Орон орны өндгөөр хийсэн амтат хоолнууд

Өглөөний цайг өндөггүйгээр төсөөлөхөд бэрх билээ. Бэлдэхэд хялбарын дээр амттай энэхүү хоол нь бас ч гүй эрүүл мэндэд маш сайн гэдгээрээ онцлог. Харин та өндгийг зөвхөн шарж эсвэл чанахаас өөрөөр боловсруулж иддэггүй юм биш биз? Тэгвэл энэ удаа бид өндгөөр хийдэг орон орны амтат хоолнуудыг танилцуулахаар бэлтгэснийг хүлээн авна уу.

Орон орны өндгөөр хийсэн амтат хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шакшука(Shakshouka), Израиль

Шакшука нь улаан лоолийн соус болон өндгөөр хийдэг омлет маягийн хоол бөгөөд үүнийг өглөөний цайнд түлхүү хэрэглэдэг. 

Шакшука(Shakshouka), Израиль

2 Тортилла(Tortillia), Испани

Тортилла нь Испани үндэстний нэрийн хоол юм. Тортиллаг өндөг, шарсан төмс болон сонгиноор хийдэг боловч Испанийн зарим нутгуудад загастай хийх нь ч бий. 

Тортилла(Tortillia), Испани

3 Тамагояаки(Tamagoyaki), Япон

Тамагояаки нь ороож шарсан сүү өндөгний холимог юм. 

Тамагояаки(Tamagoyaki), Япон

4 Шотланд өндөг, Их Британи

Шотланд өндөг нь тус үндэстний хамгийн алдартай зоог гэхэд болно. Чанасан өндгийг бүрж шарж бэлтгэдэг энэ хоолыг баяр ёслол дээр түлхүү иддэг.

Шотланд өндөг, Их Британи

5 Куку Сабзи (Kuku sabzi), Иран

Куку Сабзиг Иранчууд Науризийн баяраар бэлтгэдэг. Яншуй, бууцай, ногоон сонгино, өндөг зэргээр бэлтгэдэг энэ хоолыг "ногоотой өндөг" гэж нэрлэх нь ч бий. 

Куку Сабзи (Kuku sabzi), Иран

6 Итали маягаар чанасан өндөг, Итали

Энэхүү хоол нь улаан лооль, сонгино, саримс, ургамлын гаралтай маринара соусаар бэлтгэгддэг аж. Хэрвээ орцуудаа урьдчилан бэлтгэсэн бол ердөө 10 минутын дотор Итали чанасан өндгийг хийж болох нь ээ.

Итали маягаар чанасан өндөг, Итали

7 Боботи(Bobotie), Өмнөд Африк

Боботи нь мах, өндөг, сүү, карри, үзэм зэргээр хийдэг Өмнөд Африк хоол юм. Гэвч заримдаа хүмүүс хатаасан бүйлс, самар тэр ч байтугай жимсний чанамлыг ашиглах нь ч бий. 

Боботи(Bobotie), Өмнөд Африк

8 Бибимбап(Bibimbap), Солонгос

Энэ хоолны нэр нь "холимог будаа" гэсэн утгатай бөгөөд мөн л маш олон төрлийн, тэжээллэг чанартай юм. Бибимбапыг агшаасан цагаан будаан дээр лууван, бууцай, шар буурцаг, навч, кунжут, улаан чинжүү, цөцгийн тос, халуун ногоо, өндөг зэргийг хольж хийн бэлтгэдэг.

Бибимбап(Bibimbap), Солонгос

9 Хабанеро өндөг(Huévos habaneros), Куба

Кубчууд олон төрлийн хоол хийхдээ самар хэрэглэдэг. Тийм ч учраас өглөөний цайндаа самар, өндөг, улаан лоолиор бэлтгэсэн "huevos habaneros" идэх дуртай байдаг юм.

Хабанеро өндөг(Huévos habaneros), Куба

10 Хагалсан өндөг, Франц

Хагалсан өндөг нь жирийн чанасан өндөгнөөс тэнгэр, газар шиг ялгаатай. Хагалсан өндгийг бэлтгэхдээ буцалсан бус бүлээн усанд хийдэг бөгөөд өндөгний шарыг шингэн хэвээр нь иддэг юм.

Хагалсан өндөг, Франц

11 Орсини (Orsini), Итали

Өндөгний цагааныг нь чанаж шарыг нь шарж бэлтгэдэг энэхүү хоол Италид анх үүссэн бөгөөд Францууд ч мөн өглөөний цайндаа идэх дуртай. 

Орсини (Orsini), Итали

12 Талхтай өндөг, Шри-Ланк

Шри-Ланк улс хавтгай талхны голд өндөг тавьж иддэг хоолны өвөрмөц уламжлалтай. Энэхүү талхыг цагаан будааны гурил, наргил модны сүүгээр хийдэг бөгөөд өндгөө төрөл бүрийн халуун ногоогоор амталж болно.

Талхтай өндөг, Шри-Ланк

13 Квек-квек(Quek Quic), Филиппин

Квек-квек нь Филиппиний хамгийн алдартай гудамжны хоолнуудыг нэг юм. Энэ хоолыг аннатоны нунтгаар бүрж, цөцгийн тосонд шаржигнуур болтол шарсан бөдөн шувууны өндгөөр хийдэг. 

Квек-квек(Quek Quic), Филиппин

ХЭРВЭЭ ТАНД ДЭЭРХ МЭДЭЭЛЭЛ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ӨНДӨГТЭЙ ХООЛ ХИЙЖ ЖОРТОЙ МЭДЭЭ УНШИНА УУ:

~Өндгөөр хийж болох амтат 10 хоол~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()