Гараа хэрхэн атгадгаар тань шинжье!

Яг одоо та гараа зангидаад үзээрэй. Хүн болгоны атгсан гарын байдал ижилхэн биш бөгөөд хэрхэн зангидаж байгаагаас нь тухайн хүний зан чанарын олон онцлог харагддаг гэнэ. Ингээд та дараах мэдээллээс өөрийн дотоод сэтгэл, гаднаа бусдад хэрхэн ханддаг, хайр дурлалын асуудал тань ямархуу байдаг зэргийг мэдэж аваарай.

Гараа хэрхэн атгадгаар тань шинжье!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ингэж атгаж байвал:

Гаднаа: Сайхан ааштай бөгөөд маш авьяаслаг, бусдын сэтгэлийг булааж чаддаг. Тийм ч учраас олон найзтай байдаг. Үнэнч шударга, ажилсаг, юманд сэтгэлээсээ ханддаг. Ямар ч ажлын талбарт өөртөө итгэлтэй эрч хүчтэй ажиллаж бусдын анхаарлыг татна. Шинэ санаа гаргахдаа сайн, манлайлах, удирдан чиглүүлэх хүсэлтэй. 

Дотроо: Хэт эмзэг бөгөөд мэдрэмтгий. Бусдын итгэлийг алдаж, урмыг нь хугалахаас их айдаг.  Аливаа зүйл төлөвлөснөөр нь явахгүй бол сэтгэлээр унах, амархан эвдрэх хандлагатай. Ийм тул таныг байнга дэмжиж, зоригжуулж байх хэн нэгэн байх хэрэгтэй. Өөртэй тань адилхан зан араншинтай хүнийг та үргэлж хайж байдаг.

Хайр дурлалын асуудалд: Өмнөх таагүй дурсамжаа үргэлж эргэн санаж, гунигт автаж байдаг. Үүнийг тань мартуулж, таныг ойлгох хэн нэгэн хэрэгтэй. Үерхдэг/ханилдаг нэгэндээ маш их хайртай, тэр таниас уйдах вий, дургүй болж эхлэх вий гэж та үргэлж санаа зовдог. Гэвч та гаднаа иймэрхүү зүйлийг тоохгүй байгаа мэт дүр үзүүлдэг.

Ингэж атгаж байвал:

2 Ингэж атгаж байвал:

Гаднаа: Та мэдрэмтгий бөгөөд бусдад өрөвчхөн, уян зөөлөн ханддаг. Хүмүүст туслах дуртай, эрч хүчтэй, урам зоригтой байдлаараа бусдад сайнаар нөлөөлж чаддаг. Гэхдээ хэт санаа зовомтгой, тэвчээр муутай. 

Дотроо: Бусдад хүлээн зөвшөөрөгдөж, итгэлийг нь олохыг хүсдэг. Иймдээ ч та бусдад үргэлж сайнаар ханддаг учир зарим нэг нь таны энэ занг ашиглахыг оролдож магадгүй. Гэхдээ та хэний зөв, хэний буруу, хэнийг хайрлах вэ гэдгээ сайн мэднэ.

Хайр дурлалын асуудалд: Чин сэтгэлээсээ дурладаг ч үүнийгээ сайн илэрхийлж чаддаггүй. Дотоод сэтгэл хөдлөлөө нуух хандлагатай байдаг. Уурлаж байсан ч түүнийгээ ил гаргахгүй. Хувиа огт хичээдэггүй, хайртай хүнтэйгээ үргэлж сайхнаар харьцдаг.

Ингэж атгаж байвал:

3 Ингэж атгаж байвал:

Гаднаа: Их туршлагатай, шинийг санаачлагч бөгөөд үг хэлэх, ярих чадвар өндөртэй. Хэдийгээр иймэрхүү ажил төрөл урагшлуулах, бусдын бишрэлийг төрүүлэх чанаруудтай боловч хэт мэдрэмтгий, санаа зовомтгой. 

Дотроо: Төрөлхийн мэдрэмж сайтай. Чимээгүй байхыг илүүд үздэг. Бусдад санаа тавьдаг, хэн нэгнийг огт гомдоодоггүй. Хүмүүс таныг ойлгож, сайнаар хандаасай гэж хүсдэг.

Хайр дурлалын асуудалд: Хэт яаруу, идэвхтэй бус тайван харилцааг илүүд үздэг. Төрөлхийн уян дөлгөөн зантай. Тиймээс хэн нэгэн таныг уурлуулж гомдоосон ч та тэднийг амархан уучилдаг.

Ингэж атгаж байвал:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()