1
Гол хослолууд
Ctrl + Y
Ctrl + Z нь хийсэн үйлдлийг буцаадаг бол Ctrl + Y яг эсрэгээр нь хийдэг. Хийсэн үйлдлээ дахин давтъя гэвэл энэ товчны хослолыг дараарай. Харин Mac үйлдлийн систем ашигладаг хэрэглэгчдийн хувьд: Command + Shift + Z
Alt + Print Screen (PrtScn)
Гаран дээрх "Print Screen" товчлуур нь дэлгэцний зургийг буулгах буюу Screenshot хийх үүрэгтэй. Харин "alt" товчтой хослуулан дарснаар зөвхөн нээлттэй байгаа цонхны зургийг буулгана. (Mac: Command + Shift + 4 + Space)
Ctrl + Shift + N
Шинэ фолдер үүсгэнэ (Mac: Shift + Command + N)
2
"Chrome" хөтөч дээр хийх хослолууд
Ctrl + Shift + N
Далд (incogito) төлөвт "Chrome"-ийг ашиглах (Mac: Command + Shift + N)
Ctrl + Shift + T
"Tab"-аа санамсаргүйгээр хаачихвал эдгээр товчны хослолыг дарж эргүүлэн гаргах боломжтой. (Mac: Command + Shift + T)
Ctrl + Хулганы зүүн товчлуур
Холбоосыг одоо байгаа цонхоо хаалгүйгээр шинэ "Tab"-д дээр нээх
3
"Windows logo" товчтой хийх хослолууд
Win Үндсэн цэсийг нээнэ.
/Win + A/ Action Center (Хэрэгслийн самбар) нээнэ (Зөвхөн Windows 10).
/Win + B/ Дэлгэцийн доод хэсэгт байрлах ажлын мөрнүүдээс сонголт хийнэ.
/Win + Ctrl + B/ Ажлын мөрөн дээр гарсан мэдэгдлийг нээнэ.
/Win + C/ "Cortana" туслахыг нээнэ (Зөвхөн Windows 10)
/Win + D/ Ажлын талбарыг гаргана (Нээлттэй байгаа цонхнуудыг хураана)
/Win + Ctrl + D/ "Windows 10" систем дээр шинэ ажлын талбар (Desktop) нээнэ.
/Win + E/ "Windows Explorer" цонхыг нээнэ.
/Win + F/ Файл, фолдер хайх горимд шилжинэ.
/Win + Ctrl + F/ Системээс бүхэлд нь хайлт хийнэ.
/Win + G/ Тоглоомын цэсийг нээнэ (Зөвхөн Windows 10).
/Win + K/ Холболтын цэсийг нээнэ (Зөвхөн Windows 8 ба 8.1)
/Win + /L Компьютерыг түгжинэ. (Mac: Control + Shift + Power)
/Win + M/ Нээлттэй бүх цонхнуудыг ажлын мөр лүү хураана. (Mac: Option + Command + M)
/Win + Shift + M/ Хураасан цонхнуудыг буцааж гаргана
/Win + O/ Дэлгэцийн байрлалыг байгаа хэвэнд нь түгжинэ.
/Win + P/ Гаралтын төхөөрөмж (Монитор, проектор гэх мэт) рүү шилжих төлөвийг солино.
/Win + R/ "Run" харилцах цонхыг нээнэ
/Win + Shift + S/ Дэлгэцийн зургийг тайрч авах боломжтой (Зөвхөн Windows 10). (Mac: Command + Shift + 4)
/Win + T/ Ажлын мөр лүү шилжинэ
/Win + U/ "Utility Manager" цонхыг нээнэ.
/Win + W/ "Windows Ink Workspace" цонхыг нээнэ.
/Win + Y/ "Yahoo!" мессенжерийг нээнэ.
/Win + >/ Эможи самбар гаргана (Зөвхөн Windows 10). (Mac: Command + Control + Space)
4
"Mac Os' үйлдлийн системтэй компьютер дээр хийх хослолууд
/Command + Дээшээ сум/ Веб хуудасны дээд хэсэгт очно.
/Command + Доошоо сум/ Веб хуудасны төгсгөлд очно.
/Command + ;/ Документ дээрх алдаатай үгсийг олно.
/Command + 1 (2, 3)/ Интернет хөтөч дээр нээлттэй байгаа "таб"-ууд хооронд шилжинэ.
/Option + Delete/ Үсэг үсгээр нь биш үг үгээр нь арилгана.
/Command + H/ Нээлттэй бүх цонхыг хураана.
/Command + F3/ Нээлттэй бүх цонхыг нууж ажлын талбарыг гаргана.
/Option + Shift + Volume Up/Volume down/ Дууны гаралтыг илүү нарийвчлалтайгаар чангалж султгана.