлагч нэгэн гэдгийг илэрхийлнэ. Чикагогийн судлаачдын баталснаар бол хурц амттай хоол иддэг хүн мөрийтэй тоглоом тоглох, аймшгийн кино үзэх,  машинаар хурдан давхихад дуртай байдаг гэнэ. Мөн өвөрмөц хоолонд дуртай хүн хэзээ ч уйтгарладаггүй. Ер нь шинэ зүйл сонирхогчид ажил дээрээ ч шинэ санаа дэвшүүлэхэд бэлэн байдаг бөгөөд зугаатай аяллын тухай саналыг тань амархаан зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байж болно.

Таны ярилцагч шинэ ногооны салат юм уу, жимсний цуглуулга захиалж байвал өмнө тань өөрийгөө шинжээч мэтээр төсөөлдөг хүн сууж байна гэсэн үг. Үүнээс гадна тэрбээр тайван, элэгсэг хүн юм.

Ямар хоол захиалж байна

Тэгвэл эсрэгээрээ нээлттэй ил тод байдаг хүн өөхтэй мах, амттанд дуртай байдаг гэж судлаачид баталсан байна. Тэд хоолноосоо таашаал авч, бас найз нөхөдтэйгөө уулзахаас нэг их татгалздаггүй нийтэч нэгэн байдаг. Тийм ч учраас тэдгээр хүмүүс бусад хүмүүсээс илүү иддэг, бас илүүдэл жинтэй байх нь бий.

3 Ширээний ард байгаа байдал

Шинэ танил тань хоолоо амтархан идэж, сайтар зажилж байвал таны өмнө нээлттэй байгаа хэдий ч бага зэрэг халамжгүй, таны тухай бодохоос хэтрэхгүй хүн гэдгийг илэрхийлнэ. Ийм хүмүүс ихэвчлэн дотоод хэмнэлдээ захирагддаг хэцүү нэгэн байдаг.

Харин хурдан хурдан идэж, муу зажилж байх юм бол амьдралынхаа гол зорилгыг тодорхойлохдоо бэрхшээл туулсан хүн байна гэсэн үг. Ийм хүмүүс бусдад байнга тусалж, анхаарал тавьж байдаг бөгөөд ажил, бизнестээ ч бүтээлч, амжилттай байдаг.

Таны ярилцагч хоолоо дуустал нь идэж байвал энэ хүн өөрийнхөө сонирхлыг бусдынхаас дээгүүр тавьж, бүхнийг хяналтдаа байлгах дуртайг илэрхийлнэ. Түүнээс аль болох зайлсхийх нь дээр гэх үү дээ.

Ширээний ард байгаа байдал

4 Түүний тавганд юу байна

Хоолоо идэхийн өмнө бүгдийг нь хэрчиж жижиглэдэг хүнтэй та таарч байсан уу. Ийм хүмүүс ямар ч ажилд байнгын бэлтгэлтэй байдгаараа бусдаас ялгарна. Ажил дээрээ тэд аажим аажмаар байнга ахиж дэвшин, байнгын найдвартай түнш гэж тооцогддог байна.

Өмнө тань суугаа хүн хоолныхоо мах, хачирыг бүгдийг нь хольж байх юм бол тэрээр бүхнийг цуглуулах дуртай буюу нэг үгээр хэлэхэд ажил албандаа ч, хувийн амьдралдаа ч бүгдийг цохицуулах дуртай гэсэн үг. Хамгийн гол нь ийм хүмүүс бусадтай  байнгын сайн харилцаатай байж, цагаа ойр дотныхондоо зориулдаг. 

Харин тавагтай хоолоо орц бүрээр нь тусгаарлаж байвал тэр хүн ажил дээрээ сайн зохион байгуулагч, гэр нь цэгцтэй, цэвэр байдаг хүн юм. Хамгийн гол нь энэ зуршлыг шунал болгож өсгөчихгүйн тулд давтахгүй байх хэрэгтэй.

Таны танил нэг тавган дээр шууд хэд хэдэн  хоол тавиад идэж байх юм бол тэр амьдрал дээр ч, ажил дээрээ ч өөртөө хариуцлага хүлээхэд бэлэн хүн. Ганцхан энэ зуршлаасаа салж даван туулахдаа л сул талтай гэсэн үг.

Түүний тавганд юу байна

5 Пиццаны талаар юу гэж байна?

Хамтдаа пицца идэж байхдаа нөгөө хүн тань нэг хэрчмийг дундуур нь нугалан идэж байвал тэр дүрэм зөрчихөөс айдаггүй хүн байна. Эсвэл тэрбээр өөрийгөө бохирдуулчихгүйгээр пиццаг аль болох хурдан идэж дуусгахыг хүсч байж болох юм.

Харин пиццаг захаас нь идэж байх юм бол адал явдалд дуртай, цагийг дэмий өнгөрөөх дургүй хүн. Түүнийг “энд одоо байгаа хүн” гэж нэрлэж болно.

Пиццагаа хутгаар зүсэж сэрээгээр идэж байвал тогтвортой, албаны хүн. Түүний хувьд ёсорхуу, ялангуяа хоолны үед ийм байх нь ач холбогдолтой байдаг.

Эцэст нь пиццаг зүгээр л гараараа бариад иддэг хүн байдаг. Тэд заваарахаас айдаггүй, цагийг үр бүтээлтэй, таашаалтай  өнгөрүүлэх дуртай нэгэн байдаг. Тэр өөрийнхөө хэсгийг идэх аргаа сайн мэддэг төдийгүй бусад хүн үүнийг нь харж байгаад нэг их сэтгэл зовдоггүй хүмүүс юм.

Пиццаны талаар юу гэж байна?

6 Хамгийн сүүлд амттан

Таны танил амттан сонгохдоо зайрмаг сонгож байвал ойр орчныхныхоо хайрыг булаасан нэгэн гэдгийг илэрхийлнэ. Тэр ямагт анхаарлын төвд байж, хэн ч түүний инээмсэглэл, хүчтэй увдисын өмнө тэсэж чадахгүй.

Харин бялуу сонгож байгаа хүн бол сайн ярилцаж, бусдыг сайн сонсож чаддаг хүн юм. Бусадтай харилцах энэ чадвараараа тэр олон танил, найз нөхөдтэй болдог.

Жигнэмэг сонгож байвал тэр тайван, гэхдээ ямар ч өөрчлөлтөд дасан зохицож чадахгүй гэдгийг илэрхийлж болно. 

Пончик сонирхогч бол түүний тухай  бусад хүмүүс боддог, тэр өөрөө ч үнэ цэнээ мэддэг хүн. Иймэрхүү хүмүүс ахуйн асуудалд нэг их өндөр шаардлага тавьдаггүй, жижиг зүйлтэй ч харьцахад бэлэн байдаг.

Хамгийн сүүлд амттан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()