2017 оны ажил, эрүүл мэндийн зурхай

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэхийн ялдамд энэ жил таныг хайр сэтгэл, аж амьдрал болон эрүүл мэндийн хувьд ямар зүйлс хүлээж байгаа тухай өгүүлэх зурхайг хүргэхээр бэлтгэснийг дуулгахад таатай байна. Хүн бүр ирээдүйд хэрхэх талаараа гол төлөв зурхайнаас уншиж, мэддэг шүү дээ. Ингээд хамтдаа 2017 оны ерөнхий зурхайтай танилцацгаая.

2017 оны ажил, эрүүл мэндийн зурхай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь (03/21-04/20)

Хайр дурлал: Хонинуудын хувьд энэ жилийн хамгийн романтик өдөр нь 03/24-ний өдөр байх бөгөөд гариг эрхэс хайр сэтгэлтэй холбоотой ээдрээтэй асуудлуудыг эргэлзэж, тээнэгэлзэлгүй шийдвэрлэх хэрэгтэйг сануулж байна. Хэрвээ та ганц бие бол 3-5 сарын хооронд шинэ хайртай учрах магадлал өндөр байгаа юм. Гэхдээ үүний тулд гадаад төрх болон хувцаслалтандаа анхаарах хэрэгтэй. Харин дурлалт хосоо хэдийн олсон хонинуудын хувьд намар хайрттайгаа бага зэрэг асуудалтай байж магадгүй бөгөөд тэр үед сайтар ярилцах нь зүйтэй. Ингэж чадвал 11-р сар та хоёрын хувьд гайхалтай байх ажээ.

Хувийн амьдрал: Хамгийн ихээр баярлах өдөр тань 08/27 бөгөөд 2-р сард шинэ санал санаачлага гаргаж, амьдралаа өөрчлөхөд тохиромжтой. 4-р сар гэхэд хүмүүсийн үнэн төрх илэрч, хэрэггүй хүмүүс өөрсдөө таны амьдралаас холдох болно. 7-р сар гармагц гэр бүл болон дотны найз нөхөддөө цаг, зав гаргахыг од эрхэс танд анхааруулж байна. Ухаалаг, хэрсүү байхаас гадна, төлөвлөгөөтэй амьдарч чадвал таныг том амжилт хүлээж байгаа билээ.

Эрүүл мэнд: 05/23-ны өдөр та гайхалтай эрч хүчийг мэдрэх болно. Энэ жил хонинуудын хувьд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй бөгөөд спортоор хичээллэж, зөв хооллохыг эрхэмлэх хэрэгтэйг мартаж болохгүй.

Хонь (03/21-04/20)

2 Үхэр (04/21-05/21)

Хайр дурлал: 11/08-ний өдрийг үхрүүд мартаж болохгүй. Учир нь та энэ өдөр хайрттайгаа гайхалтай үдшийг өнгөрөөх болно. Тэгээд ч энэ жил үхрүүд хайр сэтгэлийн тал дээр гайхалтай дурсамжтай байх нь ээ. Ганц бие үхрүүд 3-р сард бага зэрэг гуниглаж мэдэх талтай байна. Гэвч энэ нь түр зуурынх бөгөөд тун удалгүй 6-р сараас шинэ хайр дурлалын түүх эхлэх болно. Таны шинэхэн хайр сэтгэл 10-р сард гал мэт дүрэлзэж, хайрттайгаа аз жаргалд умбах ажээ. Харин хайртай хүнтэй бол энэ жил та хайртынхаа хүсэл сонирхлыг сонсож байх хэрэгтэйгээс гадна, баярлуулж, сэтгэлийг нь хөдөлгөхөө мартуузай. Таны хичээл зүтгэлийн үр дүн 6-р сард биеллээ олж, хайрт чинь гайхалтай бэлгээр танд хариу барих болно.

Хувийн амьдрал: 07/20 бол 2017 онд таны хамгийн аз жаргалтай байх өдөр. Гариг ертөнц танд энэ жилийг аялаж, зугаалж өнгөрүүлэхийг санал болгож байна. Энэ үеэр танд бизнесийн шинэ санаа олдох бөгөөд 6-р сард шинэ төсөл боловсруулж, хэрэгжүүлвэл үр шимээ өгөх болно. Харин 10-р сард гэр бүлийнхэндээ цаг гаргаж, тэдэнд ямар их хайртай гэдгээ мэдрүүлээрэй.

