Бидний хойд хөрш Оросын тухай хэний ч мэдэхгүй баримтууд

Социализмын үед бид эх орныхоо түүхийг дараагаар нь Зөвлөлт холбоот улс буюу Орос улсын тухай түлхүү судалдаг, тэр хэрээрээ бүхий л насныхан энэ улс орны тухай сайн мэддэг гэж боддог байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тутам нөхцөл байдал өөрчлөгдөж, та бидний мэдэхгүй сонин содон баримтууд ил болсоор. Орос орны тухай бидний огт дуулаагүй хамгийн сонин 9 баримтыг хүргэе...

Бидний хойд хөрш Оросын тухай хэний ч мэдэхгүй баримтууд

1 Ердөө 1000 рублиэр "Нестеровын галт тэрэг”-ээр Европ хүрч болно

Алдарт “Нестеровын галт тэрэг”-ээр  Москва,  Санкт-Петербургээс Литвийн нийслэл Вильнюсээр дамжин Калининград хүрч болно. Вильнюсийн дараа Нестеров хүрэхэд ердөө мянган рубль. Харин Вильнюсээс бол Европын аль ч хэсэгрүү нисэх боломжтой. Ингэх юм бол та зардлаа багагүй хэмнэнэ. Харин шенгений виз хэрэгтэйг бүү мартаарай.

Ердөө 1000 рублиэр "Нестеровын галт тэрэг”-ээр Европ хүрч болно

2 Энэ бол Оросын эзэнт гүрний төрийн далбаа

Хөх, шар, цагаан өнгөтэй энэ далбаа бол Оросын эзэнт гүрний 1858-1896 оны төрийн далбаа. Хар, шар, цагаан өнгө бол төрийн сүлдэнд газар, алт, мөнгийг дүрсэлсэн хэрэг. Өөрөөр бас хар бүргэд, тариан талбай, ялагч Георгийн жадыг дүрсэлсэн ч гэдэг.

Энэ бол Оросын эзэнт гүрний төрийн далбаа

XIX  зуунд мөн л цагаан, хөх, улаан өнгийг тэнцүү хэрэглэж байсан байна. Эхнийх нь үндэсний шинжийг, хоёр дахь нь худалдааг дүрсэлж байж. Оросын тариачид баяр ёслолд явахдаа улаан юм уу хөх өнгийн цамцтай, багууд буюу Беларусиуд цагаан цамцтай, орос авгай нар улаан юм уу, хөх даашинзтай байдаг. Орос хүнийг улаан өнгө чимэглэж сайхан харагдуулдаг гэж үздэг байна. Оросын монархистууд ч өнөөдөр хар, шар, цагаан өнгийн туг хэрэглэсээр байна.

3 Оросын хамгийн нарлаг хотууд бол Владивосток, Хабаровск

Оросын алс дорнодын Владивосток, Хабаровск хотууд жилийн 300 хоногт нь нартай байдаг хамгийн нарлаг хотууд юм. Эхний байрын төлөө Улан-Удэ, Омск, Краснодар, Красноярск хотууд ч мөн өрсөлдөж магадгүй.

Оросын хамгийн нарлаг хотууд бол Владивосток, Хабаровск

4 Орост бас Харри Потерийн сургууль бий

Уран зөгнөл л дөө. Жоан Роулингийн бичсэнээр бол Харри Поттерийн  сургуулийг "Wonderbook" гэсэн байдаг. Тэнд түүний орос сургуулийн нэрийг “Колдовстворец” буюу “илбэ эзэмшигч”  гэсэн байна. Умрын энэ сургуулийн оюутны нийтлэг төрхийг  дээрх зургаас харж болно. Гэхдээ энэ тусгай сургууль хаана байдгийг хэн ч мэдэхгүй. Нэг л зүйл тодорхой байдаг нь оросын ийм шидтэн модны үндэснээс гарч ирээд шүүр унаад нисдэг гэсэн  нь бий.

