Эмма Уотсон шинэ найз залуутай болжээ!

Өдгөө 28 нас хүрч байгаа "Харри Поттер” киноны Хермониагийн дүрээр олны танил болсон үзэсгэлэнт жүжигчин Эмма Уотсон(Emma Watson)-ы шинэ найз залуугаар Америк бизнесмэн Брэндан Уолэс(Brendan Wallace) тодорчээ. Эмма Уотсон өмнө нь Корд Оверстрийт(Chord Overstreet) хэмээх жүжигчинтэй хоёр жилийн турш үерхэж байсан ч түүнээс харилцаагаа тасалсан юм. Шинэхэн хосуудыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Мексикт зугаалж байгааг анзаарсан паппараци нар зургийг нь авч цахим ертөнцөд байршуулснаар олны дунд шуугиан үүсгээд байна.

Эмма Уотсон шинэ найз залуутай болжээ!

Өдгөө 38 нас хүрч байгаа Брэндан Уолэс нь унаа дуудлагын "Cabify" компанийн үүсгэн байгуулагч, захирал юм. Тэрбээр "Princeton"-ы их сургуулийг бизнесийн чиглэлээр төгссөн бөгөөд "Stanford"-ын их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. 

Эмма Уотсон өнгөрсөн жил "Би дахиж хувийн амьдралынхаа талаар ярихгүй. Холливудын жүжигчид хэн нэгэнтэй үерхэхэд кино компаниуд түүнийг үнэгүй сурталчилгаа мэт ашиглах хандлагатай байдаг. Би хэн нэгэнтэй үерхэх үедээ жүжиг юм уу кинонд тоглож байгаа юм шиг зан гаргамааргүй байна." гэж мэдэгдэж байсан юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()