Эрүүл мэнд: Ажлын стресс ядаргаагаа тайлах үүднээс иогоор хичээллэхийг од эрхэс танд санал болгож байна. Түүнээс гадна, дээр дурьдсанчлан энэ жил аялал зугаалгаар явж, эрч хүчээ нөхөж, сэлбээрэй.

Үхэр (04/21-05/21)

3 Ихэр (05/22 - 06/20)

Хайр дурлал: Жилийн эхний хагас хайр дурлалын хувьд тийм ч таатай байхгүй бололтой. Гэвч 03/03-ны өдөр танд ямар нэгэн таатай санал ирж, романтик болзоонд явах магадлал өндөр байна. Ганц бие ихрүүд дэгжин, чамин хувцаслахаас илүүтэй даруухан хувцас өмсөх нь зүйтэй бөгөөд энэ нь таны мөн чанарыг тодотгож өгөхөөс гадна, шинэ хайрын түүх эхлүүлэхэд тус нэмэр үзүүлэх болно. Харин хостой ихрүүдийн хувьд 1 болон 3-р саруудад хайрттайгаа маргалдаж, үл ойлголцож болзошгүй бөгөөд сайтар ярилцаж, хамтдаа саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй ажээ. Үл ойлголцлоо давж гарч чадвал 10-р сард та хоёрыг гайхалтай зүйлс хүлээж байна.

Хувийн амьдрал: Жилийн эхний хагаст хичээнгүйлэн ажиллаарай. Энэ нь танд туршлага бий болгож, амжилт өөд хөтлөх болно. 4-р сард дотны нэг найз тань танд ажлын санал тавих магадлалтай байна. 6-р сард санхүүгийн хувьд нааштайгаар эргэх хандлага ажиглагдах бөгөөд 10-р сар гэхэд та амжилтыг гартаа хэдийн атгачихсан байх болно.

Эрүүл мэнд: Энэ жил ихрүүд бие организм, эрүүл мэнддээ санаа зовох хэрэггүй боловч, чөлөөт цагаараа бүжгийн спортоор хичээллэвэл тохиромжтой болохыг од эрхэс сануулж байна.

Ихэр (05/22 - 06/20)

4 Мэлхий (06/21-07/22)

Хайр дурлал: Хайр дурлалын араас хөөцөлдөж байхаар хамгийн эхлээд өөртөө анхаарал хандуулаарай. Хэрвээ тэгж чадвал хайр өөрөө тань дээр ирэх болно. Ганц бие мэлхийнүүд 4-р сард жинхэнэ хайртайгаа учрах магадлал өндөр байна. Харин хосуудын хувьд 4 болон 6-р саруудад тулгарах асуудлуудыг давж гарч чадвал жилийн үлдсэн саруудыг аз жаргалд умбаж, өнгөрүүлэх нь ээ. Түүнчлэн 08/01-нд хайрт тань гэнэтийн сюрприз барьж мэдэх учраас бэлтгэлтэй байгаарай.

Хувийн амьдрал: Жилийн эхний хагаст ээдрээтэй олон асуудлууд танд тулгарч болзошгүй тул хайр дурлал, найз нөхөд, ажлын хамт олонтой холбоотой үл ойлголцол, асуудлуудаа эртхэн шийдвэрлээрэй. 4-р сард ажил дээрээ тушаал дэвших магадлалтай учраас тэр хүртэл хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй ажээ.

Эрүүл мэнд: Энэ жил мэлхийн ордныхон өвчин зовлон тусна гэж айлтгүй бөгөөд дархлаагаа сайжруулж, амин дэм ихтэй хоол хүнс хэрэглээрэй.