Орост бас Харри Потерийн сургууль бий

5 Оросын жинхэнэ сэхээтний үр удам Колымд бий

Колым бол зөвлөлтийн бөөнөөр хорих лагер "ГУЛАГ"-ийн корпус байсан газар. Хэлмэгдэж очсон сэхээтнүүдийн ихэнх нь  чухам тэнд буюу өнөөгийн Магадан мужид үлдэн амьдарсан. Ингэхээр хатуу ширүүн уур амьсгалтай энэ хязгаарын хүн амын тал нь оросын ухаантнуудын үр сад болж таарч байгаа юм. Жуулчид үүнийг хамгийн сайн мэддэг.

Оросын жинхэнэ сэхээтний үр удам Колымд бий

6 Орост хаалттай 40 хот байдаг

Эд бол радио идэвхт материалын болон цэргийн нууц байгууламжуудтай хотууд.  ЗХУ-ын үед энэ хотууд ёстой л “газрын хөрснөөс арчигдсан” мэт байлаа. Эдгээр хотуудыг газрын зураг дээр тэмдэглэдэггүй, оршин суугчдын хувьд ч, амралтаар яваа хүмүүс ч ер хэнд ч зааж өгдөггүй. Хаа нэгтэй амьдардаг гэж л ярьдаг байлаа. Ийм нөхцөлд амьдардгийнхаа хувьд тэд цалингийн 20 хувийн нэмэгдэл авдаг, ховор бараа бүтээгдэхүүн дэлгүүрт нь байж л байдаг байж. Өнөөдөр энэ хотууд сая л нэг юм ил гарсан ч хотруу орохын тулд тусгай үнэмлэх үзүүлдэг болсон байна. 

Зураг дээр: Хаалттай хот Северск рүү орох шалган нэвтрүүлэх цэг

Орост хаалттай 40 хот байдаг

7 Түүхийн хамгийн тайлагдашгүй домог болсон цаг Эрмитажид бий

Өвлийн ордны зоогийн бага танхимд байдаг энэ цаг 1917 оны аравдугаар сарын 26-ны шөнө түр засгийн газрын гишүүдийг баривчлах үед зогссон гэдэг. Тэр шөнө  улс орны хувьд бүх зүйл үндсээрээ өөрчлөгдсөн юм.

Үнэн хэрэгтээ гайхах зүйлгүй юм. Цагийг зориуд зогсоосон гэнэ. Ингэснээрээ энэ бол дэлхий дээр цаг хугацаа заах өөрийнхөө үүргийг биш, харин түүхийн чухал үйл явдлын тэр мөчийг хадгалсан ганц цаг болжээ. Яагаад энд өнгөрсөн цагаар бичиж байгаа вэ гэхээр жилийн өмнө Октябрийн хувьсгалын 100 жилийн ойгоор улс орны түүх бүтэн эргэсний бэлгэдэл болгон энэ цагийг дахин түлхсэн байна.

Түүхийн хамгийн тайлагдашгүй домог болсон цаг Эрмитажид бий

8 Америкийн уугуул иргэд бол Оросын эскимосуудын удам

Индианчуудын гарал үүслийн судлаачид Америкийн уугуул иргэдийн генийн төрөлх эх орон нь Алтай гэж албан ёсоор баталж байна. 20-оос 25 мянган жилийн өмнө тэндээс чукча, эскимосчууд Сибирийг дамжин дээшээ нүүдэллэжээ. Энэ омгийн  нэг хэсэг нь эрт цагт, хожмоо Берингийн хоолой болсон тэр газраар Америкийн нутагт хүрч очсон байна. Улмаар энэ омог цаг агаарын шинэ нөхцөлд дасан зохицож, гадаад төрх нь үл ялиг өөрчлөгдөн Америкийн хоёр тивд тархан суурьшжээ. Генийн үндсээрээ Америк, Оросын бага үндэстнүүд  гарал нэгтэй, нийтлэг болж таарч байна.

Америкийн уугуул иргэд бол Оросын эскимосуудын удам

9 Оросод байх хамгийн Европ маягийн хот бол Выборг

“Орос оронд Европтой төстэй тийм газар бий юу” гэсэн "The Question" сайтын асуултад Петербург ч биш,  Калининград ч биш харин  Выборг тэргүүлсэн байна. Ленинград муж дахь, баруун Европтой үнэхээр төстэй  энэ хот Санкт-Петербург хотоос хоёр цаг яваад очих газарт байдаг байна.

Оросод байх хамгийн Европ маягийн хот бол Выборг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()