1
Хөлөө наадаг туузаар ороох
Хэрвээ шинэ гутал хөлийг тань холгоод байвал наадаг туузаар хөлөө ороогоод үзээрэй.
2
Гутал үдэх
Таны гутлын үдээс амархан сулардаг бол үдээсээ гуталны нүх бүрт хийхдээ зангидах хэрэгтэй.
3
Цус тогтоогч
Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл их хэмжээний шингэн соруулах зориулалттай хийгдсэн учраас их хэмжээний цус алдалтыг тогтооход хэрэглэх боломжтой.
4
Элсэн чихэр
Шархтай газар элсэн чихэр цацвал идээлэхээс нь сэргийлж чадна.
5
Хүйтэн улирал ба пүүз
Пүүз нь өмсөхөд эвтэйхэн, хөнгөнөөс гадна -10 хэм хүртэлх цаг агаарт таны хөлийг дулаан байлгана.
6
Гутал өнгөлөх
Цэргүүд гутлаа тусгай аргаар өнгөлдөг. Гутлын тосоо түрхээд 10-15 минут байлга. Дараа нь түүнийгээ чүдэнз юм уу асаагуурын галаар бага зэрэг төөнө. Тэгээд гутлаа даавуугаар гялалзтал нь өнгөлөөрэй.
7
Цэргийн цамц
Хэрвээ таны цамц өмднөөс тань илүү гараад байвал арын хэсэг дээр нь бага зэрэг нугалаадас гаргаад үзээрэй.
8
Гал ноцоох
Хэрвээ та хөдөө явах гэж байгаа бол спирттэй хөвөн авч яваарай. Түүгээр шарх цэвэрлэж болохоос гадна ямар ч нөхцөлд гал ноцоож болно.
9
"Сүүл"-нээсээ салах
Таныг хэн нэгэн машинтай дагаад байвал огцом эргэлт дөрвөн удаа хийхэд хангалттай. Ямар ч сайн жолооч тийм нөхцөлд таныг дагаж чадахгүй.
10
Шүршүүрт бие засах
Мэдээж заваан ч гэсэн эрчүүд болгон үүнийг хийдэг. Хамгийн сонирхолтой нь хүний биеэс гадагшилж байгаа шингэнд агуулагдах эрдэс нь хөлний төрөл бүрийн халдварыг анагаадаг болохыг Калифорнийн эрдэмтэд тогтоосон байна. Тиймээс биеэ угаангаа "морь харах" нь тийм ч муу зүйл биш бололтой.
11
Орны даавуу
Орны даавуугаа баруун тийш нугалсан байдалтай матрасан доороо хийвэл таны ор тэгш харагдах болно.