Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанелийн тухай сонирхолтой баримтууд

Коко Шанель (Coco Chanel) бол “Chanel” загварын ордныг үндэслэн байгуулсан Францын алдартай загвар зохион бүтээгч эмэгтэй билээ. Тэрээр өөрийн зохион бүтээсэн хувцас, үнэртэй усаараа төдийгүй амьдралын сонирхолтой түүх, загварын талаар хэлсэн оновчтой үгс гээд маш олон зүйлээр бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм. Ингээд та бүхэнд энэ гайхалтай эмэгтэйн талаар 14 сонирхолтой баримтыг хүргэж байна. 

Загварын ертөнцийн хатан хаан Коко Шанелийн тухай сонирхолтой баримтууд

1 Коко Шанель анх малгай хийдэг байжээ

Асрамжийн газар өссөн Коко Шанель 18 нас хүрмэгцээ Парис хотноо дуучин болох зорилготой ирж байжээ. Гэвч тэрбээр амьдрахын эрхээр малгай хийх болсон бөгөөд 1909 онд анхны малгайн дэлгүүрээ нээсэн байна. 

Коко Шанель анх малгай хийдэг байжээ

2 "House of Chanel" загварын ордон Парисын алдарт Камбон дүүрэгт байрладаг

"House of Chanel" загварын ордон Парисын алдарт Камбон дүүрэгт байрладаг

3 Алдарт "Chanel №5" үнэртэй усыг 1921 онд бүтээсэн

1921 оны тавдугаар сарын тавны өдөр бидний сайн мэдэх “Chanel№5” үнэртэй ус анх худалдаанд гарчээ. Судлаачдын бичсэнээр манай дэлхий дээр нэг минут тутам нэг шил “Chanel №5” зарагддаг байна.

Алдарт "Chanel №5" үнэртэй усыг 1921 онд бүтээсэн

4 Коко Шанель эмэгтэйчүүдийн хувцсанд "твид" даавууг нэвтрүүлсэн

Коко Шанель Шотландаар аялж байгаад зөвхөн эрчүүдийн өмсгөлд хэрэглэдэг "твид" даавууг эмэгтэйчүүдийн хувцас хийхэд хэрэглэх санааг олжээ. 

Коко Шанель эмэгтэйчүүдийн хувцсанд "твид" даавууг нэвтрүүлсэн

5 Коко Шанель анхны богино хар даашинзыг бүтээсэн

1926 онд "Chanel"-ын анхны хар даашинзны загвар "Vogue" сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байна. 

Коко Шанель анхны богино хар даашинзыг бүтээсэн

6 Коко Шанель анхны эмэгтэйчүүдэд зориулсан костюм бүтээсэн

Коко Шанель анхны эмэгтэйчүүдэд зориулсан костюм бүтээсэн

7 Хосолмол өнгийн гутал болон алтан гинжтэй цүнх бол "Chanel"-ийн нэрийн хуудас

Дэлхийн II дайны дараа "Chanel" компани энэхүү хослолынхоо ачаар загварын ертөнцөд эргэн ирж чадсан юм. 

Хосолмол өнгийн гутал болон алтан гинжтэй цүнх бол "Chanel"-ийн нэрийн хуудас

8 Коко Шанель загварын нэг хэвийн байдлыг эвдсэн

Түүний загварууд үргэлж этгээд хэрнээ чамин байдаг.

Коко Шанель загварын нэг хэвийн байдлыг эвдсэн

9 1930-аад оны үед Коко Шанелийн гол өрсөлдөгч нь Италийн загвар зохион бүтээгч Эльза Скиапарелли (Elsa Schiaparelli) байв

Эльза Скиапарелли нь өөрийн өрсөлдөгч Коко Шанелийн хамтаар эмэгтэйчүүдийн загварыг үүрд өөрчилсөн гавьяатайд тооцогддог. Гэвч тэрбээр 1950-аад оны үед цаг үетэйгээ хөл нийлүүлж чадаагүйгээс бизнесээ алдсан байна. 

1930-аад оны үед Коко Шанелийн гол өрсөлдөгч нь Италийн загвар зохион бүтээгч Эльза Скиапарелли (Elsa Schiaparelli) байв

10 Дэлхийн II дайны үед Коко Шанель загварын ертөнцийг түр орхиж байсан

Тэрбээр тухайн үед Парисын алдарт "Ritz" зочид буудалд амьдардаг байсан бөгөөд "Ritz" нь нацистын Франц дахь төв штабын үүргийг гүйцэтгэж байжээ. 

Дэлхийн II дайны үед Коко Шанель загварын ертөнцийг түр орхиж байсан

11 1983 оноос хойш "House of Chanel" загварын ордныг Карл Лагерфилд (Karl Lagerfeld) удирдаж байна

Тэрбээр жилд нэг сая ам.долларын цалин авдаг.

1983 оноос хойш "House of Chanel" загварын ордныг Карл Лагерфилд (Karl Lagerfeld) удирдаж байна

12 Карл Лагерфилд (Karl Lagerfeld)-ын муур гурван сая ам.долларын хөрөнгөтэй

Карл Лагерфилд өөрийн муур Шугет (Shugett)-дээ ухаангүй хайртай учраас түүний нэр дээр гурван сая ам.долларын хадгаламж нээжээ. Мөн Шугет нь фэйсбүүк, твиттер ашиглаж чаддагийн дээр "iPad" дээр тоглоом тоглох дуртай ажээ. 

Карл Лагерфилд (Karl Lagerfeld)-ын муур гурван сая ам.долларын хөрөнгөтэй

13 Карл болон Шугет нарыг гудамжны уран бүтээлчид өндрөөр үнэлдэг

Карл болон Шугет нарыг гудамжны уран бүтээлчид өндрөөр үнэлдэг

14 Жил бүр болдог "Chanel"-ийн "Tiers d'Art" үзэсгэлэн дэлхийн хамгийн хүлээлттэй загварын шоунд тооцогддог

Жил бүр болдог "Chanel"-ийн "Tiers d'Art" үзэсгэлэн дэлхийн хамгийн хүлээлттэй загварын шоунд тооцогддог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()