Мэлхий (06/21-07/22)

5 Арслан (07/23-08/22)

Хайр дурлал: 10/08-ны өдрийг хайрттайгаа хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлээрэй. Хожим та хоёрын хувьд сайхан дурсамж болж үлдэх болно. Бүх зүйлд өндөр шаардлага тавих гэсний хэрэггүй болов уу. Учир нь хорвоо ертөнц дээр төгс хүн гэж байхгүй шүү дээ. Таны ганц бие яваагийн гол шалтгаан хэтэрхий өндөр шалгуур тавьдагтай холбоотой ч байж болох юм. Тиймээс энэ байдлаа өөрчилж чадвал 2 юм уу, 8-р сард таныг гайхалтай хайр хүлээж байгаа ажээ. Харин хостой арслангууд 4 болон 8-р саруудад хэзээ ч мартагдашгүй романтик өдрүүдийг өнгөрүүлэх болно. Гэхдээ 11 сард үл ойлголцох асуудал гарч болзошгүй тул анхааралтай байгаарай.

Хувийн амьдрал: 2017 он арслангуудын хувьд удаан хүлээсэн хүсэл мөрөөдөлдөө хүрэх жил байх нь ээ. Тиймээс та 1-р сараас эхлэн хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэхийг од эрхэс сануулж байна. 2 болон 3-р саруудад чухал шийдвэр гаргах хэрэгтэй болох бөгөөд сайн бодож, зөв шийдвэр гаргаарай. Хэрвээ ингэж чадвал 10-р сард хүсэл мөрөөдөл тань биелэх болно.

Эрүүл мэнд: Цагийг зугаатай өнгөрүүлж, спортоор хичээллээрэй. Танд энэ жил хичээллэхэд хамгийн тохиромжтой спорт бол унадаг дугуй, уулын аялал ажээ.

Арслан (07/23-08/22)

6 Охин (08/23-09/22)

Хайр дурлал: 11/23-нд та аз жаргалыг хамгийн ихээр мэдрэх болно. Магадгүй хайрт тань гэнэтийн сюрприз барих ч юм билүү? Ганц бие охины ордныхон энэ жил хайр дурлалын адал явдлаар тасрахгүй нь байна шүү. 2-р сард таныг өөрийн болгох гэсэн хүмүүс олон байх бөгөөд 4 болон 11-р саруудад ч гэсэн таны араас гүйх хүмүүс олон байх ажээ. Гэхдээ жинхэнэ хайр гэж юу болохыг мэдрүүлэх хэн нэгэн таны өмнө гарч ирэх болно. Харин зүрх сэтгэлийн эзнээ хэдийн олсон охины ордныхон цаг хугацааны эрхээр хайрттайгаа улам дотно болох бөгөөд 8-р сард та хоёрыг гэнэтийн адал явдлууд хүлээж байна. Түүнээс гадна, энэ жил хайрттайгаа байгалийн сайханд аялаж, зугаалах магадлал өндөр байна.

Хувийн амьдрал: Ажлыг цаг ямагт эхэнд тавихаа энэ жилээс болих хэрэгтэйг од эрхэс танд анхааруулж байна. Хүсэл сонирхолдоо хөтлөгдөн, цагийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэхийг хичээгээрэй. Мөн та өмнөө зорилго тавьсан бол түүндээ хүрэхийн тулд бусдад зайлшгүй туслах хэрэгтэй гэдгийг санаарай. 3-р сард ажлын ачаалал их хэдий ч, та төвөггүй давж гарах болно. 05/06-нд амьдралд тань гайхалтай зүйл тохиолдох ажээ. 

Эрүүл мэнд: Байгалийн сайханд аялаж, зугаалах юм уу, эсвэл дугуй унаж, спортоор хичээллээрэй. Энэ нь танд алдсан эрч хүчээ нөхөхөд туслах юм. 

Охин (08/23-09/22)

7 Жинлүүр (09/23-10/22)

Хайр дурлал: Энэ жил хүсэн хүлээж байсан хайрттайгаа учрах хамгийн өндөр магадлалтай ордуудын нэг бол жинлүүр юм. Тиймээс 1-р сараас эхлэн шинэ учралдаа зориулан өөртөө анхаарал хандуулаарай. Харин хосуудын хувьд сексийн харилцаандаа шинэ зүйлийг туршиж үзэхгүй бол бие биенээсээ уйдах хандлага гарч болзошгүй байна.

