1
Циндаогийн булангийн гүүр
Жиаозоугийн булан дээгүүр тавигдсан, Циндао хотыг Хуандаогийн аж үйлдвэрийн бүстэй холбодог энэхүү гүүр нь дэлхийд өргөнөөрөө нэгт, уртаараа тавд ордог юм. Нийт 42.5 км урттай Циндаогийн гүүрийг барихад 5.5 тэрбум юаны өртөг гарч, дөрвөн жилийг зарцуулжээ.
2
"FAST" радио телескоп
Дэлхийн хамгийн том радио телескопуудын нэг болох "FAST"-ийн гол антенны диаметр нь 500 метр хүрдэг. Барилгын ажилд 100 сая ам.долларын өртөг гарсан байна.
3
Шанхай хотын дэлхийн худалдааны төв
Дэлхийд өндрөөрөө долоод ордог энэхүү барилга нь 110 давхартай, 492 метр өндөр аж. 2008 онд барилгын ажил дууссан бөгөөд 7 магнитуд хүртэлх хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар баригджээ. Гэхдээ барилгын нийт талбай харьцангуй бага, 377 метр кв байдаг.
4
Тяньсинчжоу гүүр
Хөх мөрний дээгүүр энэ гүүрийг барихад 1.7 тэрбум ам.долларын зардал гарчээ. Гүүрний урт 5749 метр, өндөр нь 190 метр. Мөн энэхүү гүүр нь дэлхий дээрх төмөр зам, авто зам хосолсон хамгийн урт гүүр болжээ.
5
Шанхайн гүүр
Хөх мөрний дээгүүр тавигдсан бас нэг гүүр болох Шанхайн гүүрийн урт туннельтэйгээ хамт 22 км хүрнэ. Цогцолборын барилгын ажил хараахан дуусаагүй байгаа бөгөөд метроны зам гүүрэн дээр нэмж баригдах юм байна. Нийт зардал 1.8 тэрбум ам.долларыг хэдийнээ давжээ.
6
Яншаний боомт
Хятадыг далайн ачаа тээврийн гол боомт бөгөөд Шанхай хотын боомтын нэг хэсэгт тооцогддог. Цогцолборын урт 20 км, 12.3 сая чингэлэг багтаах хүчин чадалтай. Тус боомтыг барихад 12 тэрбум ам.долларыг зарцуулжээ.
7
Венчаны пуужин хөөргөх станц
Хятаддаа хамгийн залуу тус станц нь хятадын сансрын хөтөлбөрийн амин сүнс нь болжээ. Бүтээн байгуулалтын ажилд улсаас 12 тэрбум ам.долларыг гаргасан байна.
8
Бээжингийн өмнөд төмөр замын өртөө
Хятадад төдийгүй Азид хамгийн томд тооцогдох тус төмөр замын өртөө нь 2008 онд ашиглалтад оржээ. Цагт 350 км хурдалдаг хурдан галт тэрэг энэхүү өртөөнд зогсдог. Бүтээн байгуулалтын ажилд 6.3 тэрбум ам.долларын зардал гарсан байна.
9
Гуаншигийн мэдээллийн технологийн төв
Энэ жил баригдаж дууссан тус цогцолбор нь дэлхийд хамгийн том мэдээллийн төвүүдийн нэг болжээ. Гэвч барилгын хачирхалтай хэлбэр нь хүмүүсийн анхаарлыг ихээр татжээ. Үнэндээ тус бүс нутгийн байгалийн төрхийг илэрхийлсэн архитектуртай аж.
10
Хуайнаны эрчим хүчний станц
Тус нарны цахилгаан станцын хавтангууд тэр чигтээ усан дээр суурилуулагдсанаараа онцлог. Хуайнан хотын ойролцоо орших бөгөөд 40 мегаваттын хүчин чадалтай.