Өдөр бүр 30 минут алхаснаар бидний биед гарах өөрчлөлтүүд

Сүүлийн үеийн судалгаанаас харахад Америкчуудын 80% нь ямар нэгэн төрлийн спортоор хичээллэдэггүй гэнэ. Хэдийгээр сүүлийн үед фитнесс, спиннинг, иог гэх мэт олон төрлийн спорт эрчимтэй хөгжиж, хүссэн хэн бүхэн хичээллэх боломжтой байгаа ч тэд одоог хүртэл ямар ч спорт сонирхдоггүй хэвээр л... Гэтэл үнэн хэрэгтээ эрүүл мэнддээ анхаарал хандуулж турахыг хүсэж байгаа тохиолдолд зүгээр л алхахад хангалттай гэвэл итгэх үү. Үүнээс гадна алхалт нь маш олон давуу талтай. Ингээд энэхүү давуу талуудаас танд танилцуулъя.

Өдөр бүр 30 минут алхаснаар бидний биед гарах өөрчлөлтүүд

Алхалт нь дараах төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх шилдэг арга юм. Үүнд:

  • Сэтгэл санааны гүн  хямрал
  • Альцгеймерийн өвчин (зөнөх өвчин, мартах өвчин)
  • Цусны даралт ихсэх
  • Ядаргаа, эрч хүч буурах
  • Таргалалт
  • Зүрх судасны өвчин, тархины даралт, зүрхний титэм судасны өвчин
  • Чихрийн шижин
  • Дааврын тэнцвэргүй байдал
  • Бүсгүйчүүдийн сарын тэмдэг ирэхийн өмнөх хямрал
  • Бамбай булчирхайн өвчин

 

1 Жингээ хянахад тустай

Жин хасахад заримдаа эрчимтэй бэлтгэл хийснээс илүү энгийн алхалт эерэгээр нөлөөлдөг байна. Дугуй унах, бүжиглэх, аэробик, сэлэх гэх мэт нь зүрхний ачааллыг нэмэгдүүлдэг. Хэдийгээр алхалт нь их хэмжээний ачаалал өгч, олон кг өөхийг шатаахгүй ч эрүүл мэндэд нэн тустай байдаг аж.

Жингээ хянахад тустай

2 Үе мөчний өвчний асуудлыг шийдвэрлэнэ

Үргэлж алхах нь цусны эргэлтийг сайжруулж, үе мөчний үйл ажиллагааг хэвийн байлгахад тусалдаг. Хэдийгээр үе мөчний мөгөөрсөнд цус эргэлддэггүй ч хөдөлгөөн хийх үед үе мөчинд байх үений шингэн хөдөлгөөнд орж, гэмтсэн хэсгүүдэд их хэмжээний хүчилтөрөгч ордог байна.

Үе мөчний өвчний асуудлыг шийдвэрлэнэ

3 Зүрхийг эрүүл байлгахад тустай

2013 оны Америкийн анагаах ухааны сэтгүүлд хурдан алхалт нь зүрхний үйл ажиллагаа, зүрхний цохилтод сайнаар нөлөөлдөг болохыг бичжээ. Үүнээс гадна таны биеийг хүчилтөрөгчөөр хангаж, цусны даралтыг тогтворжуулдаг гэнэ. Туршилтад 1000 гаруй хүн оролцсон бөгөөд алхалт нь зүрх өвдөх, зүрхний титэм судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг болохыг тогтоосон байна.

Зүрхийг эрүүл байлгахад тустай

4 Сэтгэл санааны гүн хямралтай тэмцэж, сэтгэл санааг өөдрөг болоход тустай

Бүх төрлийн дасгал сэтгэл санааны гүн хямралаас аварч, сэтгэл хөдлөлтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэхэд тустай юм.

Сэтгэл санааны гүн хямралтай тэмцэж, сэтгэл санааг өөдрөг болоход тустай

5 Нас тогтсон үед ясны эрүүл мэндийг хадгалдаг

Үргэлж алхах нь нас тахих тусам ясны масс алдагдахаас сэргийлдэг. Алхах үед та таталцлын хүчтэй тэмцэж, ясаа бэхжүүлж өгдөг учраас яс илүү бат бөх чигээрээ хадгалагддаг байна. Үүнээс гадна яс амархан  хугарахаас хамгаалж чадна.

Нас тогтсон үед ясны эрүүл мэндийг хадгалдаг

6 Хүссэн газраа хийх боломжтой

Ямар нэгэн тоног төхөөрөмж, тасалгаа шаардахгүй хамгийн хялбар, хамгийн ашиг тустай дасгал бол алхалт юм. Танд хэрэгтэй ганцхан зүйл бол өөрийн завгүй хувиараасаа 30 минутын завыг гаргах л явдал юм. Богино хугацааны алхалт нь зүрхний үйл ажиллагаа, дааврын хэмжээ, булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Хүссэн газраа хийх боломжтой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()