Хувийн амьдрал: Эхний хэдэн сарууд төвөгтэй мэт санагдаж болох хэдий ч, Бархасбадь гаригийн нөлөөгөөр та өөрт тулгарсан асуудлыг төвөггүй давж гарах нь ээ. 5-р сард хүндэтгэж, хайрлаж явдаг хүнийхээ зөвлөгөөг сонсох хэрэгтэй бөгөөд ингэснээр үлдсэн сарууддаа азтай, одтой байх юм. 10/19-нд магнай хагартал баярлана гэж од эрхэс зөгнөсөн байна.

Эрүүл мэнд: Ажлаа уйгагүй хийх нь сайн үр дүнд хүргэж болох ч, эрүүл мэндээ хэрхэвч орхигдуулж болохгүй гэдгийг анхаараарай. 

Жинлүүр (09/23-10/22)

8 Хилэнц (10/23-11/21)

Хайр дурлал: Хилэнцүүд 07/01-нд хайртаасаа гэнэтийн бэлэг хүлээж авах магадлал өндөр байна. Хэрвээ ганц бие бол 5 юм уу 6-р сар хүртэл хайртай учирна гэж хүлээсний хэрэггүй болов уу. Харин 7-р сард таныг гайхалтай хайр хүлээж байгаа юм. Үлдсэн амьдралаа хамтдаа туулах заяаны хань ч байж магадгүй. Харин хостой хилэнцийнхэн 3 болон 7-р саруудад романтик болзоонд уригдаж, 9-р сард хайрттайгаа өмнө нь очиж байгаагүй гайхалтай газруудаар аялах нь ээ.

Хувийн амьдрал: 10/11-ний өдөр маш ихээр баярлах боловч 1-р сард бодож, санасан зүйл тань хүссэнээр болохгүй байх магадлалтай учраас сэтгэл санаагаар бүү унаарай. Учир нь 2-р сард танд цоо шинэ боломжууд гарч ирэх юм. Хэрвээ та эдгээр боломжуудыг ашиглаж чадвал амжилтанд хүрч, санасан зорьсноо биелүүлж чадах билээ.

Эрүүл мэнд: Энэ жил хилэнцүүдийг архи болон согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнээс хол байхыг анхааруулж байна. Мөн эрүүл, зөв хооллолтыг эрхэмлэхгүй бол жин нэмж мэдэх нь байна шүү. 

Хилэнц (10/23-11/21)

9 Нум (11/22-12/21)

Хайр дурлал: Нумын ордныхон 06/01-нд хайртаасаа хуримын санал ч юм уу, эсвэл гэнэтийн ямар нэгэн гайхалтай бэлэг хүлээж авна. Ганц бие нумын ордныхон 2017 онд өөртөө яг таг тохирсон хүнээ олж чадах бөгөөд түүнтэйгээ үлдсэн амьдралаа аз жаргалаар дүүрсэн өнгөрүүлэх болно. Харин хостой нумынхан 2-р сард үл ойлголцлоос болж, түр зуур хөндийрөх хэдий ч, 4-р сараас хайрттайгаа эргэн нийлэх ажээ. 

Хувийн амьдрал: Нумынхныг жилийн эхнээс авахуулаад адал явдал, амжилт бүтээл хүлээж байна. Хамгийн гол нь сэтгэл хөдлөлөө хянаж, ямар үед яах ёстой вэ гэдгээ сайтар ухамсарлах хэрэгтэйг бүү мартаарай. 9-р сард хөдөлмөр, хичээл зүтгэлийг чинь хэн нэгэн өндрөөр үнэлэх болно.

Эрүүл мэнд: Усанд сэлэлт, унадаг дугуй, явган аялал зэрэг спортын төрлөөр хичээллэж, бие организмдаа анхаараарай.

Нум (11/22-12/21)

10 Матар (12/22-01/19)

Хайр дурлал: Хайр сэтгэлийн тал дээр зарим үед буулт хийх нь хамгийн зөв сонголт байдаг гэдгийг матрынхан ойлгож чадах юм бол гайхалтай хайрын түүхийг эхлүүлэх бүрэн боломж байна. Ганц бие матрынхан хайраа хаа нэгтээгээс хайсны хэрэггүй. Хажуудаа ойр байгаа нэгнийг бодолцож үзээрэй. Магадгүй таны жинхэнэ хайр байх ч юм билүү? 2 юм уу, 4-р сард таныг шинэхэн учрал хүлээж байна. Харин хостой матруудын хувьд хайртдаа итгэх итгэлээ улам нэмэгдүүлж, хааяа нэг хардахаа зогсоох хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Эс бөгөөс хосуудын дунд үл ойлголцол үүсч, хэрүүл маргаан тасрахгүй байх хандлагатай ажээ.

Хувийн амьдрал: Хувийн амбицаа умартаж, хамт олныхоо дунд нэр хүндээ өсгөхийг хичээгээрэй. Хэрвээ та ингэж чадвал ололт амжилт өөрөө тань дээр хүрч ирэх болно. Хамт олондоо итгэж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, өөрийн тань хувьд тэд ямар эрхэм чухам хүмүүс болохыг ойлгуулаарай.

Эрүүл мэнд: Аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж, бага стресстэж, бухимдаж байгаарай. Эс бөгөөс таны эрүүл мэнд энэ жил муудах хандлагатай байна. Бүжгийн спортоор хичээллэвэл хамгийн тохиромжтой ажээ.

Матар (12/22-01/19)

11 Хумх (01/20-02/18)

Хайр дурлал: Сайхан хайртай учрахыг хүлээж байгаа бол 3-р сар таны хүслийг биелүүлж өгөх нь ээ. 9-р сар хүртэл энэхүү хайраа хадгалж үлдэж чадвал та хоёрын харилцаа улам бэхжих болно. Хостой хумхынхан 2017 онд харилцаандаа анхаарч, шинэ содон уур амьсгал бүрдүүлэхгүй бол хайрттайгаа бага зэрэг үл ойлголцох хандлагатай байна. Гэхдээ 03/15-нд хайр сэтгэлийн харилцаа тань сайжрах болно.

Хувийн амьдрал: 1-р сард болж өгвөл ямар нэгэн том зүйл төлөвлөлгүй, зүгээр л сайхан амраарай. 5, 6 болон 9-р саруудад таны амьдралд таатай зүйл тохиолдох болно. Тулгарах саад бэрхшээлүүдэд урьд өмнөх шигээ уужуу тайван хандаж чадвал энэ жил та ямар нэгэн зүйлд санаа зовох шаардлагагүй байх нь ээ.

Эрүүл мэнд: Энэ жил од эрхэс танд сайн гэгч нь амрахыг зөвлөж байна. Тиймээс стрессээс аль болох хол байж, гэр бүлийнхэнтэйгээ ч юм уу, эсвэл найз нөхөдтэйгөө амралтанд явж, сайн амарч аваарай.

Хумх (01/20-02/18)

12 Загас

Хайр дурлал: Загаснууд 12/10-ны өдөр хайртаасаа гэнэтийн бэлэг хүлээж авбал битгий гайхаарай. Ганц бие загаснууд сайхан хайртай учирна гэсэн найдвараа гээх хэрэггүй. Учир нь 11-р сард таныг гайхалтай хайр хүлээж байгаа ажээ. Тэр хүртэл сэтгэл санаагаа сайтар бэлдээрэй. Харин хэдийн хайрлах хүнээ олсон загаснууд 11-р сар хүртэл адармаатай ч гэх үү, адал явдалтай ч гэх үү хайрын түүхээ үргэлжлүүлэх бөгөөд оны сүүлээр гайхалтай мэдээ хайртаасаа сонсохыг үгүйсгэхгүй юм.

Хувийн амьдрал: 04/11-нд яагаад гэдгийг мэдэхгүй ч, та маш ихээр баярлах бололтой. Харин 2 болон 3-р саруудад цахим хуудаснаас болж багагүй бухимдаад авч мэдэх нь ээ. 5-р сард шинэ төсөл санаачилж, хэрэгжүүлвэл амжилттай болох бөгөөд 10-р сард санамсаргүй байдлаар их хэмжээний мөнгө олох юм уу, эсвэл сугалаанд одтой байх магадлал өндөр байна. 

Эрүүл мэнд: Эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг загасныхан сайтар ойлгох хэрэгтэй бөгөөд өөрийнхөө бие организмд анхаарлаа хандуулж, амин дэм сайтай бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()